Энэ жил хоёр тэрбум 981 сая төгрөгөөр наадамлана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулахаар болжээ. Үүнээс 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг 60 орчим сая төгрөгөөр танажээ.

Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3 тэрбум 40 саяыг зарцуулж байсан бол 2016 онд 2.9 тэрбум, 2015 онд 2.9 тэрбум, 2014 онд 2.2 тэрбум, 2013 онд 1.5 тэрбум, 2012 онд 870 саяар наадаж байсан байна.

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.8.14) 2018 оны 05 сарын 31

наадам гэж сүржигнэхээ одоо больвол таарна. Шал сонирхолгүй болчихсон

0  |  0
иргэн(202.179.24.244) 2018 оны 05 сарын 30

энэ жилийн Наадамын Нээлт хаалт бас л тиймхэн болох нь ойлгомжтой, Учир нь Наранбаатар Найруулж тавьж байгаа нэг л их сунжирсаан байлдаан үзүүлээд болно биз , их Түүх ч Мундаг хүн дээ

0  |  0
Top