НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.
Сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болсон байна. Тэрээр урамшууллын мөнгөө эмчилгээндээ зориулна гэжээ. Г.Батцэцэг 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан юм байна.
Энэ удаагийн тохирлоор 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 16, 1 сая төгрөгийн 174, 200 мянган төгрөгийн 1769, 50 мянган төгрөгийн 17549 баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан болж, 50 сая төгрөгийн супер азтан 1 тодорсон юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )