Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд эхэлнэ. Уг тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын нэгдсэн баг манай Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Хоёр Солонгосын тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Хоёр Солонгосын тамирчид манай Улсад зохион байгуулагдах олон улсын жүдо бөхийн тэмцээнд нэгэн тугийн дор нэгдэн оролцоно. Мөн тэмцээнийг угтан Сүхбаатарын талбайд Монгол-ОХУ-ын жүдочдийн халз барилдаан болж байна.
А. Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
Бөхийн өргөө стадион байхгүй болсон уу.