АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болохоор болсон. Тэд Сентоза арлын таван одтой Capella зочид буудал уулзахаар болсон талаар өнөө өглөө Доналд Трампын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тус амралтын газар нь орчин үеийн болон колоны үеийн хэв маягийн барилгуудаас бүрдэх бөгөөд эргэн тойрон ой модоор хүрээлүүлсэн, тансаг зэрэглэлийн зочид буудал юм байна.
Дээд хэмжээний уулзалт нэг өдөр үргэлжлэх бөгөөд шаардлагагүй гэвэл сунгаж магадгүй аж.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
shaardlagaguy gewel sungana gesen chini yu gesen ug we?