Алга болсон охиныг хөнөөсөн хоёр этгээдийг барьсан гэх мэдээлэл худал

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охины талаар сураг гарсан гэх мэдээлэл өнөөдөр өдөр тутмын сонин дээр гарсан. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын даргаар ахлуулсан ажлын энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр ч сэжигтнийг баривчлан  саатуулаад байна гэсэн байсан юм. Тэгвэл энэ мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл гэж Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Охин сураггүй алга болоод хагас жил болж байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top