Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан. Тэрээр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон юм. Нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Өнөөдөр байрны түлхүүрийг гардуулж өгсөн байна. Энэ үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан ЛАЙВ хийж олон нийтэд хүргэлээ. Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эх юм. Хандивын тоглолт болон сайхан сэтгэл хүмүүсийн дэмээр эмчилгээний зардал нь бүрдэж ирэх 7 хоногт Энэтхэг улсыг зорихоор болжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 6 )
Сайхан сэтгэлтэй 2 залууд ард иргэд талархаж байна.Арвин цагаан буяны мөр чинь үргэлж ариун байг
Сайхан сэтгэлтэй буян дэлгэрсэн залуус юмаа. Бахархмаар юмаа.
Yamar buyan zaya ni delgersen humuus ve. Hurdan edgeesei.bugded ni az jargal husie
Ehleed bayr hurgie az60husie e
Bair ogson zaluus yaasan ogoomor setgel saitai humuus ve.ueiin ued uriin urd buyn n bum bumaar delgerch yavnaa.
Ийм сайн үйлстэн олон байвал сайхнаа. Оффшарчингууд ичээсэй. Буянтай сайхан үйл хийсэн танай гэр бүлээр бахархаж байна, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье