Н.Байгальмаа талын Монголоос Английн Лондон хот хүртэл 12000 километр замыг тэмээн жинтэй туулах аялалдаа өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд гарсан. Улаанбаатар хотын төв цэг, Сүхбаатарын талбайгаас аяллаа эхэлсэн тэрээр өдөрт 30 километр зам туулж, гурван жилийн дараа Лондонд очих төлөвлөгөөтэй аяллаа эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдал, хамт гарсан аялагчид нь замаасаа буцсан зэрэг тооцоолоогүй бэрхшээлүүд гарч цаг хугацаа алдсан ч шантралгүй аяллаа амжилттай үргэлжлүүлж байна.
Тэрээр өнөөдөр фэйсбүүкдээ "Дэлхийд Монгол, Монгол тэмээ, Бүсгүй, Түүх соёл улам тод цуурайтаад эхэлсэн... Baigalmaa Norjmaa гээд Гүүгэлдвэл нэлээд олон хэл дээр манай аялал явж байгаа" хэмээн постложээ. Хамгийн сүүлд Английн аяллын томоохон веб болох Huk magazine -нд Н.Байгальмаагийн талаар НИЙТЛЭЛ энэ 7 хоногт гарсан байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 5 )
Тив дэлхийд ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛСЫНХАА нэрийг мандуулж яваа , зориг тэвчээр, хатуужилтай,зорилготой, дайчин охиндоо , ажил аялалын амжилт хүсье, Монголын бахархал .
За тэмээтэй их хурлын гишүүнтэй болж дээ.
монголийн бахархал гэж уунийгл хэлнэ. хэлнэ загтансан хулгайчууд муулах ганцч хун алгаа. монгол охиноороо бахархагч дэмжигцн ж, лхагва ахни
Монгол улс гадаад аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Жилд сая жуулчин авна гээд хөөрцөглөн ярьж байна. Энэ ажлыг хийхэд маркетенг чухал. Тэгвэл энэ ажлын эхлэлийг тавьж, Монгол улсыг дэлхийд таниулж яваа энэ бүсгүйгээ тал бүрээс нь дэмжснээр ЖУУЛЧИН- НЭГ САЯ” -аа эхлүүлж яагаад болохгүй гэж..