Х.Баттулгын айдас Н.Энхбаярыг үгүй хийх нь

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Гуравдагчдын орон зайд үйлээ үзэж буй МАХН-ын дүрмийн шинэчлэлийг Улсын Дээд шүүхээс бас л хүлээн авсангүй. Ямар дүрэм зохиосон болоод Дээд шүүхийн таалалд нийцэхгүй байгааг мэдэх юм алга, ямартай ч “Хүн ална, хүрээ тална” гэсэн заалт ороогүй нь лавтай. Эндээс харвал Н.Энхбаярыг хавчсан, түүнээс айсан хэвээр байгааг эндээс харж болно. Үнэндээ Н.Энхбаяр МАХН-тай байхад МАН ч айна, АН ч айна, Ерөнхийлөгч ч айна. Тиймээс МАХН-ын дүрмийн шинэчлэлийг Улсын Дээд шүүхэд бүртгэхгүй байх сонирхол аль аль талд нь бий. Хуучин дүрмийн дагуу гишүүдийг нь турхирч байгаад Н.Энхбаяраас МАХН-ын салгаж авах сонирхол нэлээд эртнээс эхтэй бөгөөд үүнийх нь золиос нь О.Баасанхүү юм. Түүнд МАХН-ыг дунд нь талцуулж Бага чуулган, Их хурлыг хийх зориг байлаа ч хөрөнгө байхгүй гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр хэн нэгэн түүнийг хатгаж байна гэсэн үг. Тиймдээ ч Н.Энхбаяр яаран дааран МАХН-ын Бага чуулганыг энэ сарын 27-ны өдөр хуралдуулахаар зэхжээ.    

Тэгэхээр О.Баасанхүүгийн зохион байгуулсан МАХН-ын Их хурлаас авч үзье. Түүний хувьд гишүүд дэмжигчдийн зардал чирэгдлийг дааж, өндөр үнэтэй зочид буудалд байрлуулан намын Их хурал зохион байгуулна гэдэг хэн нэгний дэмжлэггүйгээр хийчих ажил биш аж. Энэ нь эдийн засгийн чадавхийн хувьд шүү дээ. Зөвхөн Баянгол зочид буудлын зардалд ямар хэмжээний мөнгө зарцуулах билээ. Үүний цаана ямар нэгэн хөшүүрэг бий хэмээн тухайн үед хэвлэлүүд онцолж байв. Үнэн хэрэгтээ хагас тэрбумын өртөг давсан хөрөнгө гаргаад хурал хийчих хүн мөн үү гэвэл эргэлзээ төрөхөөс өөр аргагүй.

О.Баасанхүү нь Их Тэнгэрийн аманд Бага чуулганыг зохион байгуулж, хурлын зочид төлөөлөгчдийг бялууртал дайлсан, Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, зочид төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулгын Баянгол зочид буудалд тансаглуулсан зэргээс бүх зүйл тодорхой харагдана. Нөгөө талаар Н.Энхбаярыг бурхан хэмээн шүтдэг гишүүд дэмжигчдийг уруу татахад юу нөлөөлөх вэ. О.Баасанхүүгийн УИХ-ын гишүүн гэх хоосон сэтэр тэдэнд огт нөлөөлөхгүй. Гагцхүү мөнгө мөнгө мөнгө !!! шүү дээ.

Тэгэхээр МАХН-ын гишүүд дэмжигчдийн толгойг эргүүлэхэд хурал зохион байгуулахаас арав, хорь дахин их мөнгө орно гэж төсөөлөөд үз. О.Баасанхүү битгий хэл Н.Энхбаяр өөрөө цаашаа болно гэхээр О.Баасанхүүгийн ар талд эрх мэдэл, асар их мөнгө байна даа. Үүнийг мэдэрсэн Н.Энхбаяр хориг арга хэмжээ авч, МАХН-ын Бага чуулганыг яаравчлан хуралдуулахаар шийдсэн бөгөөд Их хурлын ч тов гарч таарна.

Айдас хүйдэс дүүрэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Х.Баттулгад айсуй 2021 он л бодогдож суугаа гэдэгт эргэлзэх ямар ч хэрэггүй. Түүнд өнөөдөртөө Н.Энхбаяраас өөр айх хүн алга. Өнөөдөртөө шүү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн суудалд заларч байгаа хүн ганц хүчтэй өрсөлдөгчдөө найр тавина гэдэг аль ч төрийн үед, аль ч цаг хугацаанд байсангүй. Н.Энхбаярын өөрийнх нь гашуун туршлага ч халуунаараа байна.

Нөгөө талаас нийгэмд МАН, АН хэмээх хоёр их айлаас уйдах хандлага нэгэнт бий болсныг нуух хэрэггүй. Энэ хэрээр гуравдагчдын орон зайд тодорсон аль ч намыг сонгоход бэлэн болж, нийгэм өөрөө эрэлхийлэлд нэгэнт морджээ. Ийм хандлагыг анзаарсан олигархиуд гуравдагч этгээдийн орон зайд тодорч болохуйц МАХН-ыг үгүй хийх бодлого эхнээсээ хэрэгжиж байна гэх судлаачид цөөнгүй бий.

Олигархиудын зүгээс Н.Энхбаярт хандаж буй хандлагыг Ерөнхийлөгч маань уухайлан дэмжихээр Н.Энхбаяр л хөөрхий болно.

Мөн О.Баасанхүүгийн хувьд өөрөө УИХ-ын гишүүн, түүнийг араас нь уухайлах МАН, АН, Ерөнхийлөгч байна гээд давуу тал олон байна. Тэгэхээр Н.Энхбаярт ямар шаанс байна вэ. Тийм гээд хэлчих зүйл одоогоор алга. Гагцхүү Гавьяат хуульч Ц.Шаравдорж шүүх прокуророос эхлээд Үндсэн хуулийн цэц хүртэл Н.Энхбаярыг тамгатай нь үлдээх тал дээр сэтгэл чилээн явахаас үл хэтэрнэ.  Н.Энхбаярт үүнээс өөр гэрэл гэгээ огт алга.

Олонхийн таамаглаж байгаа шиг олигархийн далд захиалгаар МАХН-ыг сарниах гэж байгаа бол Н.Энхбаярт ямар ч хуулийн заалт байгаад үйлчлэхгүй. Буруу байсан ч эсрэг талд шийдвэр гарна.

Гуравдагчдыг удаа дараа “намнаж” байсан туршлага манай олигархиудад бий. Намуудын жагсаалтад гуравт эрэмбэ эдэлдэг Ногоон намын хувь заяаг мөн ч олон тийш залж саармагжуулсан даа. “Иргэний Зориг Ногоон Нам”, “Иргэний Зориг нам”, “Ногоон Нам” гэх мэтээр хувираад байсан нь хэдэн уйдамтгай гишүүдийн үйлдэл огт биш юм. Олигархиудын хавчиж боосон үйлдлийн дагуу л хувирч байсан акц болов уу. Хамгийн сүүлд гэхэд Г.Уянга нарын ТТЭНН-ыг, С.Ганбаатар нарын ХҮН-ыг гээд юу ч биш болгосон. Дарга нарыг нь ч хэн ч биш болгосон. Г.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгад дагаар орж, С.Ганбаатар Н.Энхбаярт дагаар орчихсон байх жишээтэй. Гуравдагчдын хувь заяа олигархиуд байсан цагт хэзээ ч сайнаар төгсөхгүй.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
я(112.72.14.171) 2018 оны 05 сарын 28

женкогоор яахвээдээ

0  |  0
Irgen(188.154.164.62) 2018 оны 05 сарын 27

2021 one enkhbayariig demjine. Dahij Saad bolohgui bhiig erhem orkudad sanuulya. Elbegee,battulga... Bla bla .heleh ch ug alga.iim songolt hiisen humuust bur yaria alga.hooson tomgoitnuud l gey da..

0  |  0
зочин(43.250.126.130) 2018 оны 05 сарын 27

энхбярыг засагт орвол Женкод л муу юм болно. Яагаад гэвэл Женко чинь Элбэгээгийн үргэлжлэл. Бүх булхай нь илэрнэ.

0  |  0
ㅗㅗ(150.129.140.160) 2018 оны 05 сарын 26

MUNHNAR EEJEE

0  |  0
Mongol(112.72.11.104) 2018 оны 05 сарын 26

Tiimerhuu yum hiigeed ihelvel saihan ner turuu aldah baihdaa

0  |  0
Shiidver(112.72.14.243) 2018 оны 05 сарын 26

Bodood bodood bhad hereg ni ilreh geed bdg ardchilaliinhan enhbayraas aidag bololtoi ..elbegdorjiin zahialga ch bas bga bh 20 ond hen ch bish hvniig songohgvi bol uls muhluu

0  |  0
Гохь нь(112.72.14.18) 2018 оны 05 сарын 26

Улсын ерөнхийлөгчийг хэн дуртай нь хийдэг эд биш, та нар энхбаярыг энхболдыг гаргасан бсн бол өдийд монгол өөдлөөд дэвжээд олон улс итгээд дэмнээд явж бга. Аль хэрэгтэй улс төрчдөө цаашлуулаад энэ мафи зангаараа женко олон юмыг хутган үймүүлнэ. Та нар энэ женког гаргаснаараа энэ АН ыг төрд гаргаснаараа маааш их хохирол амсана. Тэргүүн хүн нүгэл багатай мэргэжил боловсрол өндөр бас ч гэж тусгай хүмүүсийн залардаг сэнтий шүү. Албатай юм шиг атигар хар элбэгээ женког гаргачаад хөгжсөнгүй барисангүй гн өөдлөхгүй энэ хүмүүс төрийн эзэн бсн цагт. Одоо баярыг нухах араандаа орцон явна хийсэн юм ихтэй

0  |  0
ZA(66.60.152.98) 2018 оны 05 сарын 26

Batuul 90 ond ulsuglun zarlaj tuhain Mongoliin turiig buulgasan. Mongoliig odoo yamar bolgosoniig hardaa!!! Ard tumen ni yaduu yag, baigaliin baylag ni hariihanii gart orson. Yag Afrik iin oron shig. Batuul Elbegdorj nart gaihuulaad baih gaviya baihgui. Namiihaa shudarga nuhuruu alchihaad neg ni Erunkhiilugchuur 8 jil, nuguu ni Ulsiin Baatar bolson bizde?

0  |  0
Зочин(176.143.110.66) 2018 оны 05 сарын 26

Боловсрол мэдлэггүй атгаг сэтгэлтэй атигар мангас мафиоз хэлэх үг ч олдохгүй юм. Харанхуй хар пиарын эзэн ерөнхийлөгчтэй улс монголоос өөр хайгаад ч олохгүй байхаа. Худалч хулгайч гүжирдэн гүтгэхийн мастер ийм хүн өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар хар пиар хар мөнгийг хэрхэн цацаж дэврээж дэвэргэж ерөнхийлөгч гэдэг эрхэм хүндэт албыг худалдаж хулгайлж луйвардаж авахыг ард түмэн нүдээрээ харж чихээрээ сонссон доо. Ийм аймшгийн сонгууль дахин бүү давтагдаасай бүү үзэгд боловсролгүй худалч хулгайч луйварчин эх орноо худаллагч хар пиарын эзэн болсон ерөнхийлөгч Баттулгаар дуусаг.

0  |  0
zochin (78.196.45.81) 2018 оны 05 сарын 26

2020 ond БНН gargaj baij ene mongol uls saihan hugjin ( 90 onoos uls turd orson buh huniig hurungiig shalgah heregtei turuus tursun ter bumtnuudiig hurungiin huraaj 7 yueeeren shurund hiih heregtei )) БНН yalah bolon !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Зочин(122.201.22.11) 2018 оны 05 сарын 25

Хурцын хонины хонхорын хүүхэд Баасхүү м МАХН ыг тараах даалгавараа биёлүүлж чадахгүй бол ард нь цааз байгаа учраас үхэн хатан зүтгэж байгаа юм Үнэн өрөвдмөөр

0  |  0
Зочин(122.201.22.11) 2018 оны 05 сарын 25

Манангийнхны ганц айдас Энхбаяр тэд бүгдэд мангас гэсэн үг Тэд хүчнийхэн бизмёнийхэн улстөрчидмөн захиалга гүйцэтгэдэг мөнгөний ядуучуудын масс гэсэн мафийн сүлжээ байгаа эд бүхэн задрах учраас айцгааж байна Ямарч үнээр хамаагүй нухчин дарахаар улайрцгааж байна

0  |  0
Зочин(202.9.47.177) 2018 оны 05 сарын 25

Монголын төр гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаа юу. Тэд Монголын төрийг хүлээн зөвшөөрөх нь хүний ёс зүй, ухамсарын асуудал болсон. Хэрэв Н.Энхбаяр эргэн улс төрд гарвал түүнийг урих гадаад улс орнууд ээлжлэн, Монголд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Монголын төрийн өндөрлөгт байгаа хүн биш хүмүүсийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн гол үндэс нь хүний ,улс төрийн ЁС ЗҮЙ юм.

0  |  0
зочин(202.131.243.186) 2018 оны 05 сарын 25

МОНГОЛ ЯЛНА ГЭЖ оросуудаас суралцаж заалгаж гарчаад юу чхийхгүй спирт Зураачын эрин явж байна гэлтэй

0  |  0
ard(27.123.213.2) 2018 оны 05 сарын 25

Vnendee ENHBAYR aas AH MAH.AAIJ BAIGAA hiisen ymtai hvn. Odoo battulga AIJ bgaa YM bainadaa

0  |  0
Irgen(66.181.178.89) 2018 оны 05 сарын 25

Ard ni ard tymen bsigaa shyy.

0  |  0
mongol(27.123.214.91) 2018 оны 05 сарын 25

Baataraa oligarhiudiig yaj namnah be? ene talaar sanaa onoo yu bna?

0  |  0
zochin(202.179.25.189) 2018 оны 05 сарын 25

chutgan uimuulegch N.Enchbayr bolj uz,ichine gej er baiguuimaa

0  |  0
Top