Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс харахад ойрын өдрүүдэд халуун нар гарах төлөвтэй байна. Иймд наршсан тохиолдолд ямар тусламж үзүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.
Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
- Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
- Огиудас хүрэх, бөөлжих
- Суулгах /Наршсан хүүхдийн баасны өнгө ногоорч өөрчлөгддөг/
- Бага зэрэг халуурах
- Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг
НАРШСАН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?
- Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уух, толгой биеийг угааж шавших мөн шингэн юм уух.
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Наранд аль болох бага яв
- Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
- Шингэнийг аль болох ойр ойрхон уух
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )