"Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Уг барилдааныг анх 2008 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш 10 жилийн дараа дахин зохион байгуулж буй энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадын бөхчүүд ирж оролцохоор болжээ. Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох гэнэ. Мөн анх удаа бөхөө үзсэн үзэгч автомашин хожих юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
Дараагийн удаад Уйгарыг оруулах хэрэгтэй юм байна. Шинжиан уйгар ч бас л Монголын нэг үндэстнүүд шүү дээ. Харин бөх нь ямар бол?