"Люмино" хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу MC Бажигийн эхнэр алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ. Энэ талаар дуучин инстаграмм хуудсандаа "Ингээд алдарт аав болдог юм байж. Ханьдаа баяр хүргэе. Энэ хугацаанд бид хоёр Монгол улсад дөрвөн хүн төрүүлж өгчээ" гэсэн байна.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эхийн төлөөлөл 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )