30 нас бол амьдралын утга учрын үзүүрээс аль хэдийнээ атгаад авчихсан байх нас. Тиймээс бүсгүй та 30 хүрсэн бол доорхи 10 зуршлаасаа салсан байх ёстой ажээ.
1.Нэг мэдэхэд л бүх мөнгөө хэдэн тийш тараачихсан байх, эсвэл хий дэмий зүйлс худалдаж авсаар хоосорч гүйцэх явдлууд 20 настай цуг ард үлдсэн байх ёстой юм.
2. Аав ээжийнхээ төрсөн өдрийн мартах бол 20 настай бүсгүйн хувьд л уучилж болох алдаа.
3. Та 30 насандаа “Эрчүүд бүгд хөгийн” гэсэн үзэл бодлоосоо хагацсан байх хэрэгтэй. Орчлонд сайн нь муугаасаа их байдаг гэдгийг энэ насанд аль хэдийнэ мэдэрсэн байдаг.
4. Эцэг эхийнхээ үгийг эсэргүүцэж, зөрүүдлэх нь өсвөр насныхны хувьд л гаргаж болох зан авир.
5. Ямар нэг буруу хэрэг хийчихээд, хөөрхөн харцаараа “панаалдаж” уучлалт эрэхээ больсон байх. Өөрөөр хэлвэл хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж сурах.
6. Арван жил юм уу их сургуульд муудалцсан найз бүсгүйнхээ талаар муу бодол тээсэн хэвээр байхаа больсон байх ёстой.
7. “Надад тохирохгүй байна” хэмээн байн байн ажлаа солих нь өөрийнхөө байр суурийг олоод эхэлчихсэн байх ёстой 30 настай бүсгүйд тохирохгүй.
8. Өрнөөс өрний хооронд амьдрахаа больсон байх.
9. “Би түүний оронд байсан ч болоосой” хэмээн мөрөөдөж суухаа больсон байх. Өөрөөр хэлвэл байгаа амьдралаасаа сэтгэл ханамж, сайн сайхан талыг олж чаддаг болсон байх.
10. Өөрийнх нь төрсөн өдрийн төлөө бүх хүнийг ажлаа орхиод ирэхийг дотроо шаардах. Өөрийгөө бүхний хувьд хамгийн чухал хүн байх ёстой гэсэн “Би” төвт үзлээсээ ангижирсан байх.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )