БНСУ-ын Үндэсний музейд “Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн гарч байна. Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэнг виртуал байдлаар үзэж болно.
Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлсээс эхлэн 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэрийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 7 дугаар сарын 17-ныг дуустал үргэлжлэх юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )