Сошиал ертөнцөд Хятадуудыг үзэн ядах их давлагаа тасралтгүй хөвөрч байдаг. Бүр сүүлдээ залхах янзтай, өмөөрөх аястай болсон. Энэ их элийрэл дундаас жинхэнэ сэрэмжлэх мэдээг олж харна гэдэг бэрх. Ингэж сошиал дотроо хэрэлдэж суухад Их гүрний бодлого хаа хүрч байгааг анхааруулсан ийм нэгэн жиргээ байна.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: “Хятадууд хаана ч явсан эхлээд харахад бөхөлзөж, хүний ая дагаж амьдрах мэт санагдавч ямагт өөрийнхөөрөө, өөрийн ахуйгаа бүрдүүлэх гэж зүтгэдэг, санасандаа ч хүрдэг үндэстэн гэдгийг хаа сайгүй цэцэглэн дэвжиж байгаа “Чайна таун” нотолно. Яг хиаг өвс шиг” гэжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
Яг үнэн
үнэн