Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилгоог хэлэлцлээ. Нөхөн томилгоог хугацаа алдаж сунжруулсан өмнөх алдааг давтахгүй хийж буй нь сайшаалтай ч бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр зарим нэр дэвшигч олонд төдийлэн таалагдсангүй бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилуулах саналаа УИХ-д ирүүлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын оронд нэр дэвшүүлсэн Ш.Солонгыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ боломжийн гэсэн үнэлгээг УИХ-ын гишүүдээс авч байв. Түүнийг дэмжсэнээр ҮХЦ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бүрдлээ.
Үнэндээ гурван нэр дэвшигч нь УИХ-ын гишүүдэд гологдов. Зарим нь “Намтрыг нь харлаа, сэтгэлд хүрэхгүй л байна. Архи л битгий уугаарай даа” хэмээн захих билээ дээ. Аргаа барсан хүний үг гэмээр. “Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн заалтыг л шалгуур болголоо гэх хуульч ч байна. 34 жилийн ажлын туршлагатайгаас 21 жилийг нь бизнес хийсэн гээд сууж байх. Сураг ажиг сонсох нь ээ Иргэний Зориг намын гишүүн байгаад хожуу АН-д элссэн юм билээ. Нэр дэвшигч Д.Нанзаддорж “ Говь-*Алтай аймгийн Ардчилсан намын даргаар хоёр жил ажилласан улс төрийн ажлын туршлагатай” гээд сууж байх. Иймэрхүү хүмүүсийг нь Үндсэн хуулийн мануулахаар Цэцийн гишүүнээр томилолт өвөртлүүлэн илгээлээ. Тэд зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийг манана. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөөр байна. Шинээр очсон гишүүд улстөржихгүй байж чадах уу. Нэрийг нь санал болгосон эзэндээ үйлчлэх эсэхийг нь цаг хугацаа л харуулах байх. Ямартаа ч УИХ-ын гишүүд тэднийг асууж, шалгааж нэг их зовоосонгүй төрийн өндөр албан тушаалд томилов.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
МАНАН байсан цагт нэгч шударга томилгоо, шударга ёс тогтохүй нь баталгаа боллоо.
zi giin oruulj irsen gudamjnii yumnuudiig tomilood yabuuldag ni yaj bgan tohiroo l bhdaa huuliin salbar sunuj bndaa buur undsen huuliinhaa tsetstei AN iin heden orkuud l bndaa kkkk
Угаасаа ажлаа хийж чадахгүй мэдлэг боловсрол нь хүрэхгүй ард түмнээс ”тараа ” гэдэг үг сонсчихоод!! муухай дээрээ улцан гэгчээр ийм ч томилгоо хийж суух гэж ИХ хурал...
Heleh ch ug alga
Яг үнэндээ Баттулга Ерөнхийлөгчийн санал биш юмаа. Зика гэж нэг хятадын хүүхдийн л хийгээд байгаа ажил л даа. Үндсэн хуулиа Хятадаар мануулахаар яаж ч өөдтэй юм болохов дээ
МАН х.баттулгатай тохироо хийсэн юм байлгүй дээ.
Эдний дотроос Солонго нь тэнцэх хүн. Хуулиуд сайн мэднэ. Төрийн албанд олон жил шударга, журамтай ажилласан дайчин эмэгтэй. Бусад нь даанч дээ. Үнэхээр ямар нүдээр харж шалгуур тавьдаг юм бол. Тэгээд архи бага уугаарай, мөнгө төгрөгт бүү оролцоорой гэж гуйя даа.
unheer heieh muu ug oldohgui yum iim baihad yaj hugjij devshih ve erunhiilugch uu
tor ch bur tampuuchee