“20 000 төгрөг” реалити шоунд эрхэм гишүүдийг оруулах уу...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

0-18 насны  хүүхэд бүрт сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг нийтэд нь олгох уу, эсвэл зорилтот бүлгийн хүүхдүүдэд л олгох уу гэдэг дээр хууль тогтоогчид санал хуваагдаад байна. Тэдний нэг хэсэг нь нийт хүүхдийн 80%-д олгох тал дээр бат зогсож байгаа бол, нөгөө хэсэг нь бүх хүүхдэд 100% олгох саналтай байгаа. 


2017 оноос өмнө нийт хүүхдэд олгогдож байгаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу 2017 оноос хойш 60 хувьд нь хэсэг хугацаанд олгож эхэлсэн. Харин Засгийн газар ОУВС-тай ярилцан тохирсны үндсэн дээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохоор төсөлдөө тусган УИХ-д өргөн барьсан билээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 860 мянган хүүхэд буюу амжиргааны дундаж түвшний бүх хүүхэд хамрагдах боломжтой гэж үзсэн. 

Засгийн газар ийнхүү төсвийнхөө боломжинд тохируулан нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаад удаагүй байтал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэхүү тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуулийн төслийн талаар танилцуулга хийн, Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад хариулсан билээ.

Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн үгээс иш татъя: 

“2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107,730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. 

Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. 

Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөв үү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа. Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн.

100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

Ийнхүү 80%, 100% гэж талцаад буй энэ үед нэг хүүхдэд сард оногдох 20 мянган төгрөгөөр  юу хийж /худалдан авч/ болохыг сонирхвол ямартай ч нэг багцаа гарч ирэх л байх. 

Тэгвэл Л.Элдэв-Очир гишүүний хэлсэнчлэн, 5 хүүхэдтэй айлын 7 ам бүл сард 100 мянган төгрөгөөр амжиргаагаа залгуулаад байх боломжтой юу? Эрхэм гишүүний үзэж буйгаар, 5 хүүхдийнхээ 100 мянгад сэтгэл ханаад, эцэг эх нь ажил хийхээс залхууран, зүгээр хэвтэнэ гээд байгаа. Өөрөөр хэлбэл, бүх хүүхдэд 20 мянгыг өгөх нь хавтгайруулсан халамж болж, хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэхэд нь чөдөр тушаа болно гэнэ. Үнэхээр тэгэх юм болов уу?

Телевизийн дэлгэцээр хааяа сонирхуулдаг реалити шоуг үзэж байхад 20 мянган төгрөгөөр бүтэн сар байтугай, 10 хоног аж амьдралаа залгуулахад хичнээн хүндхэн байгаа нь мэдрэгддэг. Хэрэв “20 000 төгрөг” гэсэн реалити шоу явагдвал зарим гишүүдийг оруулж үзүүлэх юмсан, яаж “амьтан” болох бол доо!

Ер нь, хүүхдийн 20 мянган төгрөгийг хэн, яаж хэрэглэж зарцуулахаас асуудал шалтгаалах байх. Заримд нь энэ мөнгө бол зайлшгүй шаардлагатай байгаа. Ямар ч орлогогүй айл өрх ядаж л ойр зуур хэрэглэх гурил будаагаа авчихаар мөнгө. Бас хүүхдийнхээ 20 мянгыг аваад архиддаг гэсэн яриа хэл сонсогддог. Хэрэв ингэдэг бол тэр хүмүүст хичнээн 20 мянга өгөөд ч нэмэргүй.

Мөн хэмжээлшгүй баян болчихсон хэсэг бүлгийн хүүхдэд бол энэ 20 мянга үнэхээр илүүц. Энэ тохиолдолд зарим нь саналаараа татгалзах гаргалгаатай байж болохгүй юу. Хүүхдэдээ 20 мянган төгрөг улсаас авахгүй гэсэн эх оронч санаачлага байж болох.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас л ийнхүү бүгдэд нь, хэсэгчлэн гэж маргалдаад байгаа. Хэрэв эдийн засаг боломжтой байсан бол ямар ч яриа хөөрөөгүйгээр бүх хүүхдэд 20 мянгыг олгочиход юухан байхав.

Өөр нэг өнцгөөс бодоод үзэхэд, оффшорчид, олигархиуд өчнөөн тэрбумаар нь хулгайлж болоод байхад хэдэн хүүхдээсээ 20 мянган төгрөг харамлан “таталдаад” байх нь утгагүй ч юм шиг санагдахаар.

Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байснаараа оффшорчдын мөнгийг оруулаад ирдэг бол хичнээн сайн байхсан! Гадаад руу гаргаж оффшорт нууна гэхээр л, ямар нэг байдлаар буруу гараар олсон, улсаас хумсалсан байх гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Ямар эх үүсвэрээс, ямар арга замаар тэр их мөнгөтэй болсныг нь хууль цагдаагийнхан хэрэв хүсвэл амархан шалгаж болчихмоор л юм шиг. Ямар ч мөнгө заавал өөрийн ул мөрөө үлдээдэг гэлцдэг.

Энгийн ард иргэд бидний хар ухаанаар бодоход, хялбархан шалгаж болчихмоор зүйлс хууль сахиулах байгууллагад очихоороо жигтэйхэн хүндрэлтэй хэрэг болчихдог нь бас гайхмаар. Эсвэл дээгүүрээ бүгд “аалзны торонд орооцолдчихсон” болохоороо нэгнийгээ яаж ч чадахгүй, ингээд нялцаганаад байдаг юм уу.

Ямартай ч, засаг, төр солигдоод 1-2 жил болчихлоо. Одоогоор дорвитой хийж гийгүүлсэн зүйлгүй, ард олны аж амьдрал бахь байдгаараа, бараг ч муудах тал руугаа хандчихсан.  Шинэ Ерөнхийлөгч, Шинэ Засагт ард түмэн маш их итгэл найдвар тавьсан. Тэд амьдралыг нь орвонгоор нь өөрчлөн сайжруулна гэж итгэсэн.

Гэтэл одоо нэг нь ямар нэгэн санаачлага гаргахаар нөгөөдөх нь бойкотлох маягтай хандсаар олигтой шийдэлд хүрсэн зүйл үгүй, ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон үндсэн ажилдаа ч ирж суух хүнгүй шахуу, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрөөсөөр байх уу?!...

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zul(66.181.160.122) 2018 оны 05 сарын 30

neeh ih mungu bish yun surtei yum uursduu uchnuun idej uuj bj manai huuhduud huuhdiin mungu avalgui udaj bn umnu ni avaagui odoo avaagui bgaa mungiig butsaaj olgoh ugui ni medegdehgui minii huuhduud hohirch bna bid jiriinl ger bul uchirgui bayn tsatgalan amidraad bgaa yum bhgui arai denduu yumaa

0  |  0
сонирхогч(103.57.95.42) 2018 оны 05 сарын 29

20000 -ын шоун Элдэв-очирыг оруулаад нэг сард 20000 төгрөгөөр яаж амьдрахыг үзмээр байна. Бүр хорхой хүрээд байна. Тэр цатгалан гишүүн яаж байх бол.үзүүлээч

0  |  0
PP(112.72.14.25) 2018 оны 05 сарын 29

olom jiliin umnuh 20 000 shdeee.uursduusuu uguh gj bgaa yumshg...uursdiinhuu huuliig yamar hurdan buunddug bileedee...20000 g heden jil yarihgj b.aa

0  |  0
зочин(43.250.126.130) 2018 оны 05 сарын 29

Женко болон АН ын луйварчингууд энэ засгийг ер ажил хийлгэхээ болилоо. 2012-2016 онд хүүхдийн мөнгийг 100% өгч байсан уу. Засаг мөнгөтэй байсан цаг. Одоо бол өр өтөндөө баригдчихсан бидний мэдэхгүй тоотой өрийг төлж байна.

0  |  0
unenbat(88.76.240.8) 2018 оны 05 сарын 29

76 mal neg udriin hoolnii munguch hurehgui um ugch bj huraldaad erguuteed bhiin naad munguu uursduu neg udur delguur orood yu abahnuu uz malnuudaaa

0  |  0
зочин(27.123.214.82) 2018 оны 05 сарын 29

20 000 шоу, бас АХА-д орох зоригтой гишүүн олдохгүй

0  |  0
Egel (27.123.214.93) 2018 оны 05 сарын 29

Hedhen huuhded sard 8 $ ugch chadku hichneen ih huralddiin be chaavaas idej uusnaa Ta nar ingej udaan yariltssan biluu teneg malnuud ... yalanguya ter Eldev ochir mal chi uuruu ogtsrood huuhdiinhe 20.0 r amidraach

0  |  0
хэрэггүй(43.228.131.229) 2018 оны 05 сарын 29

76 амьсгаа маньд 2сая эсвэл 20сая төгрөг өгөх гэж байгаа юм шиг өчнөөн сар дальчигначих юмаа.20 мянган хувьсагч20 мянган төгрөгт толгой нь эргэж тойргоо өгч байдаг үхэр нэрэндээ таарсан зарим монголчуудад их буруу байнаа.

0  |  0
Top