“Талын салхи-2018” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ. Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдаж, мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой ажээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд мотоцикл унаж цуваанд оролцож, арга хэмжээг нээх юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 8 )
Хүрэлсүхэд өөр хийх,хийж чадах ажил байдаггүй л юм байх даа.Улс орон маань юу л болоод байна даа залуучуудаа?
Болохгүй нь юу байна. Урд урдын ерөнхийлөгч нар тансаг ёолк хийгээд л төв асартаа дэвээд л байдаг байсан ш дээ. Тэгээд ч Хүрэлсүх дараагийн сонгууль хүртэл мотоцикл унаад явах гэж байгаа биш. Энэ чинь бас хүн шүү дээ. Ккккк
Үнэхээр гоё юм даа. Хүрэлсүх ахаараа залуучууд бахархдаг шүү. Таныг эрлийзүүд л муу хэлдэг юм билээ.
Eoooe topor ajil bhguim bbdaa
Ёооё өөр хийх ажил байхгүй юм байхдаа Улс орон нь дампуурчаад байхад өөрийгөө зугаацуулаад байхын Хэлэх ч үг олдохгүй юмдаа