Сонгуульд ялалт байгуулж л байвал юу ч хамаагүй амлахаас эхлээд мөнгө төгрөг тараах бол юу ч биш болсон. Үүлэн дээр орд харш барьж өгөөд мөнхийн нас өгнө гэхдээ тулна. Сонгуулийн амлалт биелэж байсан түүх байхгүй ч сонгогчид ахин дахин итгэсээр л, сонгосоор л байдаг. Харин сүүлийн жилүүдэд сонгогчдын боловсролд ахиц гарч хүнээ ч таньдаг болж, амлалт биелэх эсэхэд ч дүгнэлт хийдэг болжээ. Ийнхүү худал амлагчдаас зөвхөн нэгийнх нь паянг цухас дэлгэе.
Хан-Уул дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоод буй Л.Болд гишүүн энэ дүүрэгт ахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болтлоо худлаа амлалтуудыг өгсөн. Тийм ч учраас нэрт эрдэмтэн аавынхаа нутаг ус руу байн байн гүйх болсныг бид харж л сууна. Л.Болд сүүлийн үед Баянхонгор аймагт ихээхэн анхаарал хандуулах болсон нь хоёрхон шалтгаантай. Нэгдүгээрт, худлаа амлалтаар булж байгаад Хан-Уул дүүрэгт ахин нэр дэвших эрхгүй болсон хүн. Хоёрдугаарт, Баянхонгорын тойргийг хувьчилсан мэт санаж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болчихсон болохоор энэ тойргийг онилох болсон. Гэхдээ Х.Баттулгад Лу.Болдод хайртайдаа тойргоо өгчихсөн хэрэг огт биш. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөглөчихсөн юм. Ингэхээр арга буюу орон гарсан тойрогт Лу.Болд том олз болж байна гэсэн үг.
Тэрбээр 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө Яармагийн авто замын урд талын хоосон талбайг газар хүссэн иргэдэд олгох тухай худал амлалт өгсөн нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй билээ. Ямар ч хэрэгжих боломжгүй зүйлийг амлаж байгааг анхнаас нь хэвлэлээр онцолж байсан ч хан-уулчууд итгэл үзүүлсэн. Тиймээс энэ асуудал өнөөдөр ч үе үе дэгдэж Лу.Болдыг тойргоо солихоос өөр аргагүй байдалд оруулдаг учраас тэрбээр 2016 онд хорооны нутаг дэвсгэрээ солин азаа үзсэн. Ийн азаа үзэхдээ аанай л өнөөх худал амлалтаа өгч байж сая парламентийн бараа харсан билээ.
Тодотговол, өнгөрөгч 2016 оны сонгуулиар “Сайн байцгаана уу? “Нарлаг Буянт Ухаа” иргэдийн оролцоотой гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх БНСУ-ын “Ворк Лайн” ХХК, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Нарлаг Буянт-Ухаа” ХХК нарын хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох гэж байгаа тул төслийн талбарын иргэд та бүхнийг гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн урилга тарааж байсан даа. Тус гарын үсэг зурах ажиллагаа нь зургадугаар сарын 30-нд буюу санал өгсний маргааш байхаар тохируулсан нь сонгогчдоос санал зулгаах гэсэн нэг башир арга. Тухайн цагт үүнийг хэвлэлүүд онцолж байсныг ч санаж байна.
Энэ үеэр Хан-Уул Засаг даргаар ажиллаж асан Ж.Ганхуяг энэ тухайд танилцуулж байхад цаасан дээр төдий байсан, ямар ч шийдвэр гаргах түвшинд хэлцэгдээгүй асуудал гэнэт гар хөлийн үсэг зурахдаа тулчихсан нь иргэдийг хуурч санал авах гэсэн арга болохыг сонгогчид тэр бүрий мэдээгүй л дээ. Тиймээс Л.Болд өнөөдөр УИХ-д сууж байна. Бас болоогүй “Ворк Лайн” гэж хаанаас хэний халаасны компани гаргаж ирээд гарын үсэг зурахдаа тулчихав гээд ч сонирхож үзээгүй. Засгийн газар, УИХ болон бусад шийдвэр гаргах түвшинд нэг ч удаа ийм зүйл ярилцсан эсэхийг ч мэдээллээс лавлаагүй. Уг нь хэзээ ч хэн ч хаана ч ийм шийдвэр гараагүй байсан юм л даа. “Амташсан хэрээ арван гурав дахихын” үлгэрээр 2012 онд ямар ч шийдвэр гараагүй, ямар ч боломжгүй зүйлийг амлаж санал зулгаасан аргаа улам томруулан 2016 онд хэрэглэсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, залилангаа улам нарийвчлалтай, улам томруулсан хэрэг.
Ийм л нэг “сонгогчдын залилан” хийдэг нөхөр Баянхонгор аймгийн сонгогчдыг зөөлчлөн нэрээ дэвшүүлэхээр Ламын гэгээний нутаг руу хараа бэлчээж сууна. “Муу үг модон улаатай” гэдэг дээ, хан-уулчуудыг удаа дараа хулхидсан тухай эрх биш баянхонгорчууд сонссон байж таарна. Сонсоогүй бол хоёрхон удаагийн тохиолдлыг энд би дурдлаа. Түүнээс бус Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа тарьсан будилаан, зэр зэвсгийн наймаа, хүний амь гээд тагнуулч Б.Хурцын ярьдгийг энд дурдах нь илүүц биз дээ. Энэ бүгдээс харж байхад Лу.Болдыг Ламын гэгээний сүнс таалахгүй байх аа.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
хаанаас сонгохдохгүй гэж лам айлтгалаа
ajaad baihad moodnoos garsan piar
ЛуБОЛД Хан-Уулын өвөр, Хатан туулын эрэг дагуу амьдарч буй Иргэдийг хуурч мэхэлжчихээд одоо бас очиж очиж урьдны Нүгэл нь багадсан юм шиг Ламын гэгээнийнхэныг оролдож байж бүүр Байнд ч үгүй Банзанд ч үгүй болох нь л дээ, Дандаа Уншлага номтой , Сахиус заллагатай газрын Иргэдээр оролдож байх ч гэж,
Ene zunug 2020 6 sard 461 gedeg aild bohir tseverlekh bolno.1000 usd eer muritsakh khun baina uu.
Ene zunug 2020 6 sard 461 gedeg aild bohir tseverlekh bolno.1000 usd eer muritsakh khun baina uu.
АН- томчууд нь МАНтай тохирч муу шинэ муу хүн таарулсны жишээгээр өгсний хүчээ ргарсан алтанхуягт цэрэнбат, болдд оюунбилэг гэх мэтээр өгёөн болдтой өрсөлдсөн оюунбилэг гэж хэнч танхигүй хүүхэн бсан
БОЛД ШИГ ЦАГААНДАА ГАРСАН ХҮН АН-Д БАЙТУГАЙ МОНГОЛД БХГҮЙ, БХЯ-ГХЯ НД САЙД ХИЙХДЭЭ 2-УУЛАНД НЬ МОЛЕКУЛ БАТБАЯРЫН ХҮҮХДЭД БАШИН БАРИХ МӨНГӨ ӨГӨӨД РАМ БОСГООД ХАЯЧИХДАГ МӨНГИЙ НЬ ИДЧИХДЭГ ДАРААГИЙН САЙД НАР НЬ ДУУСГАХ ГЭЖ ХУРУУ ХУМСАА ХУЙХАЛДАГ ЖИШИГТЭЙ 2ЯАМАНД ШИРЧИНГИЙН СҮХБААТАР ТЭРГҮҮТЭЙ 30-Д ХҮНИЙГ БАЙНГА ДАГУУЛЖ ОЧДОГ ИДЭХ УУХ БАГТАЙ
Лу,Болд гэж энэ Босоо ороолон Хан-Уулчуудын Итгэл сэтгэлээр тогложчихоод бас болоогүй Хэний Буянаар УИХ-д очижихоод шал Худлаа Шударга ёс яриад сууж байхдаа Ичихгүй юу,
ymar utgagui ulaan tsaim bichdegiim de setguulchid hog boljee
НЭХМЭЛИЙН ШАР БАЙРУУДЫГ Л ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛЖ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ Л ХИЙЧИХ БАЙСИИН. ХУДЛАА БУРАХААС ӨӨР ЮМ БХГҮЙ
Яг үнэн ёстой худалч
Лу.Болдыг харлуулах гээд нэмэргүй ээ.Хөлсний бичээчийн хөлс нь багадсан юм байлгүй. Хүн тоож уншаад бодоод байхаар зүйл алга байна даа.