Намын жирийн гишүүд харамсч байгаагаа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын квотын асуудлаар намын зарим гишүүд тэр дундаа Сонгино-Хайрхан дүүргийн гишүүд голдуу жагссаал өчигдөр Сүхбаатарын талбайд болсон билээ. Энэ асуудлаар МАН-ын ахмад гишүүд байр сууриа илэрхийлэхээр бидэнд хандсаныг бид бүрэн эхээр нь нийтэлж байна.


Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал болохтой зэрэгцэн  хэд хэдэн жагсаал боллоо, цаашид ч энэ мэтээр үргэлжлэх бололтой. Хотын даргыг өмөөрөх бус, эрх баригч намын хувьд эв эеэ хичээж, эв зүйгээ ололцож, их бүтээн байгуулалт хийж байж  ирэх сонгуульд дүн тавиулах учиртай юм шүү гэдгийг хэлж сануулах үүднээс энэхүү захиаг хүргүүлж байна.

Нийслэлийг удирдана гэдэг амаргүй ажил. 100 жилийн түүхтэй манай нам зүгээр ч нэг санаандгүй томилгоо хийчихсэн юм биш. Улс орны ажил амьдралыг өөд нь татах,  эдийн засгийн гол ачааг үүрэх хот хэмээх их айлыг удирдах хүнийг

сонгохдоо хамгийн хариуцлагатай ажиллаж чадах, хамгийн туршлагатай, нэр цэвэр хүнээ шигшиж тавьсан нь мэдээж.  Гэтэл  гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр ажил хийж байгаа нэгнээ нийлэн боорлож, гудамжны улс төр хийн, намын нэр хүндийг шороотой хутгаж байгаад намын гишүүд дэмжигчид бид эгдүүцэн зэвүүцэж байна.

Сонгууль дөхсөн  цаг үед захиалгат жагсаалаар улс төр хийж байгаа нь намаа хорлож буй хэрэг гэж үзэж байгаа бөгөөд  ерөөс энэ жагсаал, хоосон улстөр нь хэний даалгавраар, ямар углуурга санаатайгаар  хийгдээд байна вэ гэдгийг ч бодох хардах хэрэгтэй болж байна.

Жагсаал зохион байгуулагч Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар нь намын жирийн гишүүдийн дэмжлэг авч одоогийн байр сууринд хүрээгүй бөгөөд  “ хойноос ирээд хот миний хотонд ирээд хонь минийх” гэдэг шиг аашилж,  намын  үнэнч гишүүдийн дургүйцэл жигшлийг төрүүлсээр байгааг энэ дашрамд илэрхийлье.  Д.Сумъяабазарын хувьд манай намын үзэл баримтлалыг дэмждэгтээ бус өөрийн хувийн бизнесээ хамгаалах зорилгоор намд орж ирснийг амтай бүхэн ярьдаг.  Сандал ширээний  төлөө өөр хоорондоо хэмхэлддэг, хагаран бутардаг халдварт өвчнийг намд халдааж, олон жил намд зүтгэсэн намын олон мянган гишүүдийн эрх ашиг нэр хүндийг дэвсэлж харлуулан, намын нэр хүнд үнэ цэнийг унагааж байгаа энэ үйлдлийг намын дарга удирдлагууд сануулга өгч даруй зогсоох хэрэгтэй.

Цаашдаа юугаа ч мэдэхгүй, залуусыг хоморголон элсүүлж байгаа нь албан тушаал өгөхгүй бол юу ч хийхээс буцахаа байсан ийм мэтийн хэсэг залуусын бүлгийг бий болгож байгааг намын удирдлагууд анхаарах хэрэгтэй болов уу.  Эрх мэдэл сандал ширээнд дуртай, өөрийн чиг баримжаагүй, өнгө мөнгөөр өөдөө гардаг энэ мэт залуусынхаа учрыг олж, гүйдлийг нь засаж , хазаар ногтыг нь тааруулж байхгүй бол сонгуулийн өмнө намын нэр хүндийг шороотой хутгаж дуусах нь.

 

МАН-ын ахмад гишүүн:

С.Товуусүрэн, Д.Цэрэн, Х.Баатархүү, Х.Авирмэд, Л.Дарамзагд

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Setgeliin or toloh (115.171.245.226) 2018 оны 05 сарын 30

Namiin jiriin gishuun bidend yu heregtei bolj baina. Namiin gishuun bolgon darga baih estoi bolj baina uu?Darga bolgoogui geed hursan bolj baina uu!? Buh gishuud darga boloh bolj bii yu?! Baidag bol haanahiin yamar geech ulsad hichneen gishuuntei ted bugdeeree huurtahgui tuld darga bolgochihson baina aa heleed ogooch tend ochij turshilgiig sudlahsan. he he 。Sumiyabazar aa. Ah duu gurvuulaa bugd oor oor namiin gishuunchleltei ali yalsan tald ni huch nemdeg gee bizdee. Battulgad oroo tolj baigaa yum uu he he

0  |  0
Setgeliin or toloh (115.171.245.226) 2018 оны 05 сарын 30

Namiin jiriin gishuun bidend yu heregtei bolj baina. Namiin gishuun bolgon darga baih estoi bolj baina uu?Darga bolgoogui geed hursan bolj baina uu!? Buh gishuud darga boloh bolj bii yu?! Baidag bol haanahiin yamar geech ulsad hichneen gishuuntei ted bugdeeree huurtahgui tuld darga bolgochihson baina aa heleed ogooch tend ochij turshilgiig sudlahsan. he he 。Sumiyabazar aa. Ah duu gurvuulaa bugd oor oor namiin gishuunchleltei ali yalsan tald ni huch nemdeg gee bizdee. Battulgad oroo tolj baigaa yum uu he he

0  |  0
иргэн(202.179.24.244) 2018 оны 05 сарын 30

МАН-ын Жирийн Гишүүд ээ , Та бүхэн Намдаа хууртаж тэдний тоглоом байснаа одоо л ойлгож байгаа биз дээ, Сонгуулийн үеэр л Та нар тэдэнд хэрэгтэй, бусад үед бол Та нар МАН-ын Гишүүн нэртэй л болохоос юу ч л биш байхгүй юү дээ,

0  |  0
Top