Нийслэлд интернэт кафе, цахим тоглоомын газар 300 орчим бий гэх судалгаа байдаг ч өдөр ирэх тусам олширч хоосон байр сав болгон цахим тоглоомын газар болсон хэмээн иргэд гомдоллодог.
2018 он гарсаар хүүхэд алга болсон 1047 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүнээс 384 хүүхдийг цахим тоглоомын газраас олж эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Судалгаагаар цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байгаагийн 150-200 насанд хүрээгүй хүүхэд байгааг тогтоожээ.
Хүүхдийн сэтгэл зүйн чадамж сул, өөрийн илэрхийлэл, үнэлэмж зэрэг нь бүрэн хангагдаж чадахгүй нөхцөлд хүүхэд компьютер тоглоомоор өөрийн хэрэгцээгээ хангадаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тиймээс гэр бүлийн эерэг уур амьсгал, амьд харилцаа, ээнэгшлийг бий болгож, үр хүүхддээ цаг гаргахыг эрхэмлээрэй.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )