Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулж буй 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотод болж байна. Манай тамирчид өчигдөр ДАШТ-ийн эхний тоглолтоо Канадын багтай хийж хожигдол хүлээсэн боловч хоёр дахь тоглолтоороо Филиппиний хүчирхэг багийг талбай дээр нь буулгаж авч түүхэн ялалтыг байгууллаа. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтаж байгаа юм. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтжээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )