Н.Энхбаяр, С.Эрдэнэ хоёрын үерхэл

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 02

АН-ын дарга С.Эрдэнэ үзэл баримтлал, өш хонзонгоо умартан МАХН-ын дарга Н.Энхбаярт тал засахыг бодоход ихээхэн зүдэрчээ гэж бодож болох. Намаасаа тойрохоо зуруулаад байгаа О.Баасанхүүг эс тооцвол УИХ-д суудалгүй МАХН-д тал засч байгаагийн цаана зөвхөн өнөөдөр орон нутагт явагдах нөхөн сонгууль бус айсуй 2020 оны сонгуулийн бэлтгэл нөхөрлөл бололтой. Улс төр ажиглагчид, судлаачид, сонгогчдын зүгээс нисгэж байгаа зүйл бол ирэх сонгуульд гуравдагч хүчний орон зай нэлээд тэлэх хандлагатай байгааг ч удаа дараа дуулгасан нь ч нөлөөлсөн байх. Өнөөдөр улстөрийн баруун зүүний магнайг эзлэн буй АН, МАН-д итгэх сонгогчдын тоо эрс буурсан үзүүлэлтийг ч судалгааны байгууллагууд удаа дараа гаргах болсон. Нийгэмд буй энэ үзэгдэл нь С.Эрдэнэ даргыг Н.Энхбаярт ханд хаяхад нөлөөлсөн байж таарна. Хамгийн гол нь сонгогчдын сэтгэл зүй гэдэг өдөр өдрөөр хувирч, өөрчлөгдөж байдаг хуультай гэдгийг мартаж болохгүй.

Улс төрд мөнхийн эрх ашиг гэж бий гэдэгчлэн С.Эрдэнэ, Н.Энхбаяр хоёр сэмхэн бөөрөө нийлүүлэх нь айсуй 2020 оны сонгуульд ялалтын туг хатгах гэсэн хэтийн гэнэн мөрөөдөл. Түүнээс бус 2008 оны сонгуульд өрсөлдсөн С.Эрдэнэ будилаан хутгасан учраас ял тулгуулж байхад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр ч нөлөөлж байсан гэдэг. Гагцхүү 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдаж, Ц.Элбэгдорж ялсан учраас С.Эрдэнэ өршөөгдөж, өршөөгдөхөөр барахгүй УИХ-ын гишүүний тангараг өргөсөн билээ. Хэрвээ Н.Энхбаяр ахин ялалт байгуулсан бол С.Эрдэнэ юуны УИХ-ын гишүүн, юун сайд, намын дарга байх билээ. Ёстой хэн ч биш байх байлаа. Гэтэл өнөөдөр “хонь чоно явсан” хоёр эрхэм бөөрөө нийлүүлж байгаагийн цаана өнөөх улс төр дэх мөнхийн эрх ашиг аж.

Үүнээс өмнө буюу 2012-2016 онд АН Төрийн эрх барихдаа Н.Алтанхуяг дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулан Засгийн газарт хүртэл хамтарч үзсэн гэхээр энэ хоёр хүчинд эртний сайхан үерхлийн түүх ч бий. Мөнхүү МАХН-тай хамтарсан засаг байгуулж ажиллаад амжилт олоогүй түүх ч бий. Засаг хойморлож суусан АН-ыг 2016 онд ялагдахад хамтран ажилласан МАХН-ын нөлөө байсныг ч мартаж болохгүй. Гэхдээ чухам С.Эрдэнэ дарга энэ үерхэлээ аль хүртэл явуулах сонирхол байгааг таах аргагүй.

Яг энэ мөчид сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 11 аймгийн 24 суманд явагдахаар товлогдож, МАН, АН, МАХН-аас нийт 53 нэр дэвшигч, бие даагч дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдэж бүртгүүлсэн. Тиймээс энэ сонгуулиар хоёр аймгийн ИТХ-ын дахин сонгуульд МАН-2, АН-2 хүн нэр дэвшүүлэхээр болсон байна. 2016 онд орон нутгийн сонгуульд Төв аймагт АН, МАХН  “Төв нутаг” эвсэл байгуулж оролцсон. Энэ удаа Төв аймгийн зарим суманд АН, МАХН-ныхан хамтарч оролцохоор болсон мэдээлэл бий. Ямартай ч арга ядсан АН-ын дарга С.Эрдэнийн өнөөдрийн сонголт бол үүнээс өөр байхгүй.

Н.Баатар

www,zindaa,mn

 

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.105) 2018 оны 06 сарын 04

Энхбаяр АН-д хулхидуулж дуусахгүй юм байна л даа

0  |  0
Зочин(150.129.143.181) 2018 оны 06 сарын 04

үнэн зөв

0  |  0
Зөв(150.129.143.181) 2018 оны 06 сарын 04

60Н ТЭРБУМ БАНДААШ ХАУС ОФШОР НАМЫН ХАНДИЙГ ХАГ ШААХ ЦАГ БОЛСОН АН МАХН ЗӨВ ЗӨВ ЗӨВ

0  |  0
Зол(150.129.143.181) 2018 оны 06 сарын 04

махн ан амжилт үнэн бол сайхан мэдээ байнаа

0  |  0
Иргэн(150.129.143.181) 2018 оны 06 сарын 04

АН МАХН АМЖИЛТ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ЗӨВ МАНЫГ БУЛШЛАХ ЁСТОЙ

0  |  0
Зочин(150.129.143.181) 2018 оны 06 сарын 04

МАХН ХҮЧТЭЙ ТИЙМ БОЛООД Ч МАН БАНДААШ НАМ ҮХЭЛ ҮНЭРТҮҮЛЖ БАЙДАГ ЮМ ШТЭЭ! МЭДЭЖ АВ СОНГУУЛЬ БОЛГОНООР ЛУЙВАРДАЖ БАЙДАГ НЬ ХУДЛАА БИШ МАН ХЭЗЭЭЧ ШУДАРГА НАМ БИШ ХАРИН Ч ХАМТАРЧ ОРВОЛ ЗӨВ АРД ТҮМЭН Ч САНАЛ НЭГ БНА

0  |  0
Зочин(112.72.14.241) 2018 оны 06 сарын 04

МАХН ялахгүй ээ

0  |  0
irgen(103.212.116.60) 2018 оны 06 сарын 04

manang archij shorond hataah tcag bolson .

0  |  0
I(124.158.112.3) 2018 оны 06 сарын 03

Ardchilsan nam togloomos garsan. Odoo hen itgeh ve dee. Mahn yah ve neg hedhen suudal boloh l yum

0  |  0
bataa(66.181.161.3) 2018 оны 06 сарын 03

Mongol ardiin namaas uur nam alga daa 2020 ond AN ch MAXN garsan ch dahiad l elgeer ni hevtuulne

0  |  0
unen(112.72.14.83) 2018 оны 06 сарын 03

Mongoliig avrah gants huchin bol MAHnam uur avral baihgui

0  |  0
балайр(66.181.185.129) 2018 оны 06 сарын 02

Үнэн сонинд гардаг л юм энэ сайтад байх юмаа

0  |  0
Норов(66.181.190.238) 2018 оны 06 сарын 02

МАН-руу МАХН-аас шилжих хөдөлгөөн эхлэх хэрэгтэй. ман-ЫН 90 ЖИЛИЙН ололт хуваагдаад сонгогчид төөрөгдөлд орлоо. Энхбаярыг орхичих, зүгээр л орхичих. Шууд мартчих. өөр зөндөө олон ажил байна. Эрдэнэ,Энхбаяр хоёрын үерхэл хол явахгүй. Хоюулаа албан тушаалд дуртай дураншаарууд шүү дээ.

0  |  0
ИРГЭН(64.119.24.69) 2018 оны 06 сарын 02

БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙХДАА УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ВУ Ч ХИЙДЭГГҮЙ БАЙСАН. ЗӨВХӨН ЭРХ МЭДЭЛ, МЭДЭЭЛЭЛД ОЙРОО АШИГЛАН АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ХУМСАЛЖ ЯВСАНАА ЭРГЭЭД НЭГ БОДОЖ ҮЗЭЭД, ДАХИН ИНГЭЖ ХЭНЭЭРХЭЖ ЯВАХАА ИЧМЭЭР ЮМ

0  |  0
эх оронч(66.181.161.3) 2018 оны 06 сарын 02

Aн-нам ман нам хэрэггуй.ганцхан Махн мандан бадраг эх орон элэг бутэн байна.оюутолгойгоо буцааж авмаар байна.3 сая иргэнээ оюутолгойгоос хувьцаа ноогдол ашиг хуртээх хэрэгтэй.

0  |  0
Саак(66.181.179.197) 2018 оны 06 сарын 02

ард түмэн дэмжиж байгаа махн Ан хүчээ нэгтгэж наймаачидийн намыг ялаа ёстой ман нэр муу тай ялзарсан нам

0  |  0
Иргэн(66.181.179.197) 2018 оны 06 сарын 02

ЗӨВ ЗӨВ

0  |  0
Зол(66.181.179.197) 2018 оны 06 сарын 02

ан махн нийлээд маныг алаад өг ! Амжилт хүсье 60н тэрбум бандааш намын хандийн хаг дар ! Махн Ан

0  |  0
Зочин(66.181.179.197) 2018 оны 06 сарын 02

Үнэн бол зөв дэмжиж байна

0  |  0
Зочин(66.181.179.197) 2018 оны 06 сарын 02

ЗА БОЛЖ БАЙНА МАХН ХҮЧТЭЙ ГУРАВ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МАН ХУЛГАЙЧИДИЙН ХАЖУУД НАМ ШИГ НАМ ШҮҮ АРД ТҮМЭН Ч ДЭМЖИЖ БАЙДАГ ТИЙМ БОЛООД Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛД ХҮЧТЭЙ ОРЖ ЯЛЖ БАЙСАН НАМ МАХН ЭНХБОЛД ХЯТАД ШЭЭС ЛУЙВАРДСАН БҮХ АРД ТҮМЭН Ч ЯРЬДАГ ЮМ БОЛЖ БАЙНА

0  |  0
золоо(66.181.161.105) 2018 оны 06 сарын 02

энхбаяртай нийлэх гэж доошоо орж байдаг эрдэнэ ан намыг самарч байгаа бн.Дангаараа гарах байсан юм.эрдэнэ гуай яаж заваарч байнаа

0  |  0
иргэн(202.179.26.25) 2018 оны 06 сарын 02

чанарын ялгаа ер байхгүй, АН, Эрдэнэ дараагийн Сонгуулиар гарахгүй ээ,

0  |  0
Top