Хангайн унаган ургамал болох цагаан цэцэгтэй Алтанхундага /Олон улсын нэршил нь Adonis Mongolica/ өөр хаана ч ургадаггүй гэнэ. Дэлхийд 40 гаруй зүйл Алтанхундага байдаг ч дийлэнх нь алтан шар дэлбээтэй байдаг аж.
Алтанхундага цэцэг Архангай аймгийн Булган сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд нэлээд их хэмжээгээр ургадаг бөгөөд 10-15 см өндөр ургадаг, олон наст ургамал юм.
Монголын анагаах ухаанд эртнээс хэрэглэж иржээ. Зүрх судасны олон төрлийн өвчинд тустай гликозид хэмээх бодис агуулдаг байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
Хэоэглэх арга нь бн уу
Налайхын орчим нэг хэсэг газар ургадаг байсан. Сүүлд очиход машин яваад талхалаад дууссан байсан.