Самоа улсад нэг жигтэй ойлголт байдаг нь гурав дахь хүйстэй хүн буюу фаафафина /fa`afafine/ юм. Эрэгтэй хүүхдийг багаас нь эмэгтэй хүүхэд шиг өсгөж, нийгэмд ч тэр хэв маягаар нь явуулдаг хэсэг эрэгтэй хүнийг ингэж нэрлэдэг байна. Тэднийг бурханд таалуулсан буюу онцгой хүмүүс гэж үздэг бөгөөд гэр ахуйн ажилд л зориулан багаас нь бэлтгэдэг аж.
Энэ хачин уламжлал хүйсийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй гэнэ. Эрэгтэй хүүхэд давамгайлан төрдөг байснаас фаафафиначуудыг бий болгожээ. Өнөөдөр ч гэсэн Самоа улс нэг эмэгтэйд 1.36 эрэгтэй ногддог үзүүлэлтээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны ялгаа хамгийн ихтэй улсыг жагсаалтыг тэргүүлдэг юм.
Мөн тэд хүсвэл эрэгтэй хүнтэй ч гэр бүл болох эрхтэй. Эмэгтэйг ч сонгож болно. Бүр өөр нэгэн фаафафинатай ч гэрлэхэд асуудалгүй байдаг байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
ene tegeed yamar heregtei medeelel ve? mongolchuud uuniig duuraih heregtei gesen ug uu?
Teneg zanshil yumaa, eregtei huuhdiig shuud gomo bolgoj bgaa yum bishuu.