Багануурын цахилгаан станцын аюултай гэрээ буюу Ч.Сайханбилэгийн балаг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Зиндаа.мн сайт “Дуулиан” булангийнхаа ээлжит дугаараар нийслэлийн Багануур дүүрэгт баригдаж буй дулааны цахилгаан станцыг тойрсон дуулиан, шуугианаас онцлон хүргэж байна.  Цахилгаан станцын бүтээн байгуулалт сайшаалтай үйл мөн ч харин түүнээс гарах  сөрөг зүйлийг ч эртнээс тооцоолж байх учиртай. Энэ зорилгын  улмаас Багануурын цахилгаан станцын асуудлыг хөндсөн юм.

Дотоодын эрчим хүчний 76 хувийг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг

Манай улсын цахилгаан эрчим хүч стратегийн чухал ач холбогдолтой байдаг. Баруун гурван аймаг ОХУ-аас хараат. Хараатынхаа зовлонг үе үехэн амсдаг нь нууц биш. Дэлхийд томд тооцогдох, Монголдоо өдгөө ч хардлага, сэрдлэг дагуулсаар байгаа Оюутолгой  компани БНХАУ-аас эрчим хүчээ авдаг. Олон зуун сая америк доллар гадагшаа урсаж байна. Энэ бүхний хажуугаар нийслэлийн Багануур дүүрэгт концессын гэрээгээр баригдаж буй Багануурын цахилгаан эрчим хүчний станцыг тойрсон дуулиан  шуугиан үе үе дэгдсээр. Манай улсын цахилгаан эрчим хүчний 76 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Импортын цахилгааны хэрэглээ 20 хувь бөгөөд Баян-Өлгий, Ховд, Увс аймаг ОХУ-аас, Оюутолгой компани БНХАУ-аас цахилгаанаа импортоор  авдаг нь нөлөөлжээ. Эрчим хүчний хоёр хувийг салхин цахилгаан станц, 1.1 хувийг усан цахилгаан станц, 00.1 хувийг  дизель, 0.3 хувийг  нарны цахилгаан станцаар хангаж байна. Цахилгаан эрчим хүчний хангамжийн талаар цухас дурдахад ийм.

2015 онд Засгийн газар шийдвэр гаргасан

Улаанбаатар хотын Цахилгаан станцуудын түүхий эд нүүрсний гол ханган нийлүүлэгч нь Багануурын нүүрсний уурхай. 

Нийслэлчээс 130 км алс газраас нүүрсээ татаж, цахилгаан, дулаанаа хангасаар өнөөг хүрсэн. Гэтэл Багануурын уурхайг түшиглэн 700 МгВ-ын цахилгаан станц барихаар болсон нь “Нийслэлчүүд цахилгааны хувьд гадаадынхнаас хараат болох нь” гэсэн болгоомжлолыг ашиглалтад орохоосоо өмнө төрүүлээд эхэллээ.  Учир нь, Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор улсын хэмжээнд суурь цахилгааны 50 хувийг, цахилгаан, эрчим хүчний 60-70 хувийг дангаараа нийлүүлэх, хангах хүчин чадалтайд оршино. Багануурын уурхайг түшиглэн цахилгаан станц барих шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд шийдвэрлэсэн юм билээ. Гэхдээ концессын гэрээгээр.

Багануурын цахилгаан станцыг хэн барих вэ?

Мэдээж хэрэг БНХАУ-ын компанийн ажилтнууд. Нийт 1.1 тэрбум долларын өртөгтэй цахилгаан станцыг дөрвөн жилийн хугацаанд барихаар төлөвлөжээ. Монголчуудын хардлага, сэрдлэг нь олон мянган хятад ажилчин орж ирнэ гэсэн болгоомжлол юм.

Барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо, Пинггао групп хамтран ажиллана. Засгийн газартай барих, ашиглах, шилжүүлэх гэсэн Концессын гэрээтэй. Дөрвөн жилийн хугацаанд барьж, 21 жил ашиглаж өртгөө нөхөөд Монгол Улсад хүлээлгэж өгөх юм. Манай улс нийт эрчим хүчнийхээ 50 хувийг гадаадын компанийн мэдэлд 21 жилийнг хугацаанд байлгана гэсэн үг. Иргэдийн бухимдаж, эсэргүүцээд байгаа гол зүйл нь энэ.

Багануур цахилаан станцтай бусад дулааны станц өрсөлдөж чадах уу?  

Том бүтээн байгуулалт өрнөнө гэдэг сайшаалтай зүйл. Харин түүнээс гарах эрсдэлийг эртнээс тооцоолох нь төр засгийн үүрэг. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд жил бүр Монголын төр Багануур цахилгаан станцаас 4.2 тэрбум кВт-ын цахилгаан эрчим хүч худалдан авахаар  заажээ. Хэрэв аваагүй тохиолдолд цахилгаан станцад нөхөн олговрыг Монгол Улс төлнө. Эх орноо барьцаалсан  гэмээр заалт.

Багануурын цахилгаан станц  Улаанбаатарын “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр байгаа төлөв харагдана.  Хэрэв эдгээр цахилгаан станцад, үйл ажиллагаанд нь нөлөөлсөн тохиолдолд 3000 хүний ажлын байр яригдана. Алдах уу, ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн асуулт хариулт нэхэж эхэлнэ. Мэдээж хэрэг зах зээлийн өрсөлдөөний жамаар л шийдэгдэнэ гэх байх. Гэвч бодит байдал өөр. Багануурын цахилгаан станц нүүрсний уурхайгаа түшиглэн баригдаж байгаа учраас давуу тал бий болно. Улаанбаатар хотод ажиллуулж буй Дулааны цахилгаан станцууд 130 км алсаас нүүрсээ татаад өрсөлдөнө гэхээр тэнгэр, газар мэт ялгаа гарна. Өрсөлдөх боломж нь хумигдана. Түлшээ үнэгүй хэрэглэж байгаа станцтай өрсөлдөнө гэсэн үг.  Ийм л аюул байна. Үүний дараа яах вэ.

Цахилгаан эрчим хүчний үнэ буурахгүй, өснө

Мэдээж хэрэг цахилгаан эрчим хүчний үнэ, өртөг. Аль болох хямдхан байх учиртай. Стратегийн ач холбогдолтой учраас төрөөс эрчим хүчний үнийг зохицуулсаар, зохицуулах оролдлого хийсээр өнөөг хүрсэн. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны үнийг шөнө  тэглэх зэрэг арга хэмжээ авдаг. Багануурын цахилгаан станц орж ирснээр энэ бүх боломжийг хадгалж чадах уу. Одоо цахилгаан станцууд эрчим хүчнийхээ кВт-ыг нь иргэд, аж ахуйн нэгжид 145 төгрөгөөр борлуулж байна. Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнэ буурах биш эсрэгээрээ өснө. Энэ нь иргэдийн буруу биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эрх өгөхдөө гэрээндээ ингэж тусгасан юм билээ. Нэг кВт цахилгааныг есөн цент буюу 225 төгрөгөөр иргэд, байгууллагууд худалдан авна. ОХУ-аас кВт цахилгааныг 81 төгрөгөөр тооцон эрчим хүч авч байна. Урд ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт болдгийн үлгэрийн биелэл энэ юм.  Хэлсэн үнээр нь эрчим хүчээ худалдаж авахаас аргагүй болно.

Яагаад үндэсний аюулгүй байдлын дархлаагаа сулруулсан бэ?

Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын эрчим хүчний хэрэглээний 50 хувийг дангаараа хянана гэдэг аюултай үзүүлэлт биш үү. Ийм тохиолдолд УИХ, Засгийн газар асуудлыг эргэж харах байх л даа. Оройтоогүй дээр нь эртнээс нь анхаарах ёстой болов уу. 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан.  Цаад агуулгаараа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд гадаадын компани хөндлөнгөөс нөлөөлөх хүрээг багасгасан хамгаалалт байсан юм. Засгийн газар стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах бол заавал УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байхаар заасан.  Харамсалтай нь энэ хууль урт удаан “насалсангүй”. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлээ, гадаадын  хөрөнгө оруулалтад саад болж байна хэмээн ад шоо үзсээр нөгөө хуулиа 2013 онд хүчингүй болгочихсон. Үүний үр дүн нь Багануурын цахилгаан станцын концессын гэрээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар дур мэдэж Багануурт  50 хувь нь  хятадуудын мэдэлд байх  дулааны цахилгаан станц барих гэрээг байгуулсан түүхтэй. Ингэж л монголчууд эрчим хүчний дархлаагаа гадаадынханд 50 хувиар нь алдах аюул уруу ойртож эхэлсэн. Стратегийн ач холбогдол бүхий салбарт 2012 оны хуулиар хэвлэл мэдээлэл, эрдэс баялаг, банк санхүү, харилцаа холбоог оруулсан байтлаа эрчим хүчний салбарыг оруулаагүй үлдээсэн байсан нь бас л анхаарал татна. Санаатай үйлдэл байсан уу, санамсаргүй мартсан уу.

"Дотоодын цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэлийг багасгахаас аргагүй болно"

Ингээд Багануурын цахилгаан станцыг эсэргүүцэж  мэдэгдэл хийсэн “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаярын ярианаас товчлон хүргэж байна. Мөн Багануур дүүргийн зарим иргэн ч цахилгаан станцын гэрээнд шүүмжлэлт хандаж байсан юм.

Ч.Мөнхбаяр “Энэ гэрээ 2015 оны наймдугаар сарын 28-нд хийгдсэн. Гэрээнд зааснаар Монголын тал жил бүр 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг худалдан авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрэхгүй бол зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ хэмжээ нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг дангаар нь хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир "ДЦС-4", "ДЦС-3", “ДЦС-2” үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. 3000 орчим хүн ажилгүй болно гэсэн үг. Мөн гэрээнд 1кВт эрчим хүчийг 225 төгрөгөөр худалдаж авах заалт орсон нь ОХУ-аас 2013 онд авч байсан үнэтэй харьцуулахад гурав дахин өндөр үнэ юм" гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dangaa (202.55.180.58) 2018 оны 05 сарын 30

iimauvltai geree boloh gej baihad tagnuuliinhan uv hiij baican um ter tsag ni zogcooh baican busuu er tord baigaa uvaigui nohduudiig zailuulj huuliin hariutslaga tootsoh ectoi

0  |  0
Зочин(64.119.16.65) 2018 оны 05 сарын 30

Энэ сайханбалагийг яана даа дандаа эх орноо худалдсан хийсэн ажил болгон нь балагтай одоо шоронгоос нь бүү салгаарай даа

0  |  0
АН сүйр!!!(112.72.14.210) 2018 оны 05 сарын 30

Сайханбалаг хужаа баярцогт 2н ард хүзүүгүй хужаа элбэгээ дандаа бдг шүү ер АН төрд бвал удкү монгол сүйрнэ хужаад худалдагдана. Муу ч гсн МАН аа дагаж төрдөө гаргаж бхад алзахгүй. Ядаад арай илүү энергитэй боловсон хүчин сайтай. Идсэн ч хийчээд иддэг. АН ыхан шиг түрүүлээд хуваагаад хулгайлчаад улс орноо сүйрүүлдгүй.

0  |  0
иргэн(202.179.27.137) 2018 оны 05 сарын 30

ухаан суутлаа цахилгаан станц бариад яахав 2сая хүнд одоохондоо болж л байна

0  |  0
zochin(66.181.186.60) 2018 оны 05 сарын 30

MUHAR TUMUR ZAMTAI UURHAI HUVIINH BNA GESEN BICHIGDEEGUI HUUL HEREGJIJ BNA

0  |  0
орк.(64.134.168.149) 2018 оны 05 сарын 29

1.1 тэрбум юм бол хямдхан л босох юм бишүү.

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 05 сарын 29

элбэгдорж пяздагийн хийж байгаа ажил

0  |  0
Eh oronch(98.226.56.84) 2018 оны 05 сарын 29

Shuud zogsooj shalgaj zogsooh heregtei .iim balai geree gej yu baidag yum. Ene malnuud ter gereeg ni unshilgui baiguuksan uu esbel mongoliig horloh gej baiguulsan

0  |  0
Зочиmglн(103.9.90.130) 2018 оны 05 сарын 29

ulin huts muu nobsh ediin zasgiin tusgaar baidlaa aldsan odoo erchim huchnii haraat baidald orloo yamh yamahaar hyatadiin ezlen turemgiilel yabj bn hujaa saihan bileg hujaa elbegdorj nariin mongoliig ustgah bodlogoo yumdaa

0  |  0
Зочин(202.9.40.211) 2018 оны 05 сарын 29

Хятадууд дэлхий даяар л цахилгаан станц барьж бна ш дээ. Монголд яагаад болохгүй гэж?

0  |  0
Энхбаатар(66.181.168.81) 2018 оны 05 сарын 29

Монголын төрд хар буруу санах ёсгүй мэт гэвчиг хийсэн зүйлс нь үнэн

0  |  0
я(103.229.122.69) 2018 оны 05 сарын 29

сайханбилэгийг МУУХАЙБАЛАГ гэж хойшдоо нэрлэсүгэй

0  |  0
Зочин(202.21.124.20) 2018 оны 05 сарын 29

Ийм худлаа сенсац тавиад байх юм. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 11 хувийн өсөлттэй байгаа шүү дээ. Ямарч станц суурилагдсан хүчин чадлаар ажиллах боломж бага. Багануурын тухайд 440 мВт-аар ажиллах юм байна лээ. Цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ харж чадахгүй байж улс төр хийгээд байх юм. Наад Мөнхбаяр хулгайч чинь Эгийн гол, Шүрэн болон Орхон-говь төслүүдийг Оросын хулгайчдын гар хөл болж зогсоочихоод одоо Багануурыг зогсоох үүрэг Оросуудаас авсан болоод цээж дэлдэж эх оронч болоод байдаг. Үнэн хэрэгтээ эх орноосоо урвагч амар хялбар шантажны аргаар амь зогоож байгаа хулгайч,

0  |  0
zochin(182.160.37.93) 2018 оны 05 сарын 29

ezengui uls orniig uraldaj tonon deeremdej bna

0  |  0
Хотгойд(103.9.90.51) 2018 оны 05 сарын 29

Хятадууд барьж л байг. Тэд хаана ч гэсэн барьж л байгаа. Харин манай төр, засаг оновчтой бодлого баримтлах хэрэгтэй. Даан ч тийм толгой алга даа.

0  |  0
huyag(112.72.14.227) 2018 оны 05 сарын 29

Tsahilgaan stants hytaduudaar bariulahad yagaad bolohgui gej Amgalan stantsig dagad baahan hytad irne gesen odoo tend hyatad bhgui bn shuudee Manaihan oligtoi yum hiij chadahuu hiih gej hereldeed l hamag hugatsaa aldaad duusna

0  |  0
irgen(202.21.118.174) 2018 оны 05 сарын 29

buruu zubiig shyydeg tut zasag baina uu!!!! ard olniig munch dord yzeh yumdaa! hariucsan meregjliin baiguullaga shudarga alban haagch baival yneniig ard tymend heleh heregtei!!!

0  |  0
Top