Хуучин эд зүйлсээ хандивлах өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдах аж.

Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм байна. Өдөрлөг бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана.
  • Баянзүрх дүүрэг - 55-р дунд сургуулийн талбайд
  • Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолборт /Ачлал их дэлгүүрийн зүүн талд/
  • Сонгинохайрхан дүүрэг - СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
  • Сүхбаатар дүүрэг - Монгол 3-р дунд сургуулийн талбайд
  • Хан-Уул дүүрэг - Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
  • Чингэлтэй дүүрэг - Барилгачдын талбайд
  • Багануур дүүрэг - Нацагдоржийн талбайд
  • Багахангай дүүрэг - БХД-и өмнөх талбайд
  • Налайх дүүрэг - Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top