Өнөөдөр сураггүй алга болсон хүүхдүүдийг дурсах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг 1983 онд анх Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган үндэснийхээ хэмжээнд "Сураггүй алга болсон хүүхдийн өдөр" болгон тунхагласан бөгөөд дэлхий нийт энэхүү санаачилгыг 1998 оноос даган мөрдөж, сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийг нээжээ.
Америкт энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан 1979 оны тавдугаар сарын 25-ны өдөр сураггүй алга болсон 6 настай Эвиан Пейтс хэмээх хүүтэй холбоотой ажээ. Тэрээр сургуулиасаа гэр рүүгээ явах замдаа сураггүй болсон байна. Түүний талаарх сураг өнөөг хүртэл гараагүй юм. Дэлхий дахинд жил бүр 8 сая гаруй хүүхэд, өдөрт 22 мянган хүүхэд сураггүй алга болдог байна. Манай улсын хувьд 2017 онд 70 гаруй хүүхэд алга болсноос 24 нь олдсон гэх мэдээлэл бий. Үүнээс олон нийтэд ил болсон нь өнгөрсөн өвөл Замын-Үүдээс ор сураггүй алга болсон наймхан настай Д.Сэржмядаг охин. Гэвч өнөөг хэр ямар нэгэн сураг ажиг гараагүй хэвээр байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )