Сэтгүүлчид авто замын 7 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Завхан нутгийн сэтгүүлчид “Авто замын долоон тэрбум” асуудлаар мэдээлэл хийлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увсын аймгийн Улаангом чиглэлийн 167 км зам, Улиастайн замтай 20 гаруй километр газар зэрэгцэж тавигдахаар болоод байгаа аж. Тиймээс нэр бүхий сэтгүүлчид автозамыг зэрэгцүүлэхгүй барих санаачлагыг гаргаж, УИХ болон Засгийн газарт хүргэхээр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Тэд, шинэ замын зураг төсөлдөө өөрчлөлт оруулж, Улаангомын замын эхлэлийг дөрвөн замаас биш, 15 км-ын цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлвэл дор хаяж 10 км зам хэмнэх боломжтой, ингэснээр 5-7 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэв. Эндээс хэмнэсэн 10 км замаа Түдэвтэй сумыг шинэ замтай холбох, эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам, тохижилтын ажил хийх байдлаар үр өгөөжтэй, оновчтой зарцуулах санаачлагыг гаргаж, улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг хүслээ. 

Тус замыг БНХАУ-ын хөрөнгө оруулаллтайгаар “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юань өртгөөр, хоёр жилийн дотор концессоор барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Зам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд талын сумд, мөн Увс аймаг УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм байна.

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top