”АВЛИГЫН ЭСРЭГ ЛОББИ БҮЛЭГ” Цогтцэций, Даланзадгад сумдад ажиллалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

Монгол Улсын Их Хурал дахь "АВЛИГЫН ЭСРЭГ ЛОББИ БҮЛЭГ"-ийн гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад сумдад ажиллалаа

 

2018 оны 6 дугаар сарын 2- ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдын хүсэлтээр Улсын Их Хурал дахь "Авлигын эсрэг лобби бүлэг"-ийн гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд  "Эрдэнэс таван толгой"ХК-ийн удирдлагуудад хандан Хамтын ажиллагааны гэрээнд заагдсан ажлуудыг эрчимжүүлж

⁃ Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх

⁃ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хотхоноос Цогтцэций сум хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, нүүрс тээврийн 8,2 км хатуу хучилттай авто замыг байгуулах

⁃ Даланзадгад суманд 1500 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн "Таван толгой" цогцолборыг байгуулах ажлуудыг яаралтай эхлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 Мөн "Авлигын эсрэг лобби бүлэг"-ийн гишүүд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ажиллаж аймгийн удирдлагууд болон төрийн үйлчилгээ үзүүлж буй хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын дарга нартай уулзалт хийж УИХ-аар хэлэлцэгдэж буй болоод хэлэлцэн батлагдсан хууль тогтоомжууд, төрийн албыг түргэн шуурхай явуулахад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар санал солилцож зайлшгүй анхаарах асуудлуудыг холбогдох газарт уламжлахаа илэрхийллээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайдо(202.9.42.5) 2018 оны 07 сарын 15

Сүр дуулиан болоод байсан нүүрсний асуудал юу болсон вэ? Энхболд гишүүн та энэ асуудалд тодорхой хариулт өгөөч.Эсвэл шоу байсан юм уу.

0  |  0
иргэн(182.160.5.142) 2018 оны 06 сарын 12

Ямарч толбор тооцоогуй Хятад руу ачигдсан их хэмжээний нуурсний асуудал юу болсон бэ. Энхболд гишуунээ. Мартагдсан уу эсвэл эвлуулэг байсан уу.

0  |  0
Top