Хошуу цорвойсон Н.Номтойбаяр нар

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Их ялалтын уухай хадаасан улстөрийн ууган хүчин 2016 онд Засгийн газраа эмхлэн байгуулахдаа хэдэн залуусыг танхимдаа багтаасан. Тухайн үед МАН залуусаа дэмжиж байна, тэднийг Төрийн албанд туршлагжуулах гэж байна гэх зэргээр шуугиан дэгдээж байв. Төрийн алба, сайдын сэнтий гэдэг бол “туршлага суух” гэж хашдаг алба биш гэдгийг тэд нэгдүгээрт ойлгоогүй. Хоёрдугаарт, тухайн сонгуульд олон шинэ тутам залуус орж ирсэн учраас залуусынхаа хэл амыг дарах гэсэн арга нь тэднийг танхимд багтаасан байх. Гуравдугаарт, өнөөх алдарт “60 тэрбум”-ын хэлтэрхий ч байсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед Г.Доржзодовын буянаар агентлаг, газар, хэлтсийн дарга нараас эхлээд сайдын сэнтийг хүртэл мөнгөөр үнэлсэн бичлэг нь нийгэмд тархасан биз дээ.  

Эдгээр залуусын дунд сайдын алба залгуулах бүү хэл сум удирдсан ч туршлага байгаагүй гэдгийг монголчууд бид бүгд мэднэ. Тэдний хувьд нийслэлээ болъё гэхэд дүүрэг, аймгийн Иргэдийн хуралд ч ажиллаж үзээгүй ийм цагаанаас цагаан гартнууд байсан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ганхахад хүргэсэн байж таарна. Төрийн алба, тэр тусмаа сайдын алба гэдэг бол “үхэхээс бусдыг үзэж үйл тамаа цайсан” нэгэн л хаших ёстой алба шүү дээ. Гэтэл "амных нь салиа арилаагүй" хүүхдүүдийг аваачаад тавьж байдаг нь ёстой л том тэнэглэл болсон.

Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ямар ч туршлагагүй хэдэн залуусыг багтаа авсан нь жинхэнэ утгаараа гай удсан. Өдгөө ч энэ туршлагагүй нөхдийн балаг, үлдэгдэл нь Төрд Дэд сайд нэртэйгээр оршсоор байна. Гэтэл гэнэт өндөр авсан залуус маань нэг л өдөр албаа өгөх болсонд ихэд эгдүүцсэн. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг тэд яаж ухаж ойлгох вэ дээ. Төрийн бага дунд аль ч шатанд алба залгуулж үзээгүй амьтад хойно буруутгах ямар ч аргагүй. Тийм учраас сайдын суудлыг мөнхийн юм шиг санаж явсан залуус маань өнөөдөр ч уур цухалдаа багтарч ядан яваа бололтой.

Тухайлбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Би У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураавал саналаа өгнө. Кноп дарахад бэлэн” гэдгээ мэдэгдэснээс харвал өнөөх л бухимдал нэвт ханхлана. Яахав, залуу гишүүний хувиар болох болохгүй зүйлийг шүүмжилсэн нь сайн хэрэг боловч ирээдүйн ялалтаа сүйтгэж байгаагаа тэр ухаарсангүй. Өнөөдөр МАН тогоон дотроо эсрэг тэсрэг байр суурьтай байгаад байвал айсуй 2020 онд ялалт авчирахад ихээхэн хүндрэл тулгарна. Аливаа улстөрийн хүчний эрхэм зорилго бол ялалт мөн биз дээ.

Тэр тусмаа бухимдлаа тайлж чадахгүй яваа залуусыг ард түмэн унагаж байж санаагаа амраана. Ард түмэн чинь аливаа зүйлийг ухаж тунгаадаг юм шүү дээ. Нөгөө талаар МАН хэдэн гишүүнтэй билээ, хэдэн дэмжигчид байгаа билээ. Олны дүгнэж байгаагаар бол МАН-д ахмад гишүүд олон бий гэдэг, мөн дэмжигчдийн дийлэнх хэсэг нь ч ахмадууд гэдэг. Тэгэхээр энэ ахмадууд юунд дургүй байдаг вэ гэхээр тогоо руугаа нулимж байгаа хүмүүст яснаасаа дургүй байдаг юм. Тэдэнд ямар ч эрх ашиг хэрэггүй, зөвхөн үзэл бодлоо дагадаг юм. Ингэж төлөвшсөн байдаг юм. Тиймээс хошуу цорвойж байгаа залуус өнөөдрөөс болгоомжлох хэрэгтэйг сануулах нь юу юунаас чухал болоод байна. Аав ээж, амраг садандаа туньж байгаа юм шиг Төрийн албыг хошуу цорвойж авдаггүй, бас өгдөггүй юм. Эцэст нь хэлэхэд МАН-ын энэ мэт залуус МАН-д балаг болно. Өөрсдөө тэртээ тэргүй унаж таарах ч балаг л болно.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрлэг(202.70.44.116) 2018 оны 05 сарын 25

Энэ муу лалар хүн дайрч алсан шүү дээ. Чи удахгүй өөрөө үхэх болно доо.

0  |  0
Зочин(66.181.177.91) 2018 оны 05 сарын 25

Энэ новшнуудаасаа МАН салаад зогсохгүй МАН гэдэг УТ-ын намыг ТАТАН БУУЛГАЖ УСТГАХ ХЭРЭГТЭЙ.... МАН-ын баячуудын ”БУРУУ өсөгөсөн” бусармаг хүүхдүүдээр МОНГОЛ ТӨРИЙГ ТОГЛУУЛЖ байна. Авилгал гэдэг угжыг тэд л санаачилж, БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЖ байна... Эцэст С.ЖАВХЛАН гэдэг малнаас дор бопол сэтэхүйтэй нөхөр хүртэл УИХ-ын танхимыг бузарлаж байна.

0  |  0
Батхүү(202.70.44.116) 2018 оны 05 сарын 24

Энэ новшнуудаасаа МАН салах цаг болсон шүү. Баячуудын хүүхдүүд авилгал гэдэг угжаар угжуулж өссөн хүн хогнууд шүү

0  |  0
70.aad on(66.181.176.162) 2018 оны 05 сарын 24

xun teqeed barqa saidaaraa torox estoi yu.zaluuchuud oorsdiinxoo orchiniiq burduulex estoi.uzeed bai zaluusaa

0  |  0
1(64.119.16.139) 2018 оны 05 сарын 24

yag unen

0  |  0
зочин(66.181.166.196) 2018 оны 05 сарын 24

хонзогногчид, гол төлөөлөл нь мөнхбат энэ хоёр

0  |  0
Top