Тойм: Ерөнхий сайд асан С.Баярыг Г.Баасан “өмөөрөв”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

 Эдийн засгийн чуулган амжилттай өндөрлөлөө

"Хүчээ нэгтгэе" уриан дор болсон "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтад тулгуурлан УИХ, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бодлогыг зохистой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6,1 хувийн өсөлтөд хүрээд байна” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн гадаад, дотоод 2,8 их наяд төгрөгийн өр барагдуулсан. Худалдааны тэнцэл эерэг гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биелж эхэллээ. Гадаад валютын нөөц 3,2 тэрбум долларт хүрлээ. “Тулгарсан хүндрэл, хямралыг монголчууд бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна” гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж хүссэн үр дүндээ эдийн засгийн чуулган хүрсэн гэлээ. Чуулганыг хувийн хэвшлийнхний  700 сая төгрөгөөр зохион байгуулсан.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилгоог хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн юм.

Энэхүү саналыг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд нэр дэвшүүлсэн Ш.Солонгыг  нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ боломжийн гэсэн үнэлгээг УИХ-ын гишүүдээс авч байв.  Түүнийг дэмжсэнээр ҮХЦ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдлээ.  

С.Баяр II  эмнэлэгт хүргэгдэв

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор буруутгагдан урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баярыг II эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийж эхэллээ.

461 дүгээр ангид хоригдож байхдаа  хэн нэгэнтэй уулзахгүй гэж “гүрийсэн” түүний тулуй өвчин хүндэрч явж чадахгүй болсны дээр багтраа өвчин нь хоригдож буй орчин нөхцөлөөс шалтгаалж сэдэрчээ. Хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан “Ерөнхий сайд асан С.Баяр угаасаа бие сайтай байгаагүй” гэдгийг онцолсон. Түүнтэй зарим хүн эргэлтээр уулзаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Харин АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан “ Ерөнхий сайд асан С.Баяр  олон  нууц зүйлийг мэдэж байгаа. Гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд түүнийг золиослох нь”  гэж хардаж буйгаа илэрхийлсэн юм.

АТГ-ын  ажлаа тайлагналаа

АТГ-аас ажлаа тайлагнав. Тус газраас төрийн 80 гаруй байгууллагын 25400 орчим албан тушаалтны 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн  хураангуйг цахим хуудсанд байршуулжээ. 385 эрүүгийн хэрэгт мөрдөн  байцаах ажиллагаа явуулж, зарим хэргийг шүүх, прокурорт шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Зарим хэрэг нь анхаарал татна. 

БХБ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Р.Эрдэнэбүрэнг эрх мэдлээ ашиглан 1.1 тэрбум төгрөгийн орон сууц авснаа ХОМ-тээ тайлбарлаж чадахгүй байгаатай холбогдуулан долоон удаа прокурорт шилжүүлсэн байх юм. Түүнчлэн ОНЗ-ийн дарга Г.Баасан “С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал дарамталсан” гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Түүнийг өмгөөлөгчийнх нь хамт байцаасан байна.

Эмч нарын тэмцэл түр зогслоо

Засгийн газарт хандан цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, эмнэлгийн ажилтнууд 10 хоног суулт зарласан. 

ОУВС, Сангийн сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ сарын 28-ны Даваа гарагт хариугаа авахаар хугацаа заасан. 15 мянган хүний гарын үсэгтэй 451 хуудас шаардлагад ямар хариу ирэхээс шалтгаалж дараагийн шатны тэмцэлдээ орно гэлээ. МҮЭХ-ноос Ажлын хэсэг гарчээ. Эмч нартай соёл, шинжлэх ухааны ажилтнууд төдийгүй төрийн үйлчилгээний ажилтнууд ч нэгдэх магадлалтай болсон юм. Үсээ авахуулж эсэргүүцлээ илэрхийлсэн эмч нарын дараагийн шатны тэмцэл нь орон даяар ажил хаялт зарлах байх бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
neg l ugendee ezen b(202.179.26.187) 2018 оны 05 сарын 28

Ene emee chin harin Tramp shig nuhur uu ugui yu? Tramp Hoid solongostoi uulzana uulzahgui geed bgaa shig! Chuham Bayar shig avalgachdiig bi darga bolbol 5 minutand barij horino geed bgaagui bil uu?

0  |  0
Жудаг(66.181.185.105) 2018 оны 05 сарын 27

Баасан эмээ чинь Баярыг үтэр түргэн хорь,Энхжаргал хорихгүй байна гээд байсан. Одоо болохоор Энхжаргал хор өгсөн гээд л мэдрэл гацаа юу?

0  |  0
Зочин(122.201.31.124) 2018 оны 05 сарын 27

Баасан авгай С.Баярыг хорих 461 д байна уу үгүй юу гэж шалгаж очсондоо бантаад С.Баярыг тас өмөөрөхөөр шийдэв бололтой.Улааныг үзэж урваж шарыг үзэж шарвах муухай л байдаг шүү Баасан гуай

0  |  0
иргэн(202.179.27.194) 2018 оны 05 сарын 27

Баасан авгай Балайрчихжээ ,

0  |  0
O(84.75.212.226) 2018 оны 05 сарын 27

Uhchij magadgui gej aigaad matriin nulims gargav

0  |  0
O(84.75.212.226) 2018 оны 05 сарын 27

Uhchij magadgui gej aigaad matriin nulims gargav

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2018 оны 05 сарын 27

Баярыг муу хэлээд байсан Баасан авгай чинь одоо болохоор яагаад өмөөрөөд байна даа. Иймэрхүү л амьтад хууль хяналтын байгууллагад орчихсон хутгалдаж түмний шившиг болж улсын орныхоо нэр төрийг гутааж явна даа.. Ээ Женко минь дээ. Баасангаас өөр хүн таньд олдохгүй байна уу.

0  |  0
Shal balai(116.84.110.41) 2018 оны 05 сарын 27

Butsaagaad bairnd blgbal taarah balai zonof abgai buu too ene balaig

0  |  0
ЗОЧИН(66.181.177.91) 2018 оны 05 сарын 27

тэнэг ББААСАН ЧАВГАНЦ ЗАЙЛААЧ.... АН-ын нэр хүндиыйгш унагаасан балай...

0  |  0
Иргэн(66.181.177.91) 2018 оны 05 сарын 27

ЭНЭ БААСАН АВГАЙ ОФФШОР С.БАЯРААС ЮУ ГОРЬДОЖ ”ПЯЛДАГА” ЗАН ГАРГАА ВЭЭ. БАЛАЙ тэнэг АВГАЙ ...

0  |  0
mongol(27.123.212.135) 2018 оны 05 сарын 27

Baasan Bayriin hamsaatnuudiig ilrehgui bolchih vi gej l baigaa bolhoos Bayriig umuuroogui...Bayriin tsaana Eebee metiin olon hun bi..iimd gants gerchiig uhuulj bolohgui ..

0  |  0
Zochin(84.72.4.101) 2018 оны 05 сарын 27

Ene avgai ugaasa urvagch sh de deer ued hugshiduur shou hj garj ireed temtsej bga dur gargaj buuj uguud alga bolson uchirn 3 n uruu bair avaad amaa uduulsen hun tegeed zaluu nihur avaad tag bolson bsan.

0  |  0
Top