Ш.Солонгыг цэцийн гишүүнээр томиллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Түүний нэрийг УИХ-аас дэвшүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд томилж байгаа юм.

Ш.Солонгын товч намтар -
Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.
  • 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.

Ажилласан байдал:

  • 1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,
  • 1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч,
  • 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,
  • 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.193.181) 2018 оны 05 сарын 24

За Нанзаддоржтой нийлээд Сайн ажиллаарай. Олон түмэн харж байгаа шүү

0  |  0
зочин (103.111.68.3) 2018 оны 05 сарын 24

ЗАЛУУ АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ДАДЛАГА ТУРШЛАГАГҮЙ,ЦАРАЙНААС ӨӨР ОЙЛГОЛТГҮЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭС ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЙНА

0  |  0
зочин (103.111.68.3) 2018 оны 05 сарын 24

ЭРҮҮЛ МЭНД САЙН БОЛООД Л ЭНЭ АЛБАН ТУШААЛ, ДАДЛАГА ТУРШЛАГААРАА ӨДИЙ ЗЭРЭГТ АЖИЛЛААД СОНГОГДОЖ БАЙГАА БОЛ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. АЖИЛДАА САЙН БОЛ, ҮНЭНЧ БОЛ ,ХИЙМЭЛ ЦАРАЙ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ.МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙНА АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

0  |  0
зочин(66.181.165.36) 2018 оны 05 сарын 24

хэдтэй юм бэ уг нь ажлыг нь харахад туршлагатай л хүн бх юм эрүүл мэндээрээ тэнцэж бгаа юм уу мөд өвчинд барагдлаа гэх хүн шиг харагдаж бн энэ хүзүү биеийг нь хараа эрүүл мэнддээ гоо сайхандаа анхаарах хэрэгтэй бхаа энэ зүгээр зөвлөгөө шүү

0  |  0
Top