Адуугаа нядлана уу, уралдуулна уу Л.Өнөрчимэгт хамаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

 “Эрдэнэт монгол адуугаа нядаллаа”, “мал сүргээ хядаж байна” гэх харууслын үгс цахимд дүүрэн. Адуу үхрийн зураг хоймроо тавиад зул мандаан, эмгэнэл бичихдээ тулжээ. Бараг л бичиж байна. Тэр тусмаа зураач Л.Өнөрчимэг бол “Галшар овгийн Хардэл жанжин бэйс Пүрэвжавын удмын хээр зүсмийн морь нь 2010 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрж, улмаар бусад адууны нэгэн адил унаган сүрэгтээ өсж бойжоод, сумынхаа наадамд 2011 онд түрүүлээд, шүдлэн насандаа аймагтаа...” гэх мэтээр явж байгаад эцэст нь “Хээр морь таны үнэнхүү хурд, ижил сүрэгтээ эвтэй найртай, тараг тэвээрэг алддаггүй чанарыг чинь үүрд дурсах болно...” гээд эцэст нь “Галшар суманд байгаа төрөл төрөгсөд болох азарга, гүү, байдас, үрээ, даага, унага болон Л.Өнөрчимэгээс” хэмээн эмгэнэл бичихдээ тулж байна. Монголчууд бид малдаа, тэр тусмаа адуунд хайртайг мэднэ, ээ.

Гэхдээ үндсэн зорилго нь бол мал сүргийн ашиг шимийг хүртэн амьдралаа залгуулах гэж адуулдаг болохоос тэднийг харж баясах гэж малладаггүй юм. Төрийн сүлдэнд дүрсийг нь заллаа гээд Төр хамгаалж, Улаан номонд оруулчихаагүй байна. Ашиг шимийг нь хүртэнэ гэхээр тэд алтаар, мөнгөөр баадаггүй учраас нядалж байж ашиг шимийг нь хүртэх учиртай биз дээ. Малаас гарах арьс шир, ноос ноолуур, сүү цагаан идээ гээд бүгдийг ашигладаг ч гол нэрийн бүтээгдэхүүн нь мал сүргийг гаршуулан тэжээснээс хойш мах махан бүтээгдэхүүн байсаар ирсэн. Тэр тусмаа мал сүрэг нь 60 сая давчихсан, бэлчээрийн хомсдолд орохдоо тулчихсан улс оронд мал, малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг аль эрт болсон.  

Өдгөө ч аймаг сумандаа зартай хурдан хүлэг хөл гэмтэхээс эхлээд ямар нэгэн байдлаар уралдах боломжгүй болоход нэг хоёр жил таргалуулж байгаад “тогоо тослоно” хэмээн нядлаад хүнсэндээ хэрэглэдэг. Толгойг нь хадаг яндартай овоонд залдаг ёсон байсаар байна. Хонь төхөөрөхөд өөх тосноос нь зул мандаан буян ерөөдөг гэх мэт хэнээр ч заалгаагүй зан заншил өнөөдөр ч байсаар.

Нэрт найрагч Цэндийн Чимэддорж агсны шүлэгт байдаг даа. “Малаа яаж маллахаа Марксизмаар заалгахгүй” гэдэгчлэн “Малчид маань адуугаа яахаа Л.Өнөрчимэгээр заалгахгүй л дээ”. Хэдэн зуун, мянганаар адуулж ирсэн сүргээ яах ийхээ хэн нэгэн хийтэй нөхрөөр заалгахгүй нь лавтай. “Хүргэн хүү” киноны Жамц баян “иднэ ч ууна ч, зарна ч үрнэ” гэдэг байх аа. Товчхондоо, мал сүргийг чинь махыг нь идэх гэж, ашиг шимийг нь хүртэх л гэж цагийн хатууд зутран зутран адуулдаг юм шүү дээ. Тэр тусмаа хатуу ширүүн уур амьсгалтай манай улс оронд бэлчээрийн мал маллана гэдэг та бүхний хайрлаад энхрийлээд байгаа шиг амар зүйл огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хийрхэгчдийнхээр бол мал сүргээ өсгөөд хэдэн зуун саяд хүргээд бэлчээр ч үгүй, идэж уусан ч зүйлгүй үгээгүй ядуу амьдрах юм биз дээ. Тэр тусмаа ямар ч үйлдвэржилт байхгүй мал аж ахуйн орон мал сүргээс гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг гадагшаа экспортолж улсын эдийн засагт бага боловч нэмэр тус болох хэрэгтэй. Сталин нэгэнтээ “Монголын малыг хоёр зуун саяд хүргэнэ” хэмээн лоозогнож байсан юм гэдэг. Харин өнөөдөр мал сүрэг “хайртай” Сталинчууд хэтэрхий олшроод байна уу.

Адууг зөвхөн өнөөдөр ч нядлаад байгаа хэрэг биш, зөвхөн хийрхэгчид олшроод байгаад л хамаг учир бий. Социалист нийгмийн үед Төв аймгийн Баян сумын нутагт Цантын баазад адууг воганд ачдаг байсан нь саяхан л үргэлжилсээр байсан. Өнөөдөр чухам яаж байгааг мэдэх юм алга. Буутай цэргээр хашуулж байгаад л нэг хоёрын цуваагаар ачуулдаг байсан нь нүдэнд тодхон. Сум орон нутагт “бой” хийнэ гэж нэг ажил байлаа. Хэдэн зуугаар бод богийг бүх байгууллагын ажилчид очиж нядлана, арай л эмэгтэйчүүд нь амь таслахгүй, бусдыг нь бүгдийг хийнэ. Идэрхэн ах нар тэмээ, үхэр, адууг зогсоогоор нь нугаслах, явуут дунд нь нугаслах гээд бидний бага насны нүдэнд хоногшиж үлдсэн дүр зураг. Үүнд гайхах хэрэггүй. Мал аж ахуйн орон мал сүргээсээ ашиг шимийг нь хүртэж байгаа кампанит ажлын нэг өчүүхэн дүрс зураг. Энэ бол өнөөдрийн Эмээлтийн, Налайхын болон бусад бой буюу мал нядалгаан дээр болж байгаа л дүр зураг л байсан. 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУЖАА У-ГАН-БАЯ д(103.229.122.69) 2018 оны 05 сарын 30

МОНГОЛ ХҮН МОНГОЛ МОРИНЫ ТУХАЙ ЗӨВ Ч БУРУУ Ч ЯРИХ БҮРЭН ЭРХТЭЙ ШҮҮ ууганбаяр нэрт хужаа гуай

0  |  0
Зочин(202.131.250.130) 2018 оны 05 сарын 30

С.Ууганбаяр малаа! Ямар ч малыг зөв муулах хэрэгтэй. Адууг дух руу нь цохиж алдаггүй юм. Үхтэлээ уддаг болохоор. Малыг муулахдаа нөгөөд нь харуулдаггүй юм. Муулсан малынхаа цусыг урсгах нь бүү хэл ясыг нь дутуу мөлждөггүй юм. Монголчууд эртнээс нялх малыг муулдаггүй байсан бол одоо зөөлөн амттай гээд идэх болж. Зөв зүйтэй хэрэглээ талаасаа бол өөр хэрэг. Малын хулгайчид хээр хээлтэй малыг нядалж, буудаж, духыг нь цөмлөж, гэдсийг нь хүүлж байна. Махны зах дээр хужаа нарт гаргах гэж үй олноор нь нүд хальтирам заазалж байна хар малаа ...

0  |  0
irgen(202.179.26.6) 2018 оны 05 сарын 30

za yahavee yahav,bileg dembereltei saihan l ug helj, zugeer l huleej avch sur l daa, naanatai tsaanatai oilgodog mongol uhaan maani dutagdah boljee.

0  |  0
жинхэнэ тэнэгүүд(119.40.98.162) 2018 оны 05 сарын 30

үнэн үг хэлсэн хүнрүү үхэр мал шигээ дайрдаг хэдэн лаларууд байхын яг үнэндээ адуу малаа ашиг шимийг нь хүртэх худалдан борлуулж орлогоо олж амь зуулгаа хийдэг биздээ. харин ч махаа экспортолж тэр тусамаа үнэ хүргэж чадаж байвал бүгдэд нь хэрэгтэй биздээ. худлаа солиороод хийрхээд байгаа лаларуудаа чаддаг юм бол малчды зарах гэж байгаа бүх малыг олигтойхон үнэ төлөөд худалдаад авчих

0  |  0
Зочин (150.129.140.225) 2018 оны 05 сарын 30

ТЭЭР ЖИЛ 90 д ОНД ХЭНТИЙН СҮРЭНХОРЫН ХЭЭР АЗРАГЫГ НЭГ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ ПУРГОНООР САНААНДГҮЙ МӨРГӨӨД ТЭГЭЭД ТЭР ЭМЭГТЭЙД АДУУ АЛСАН ГЭЖ ЯЛ ӨГЧ БАЙСАН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ИНЭЭДЭМТЭЙ ЯВДАЛ БОЛЖ БАЙЖ БИЛЭЭ .

0  |  0
Зочин(202.53.56.74) 2018 оны 05 сарын 30

Энэ одоо юу гэж солироод байгаа хэрүүлч вэ. Адуугаа амьдаар нь гаргах ,зэрлэгээр нядлахыг эмзэглэхдээ Өнөрчимэг үгээ хэлж энд буруу юм юу бна. Харин ч өөрөө Монгол хүн мөн үү, малаасаа дор зэрлэг араатан болчихсон юм биш үү.

0  |  0
к(150.129.141.21) 2018 оны 05 сарын 30

Өнөрчимэг гэж адуу байдаг юмуу ойлгосонгүй ээ

0  |  0
Г(66.181.177.191) 2018 оны 05 сарын 30

С.Ууганбаяр иргэний үнэмлэхээрээ Монгол хүн байхыг үгүйсгэхгүй, харин сэтгэл зүрх нь Монгол хүн биш нь бат

0  |  0
Г(66.181.177.191) 2018 оны 05 сарын 30

адууг амьдаар нь гадагш гаргах нь буруу. Бас Эмээлт зах дээр адууг нядалж байгааг буруу гээгүй, харин хүнлэг бусаар яргалж байгаа мэдээ мэдээллийг буруу гэж үзэж байгаа юм. Монгол хүн мөн л бол түрүүлж ирсэн морь хараад самсаа нь шархирч, нулимс гардаг байх гэж бодож байна. Тиймээс адууг зодож байгаа, тамлан зовоож байгааг болиулах хэрэгтэй

0  |  0
Зочин(202.131.242.254) 2018 оны 05 сарын 30

Өнөрчимэг чинь жинхэнэ сэтгэцийн өвчтэй авгай шдээ. Яагаад ийм балай өвчтэй авгай нарыг хөөргөөд байдаг юм бэ Монголчуудаа. Зүгээр монголоос зайлуулбал таарна.

0  |  0
mgl khun(112.72.14.110) 2018 оны 05 сарын 30

yu bicheed soliorood bga novsh we. aduug amidaar n gargahiig horih yostoi gd bna. mongol aduugaa tamluulj aluulmaargvi bna gd bna naad hvn chin. tiim svrhii yos zanshil yarih gd bgan bol aduugaa mongold n mgl argaaraa nyadlaad gargah yostoi. mongol khun bvr iim bodoltoi bga. hujaaguud bol uur bh.

0  |  0
ууганбаяр гэх эмд(103.229.122.69) 2018 оны 05 сарын 30

ууганбаяраа чамайг бодвол Өнөрчимэг харинч ”ЭР ХҮН” юм байна

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 05 сарын 30

Наадах чинь нөгөө гал гаргадаг нөхөр мөн үү,, ард түмнийг тэнэг мэт доромжлоод байдаг

0  |  0
Иргэн(112.72.14.23) 2018 оны 05 сарын 30

Малаа нядлаж ашиглах нь зөв гэхдээ монгол аргаараа төхөөрхөөс биш тэгэж зовоож алж болохгүйлдээ

0  |  0
Оөоөл(202.70.41.107) 2018 оны 05 сарын 30

Тэнэг лалрууд мах иддэггүй юм шиг хийрхэнэ

0  |  0
Зочин(66.181.161.101) 2018 оны 05 сарын 30

Өөрсдөө л энэ сэтгэцийн өвчтэй элий балай хийрхэгч нарыг хөөргөдөж гаргаж тавьчхаад юугаа бичээд байгаан Сэтгүүлчдээ Шизо өвчтэй юмнууд монголд дүүрэн байна

0  |  0
молор(103.9.90.51) 2018 оны 05 сарын 30

Наад Өнөрчимэг гэдэг чинь гажиг, өвчтэй хүн шүү дээ. Ийм ”юм” олширвол яана даа. Манайхан ч гэнэн нь дэндсэн болохоор балай хүүхнийг сонсоод байх юм.

0  |  0
бб(146.185.134.129) 2018 оны 05 сарын 30

сэтгэцийн өвчтэй ийм лалруудыг яах гэж гаргаж байдгын

0  |  0
Top