“Оргил" худалдааны төвөөс өнөөдөр Хэвлэлийн бага хурал зарлалаа.”Номин”, “И-Март” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулан сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх санал хүргүүлж байгаа тухай мэдээлсэн юм. “Оргил" худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбаганаас зарим зүйлийг тодрууллаа.
- Та бүхний хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан юу байв?
-Жижиглэн худалдааны салбарт үйлчилгээ явуулж байгаа сүлжээний компаниуд үгсэн хуйвалдах байдлаар бүтээгдэхүүний үнийг нэмэх хандлага гарч байна. Сүүлийн жилийн хугацаанд ийм зүйл өрнөлөө. Худалдаа, эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгчдийг сүлжээ дэлгүүрүүдээс “Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээч. Үнийн нэгдсэн бодлогоор явах хэрэгтэй” гэж шаардаж эхэлсэн.
-Танай сүлжээ дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дээр хэдэн хувийн ашиг нэмж худалдаалдаг вэ?
-“Оргил” худалдааны төв үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн дээр 10 хувийг нэмж худалддаг. Бусад сүлжээ дэлгүүр, төвүүд 20-30 хувь нэмдэг гэсэн мэдээлэл бий.
-Тодорхой жишээ хэлнэ үү?
-“М-Си-Эс Кока Кола” компанийн бүтээгдэхүүний үнийн санал бий. Тав хоногийн өмнө болсон үйл явдал. Манай компанид гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа зогсоож буйгаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн.Тус компанийн бүтээгдэхүүн дээр манайх 10 хувийг нэмж худалддаг. Гэтэл дахин таван хувийг нэмж худалдана уу гэсэн.
-Та бүхэн татгалзсан юм уу?
-10 хувь нэмээд худалдаж болоод байхад заавал таван хувийн үнэ нэмэх шаардлага байхгүй гэж манай зүгээс татгалзсан учраас бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.
-Яагаад үнэ нэмэх гэсэн шалтгааныг нь тодруулсан уу?
-Сүлжээ дэлгүүрүүдээс бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг шахсан гэсэн. Бусад үйлдвэрлэгчдээс ч дарамт шахалт үзүүлсэн тухай гомдол бидэнд ирсэн. “М-Си-Эс Кока кола” компанийн бүтээгдэхүүн дээр таван хувийг нэмээд “И-Март”-ын үнэтэй адилхан болгох ёстой юм байна л даа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд яагаад хямдхан үнэтэй ундаа хэрэглэж болохгүй гэж. Ийм асуудлыг нягтлуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан.
-Нэг үнийн бодлого баримтлах ёстой гэж шахсан гэж ойлгогдлоо?
- Ийм бодлого хаана байна вэ. Солонгосоос нэг нөхөр шахаад, удирддаг болох гээд байгаа юм уу. Мэргэжлийн хяналтын газар, хууль, хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулаасай.Эцэстээ хэрэглэгчдийг хохироох асуудал болж хувираад байна. Үндэсний үйлдвэрлэгчдээр дамжуулж шахалт үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд буруу байхгүй. Манай байгууллага 25 жилийн хугацаанд хэрэглэгчдэдээ хямд үнэтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорилго болгож ирсэн. “Оргил” худалдааны төвд байгаа бүтээгдэхүүнийг манай компанийн худалдаж байгаа үнэтэй адилхан болгож нэмэгдүүл гэж үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт үзүүлж болохгүй.
-Тухайн компани бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь нээлттэй байх?
-Нээлттэй. 10, 20 хувь нэмэх нь нээлттэй ч хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд шахалт битгий үзүүлээч гэж байгаа юм. Манайх 300-400 үндэсний үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгчид “бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй болохоор нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд бидний бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэх байдлаар хандаж байна.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан гэсэн. Хэзээ хариу өгнө гэсэн бэ?
- Бидний тавьсан санал, хүсэлттэй танилцаад аль болох ойрын хугацаанд хариу өгнө гэсэн. М-Си-Эс шиг ийм дарамт шахалтад орсон компани олон бий шүү.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 8 )
Manaid tagnuul gej bna uu. Buh yumiig gadnaas udirddag bolloo. Une bitgii hel huuli garguulj irgediig eh ornii bayalgiig huuliin hureend deeremdej bna
Манай үндэсний үйлдвэрлэгч нар маань бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах хэрэгтэй хэт үнэтэй болохоор хүмүүс арай хямд гээд импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аваад байгаа шүү дээ юм аа 50 % нугалж зарах гээд гүрийгээд байна ингээд эргэлт алга болно тэгчээд үндэсний үйлдвэрлэгч дээ дэмжие гээд яриад байдаг
TV5 TEKLAMDAAD NER N OSSON
Zov Orgiliin xuns xaritsanguu xymd eldev ortson dotorx supermarketuud nomin emartaas xymd baidag tul xumuus ix uilchluuldeg Orgiliin zov yaj maf baiguulj baigaag zogsoox youstoi
Baraa bvteegdhvvnii vne hymd bh tusam hudaldan awalt sain bn sd. E mart hymd chochir vne geed surtalchilaad bdg.ochood harhaar vnetei ym bnlee.hvmvvsiig ym meddeggvi teneg gej boddog ym uu haashaa ym. Orgil harin baraagaa hymd hudalddag. Eej bid 2 baing orgiloor vilchlvvldeg.mun Nomingoor vilchlvvldeg.nomingin bonus kart ni vilchlvvlhed bolomjin.
Монголчууд юм үзээгүй юм шиг л Э Март руу дайраад л байх юм. Юм нь үнэтэй гадны компанийг дэмжих шаардлага ер байхгүй. Би ордог ч үгүй. Номин бол угаасаа биркэн дээрх үнэ касан дээрх үнэ нь байнга зөрж байдаг газар. 10%-ийн хөнгөлөлтийн карттай. Дургүй хүрээд орохоо байсан.Нэг орж худалдаа хийсэн 10% бхгүй болсон байсан. Учир нь манайхаар худалдаа хийхээ байсан гэж бга бололтой. ккк Тэгэхэд Ханбүргэдэй их дэлгүүр 10% карт нь гадагшаа яваад жил шахам болоод ирэхэд 10% байж л байдаг. Тэгэхээр энэ 2 ард иргэдийг доош хийсэн газраар үйлчлүүлэх шаардлаг байх ч үгүй.
yadag novshnuud ve. ingej unee hendeg vii