Дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд байдаг аж. Манай улсад 1992 онд анхны тохиол бүртгэгдсэнээс хойш нийт 35 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Улсын хэмжээнд ДОХ/ХДХВ илрүүлэх сайн дурын 43 төв ажилладаг. Эдгээр төвүүдэд ДОХ/ХДХВ-ийн үзлэг, шинжилгээг үнэгүй авдаг юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )