Филиппин Улсын Манила хотод болж буй ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг анх удаагаа оролцож шилдэг наймд үлдээд байна. Үүнийг түүхэн хожил гэдгийг ФИБА хүлээн зөвшөөрснийг "3x3 Mongolian Basketball Association" онцолжээ.
Манай залуус өнөөдөр /2018.06.12/ 12 цаг 50 минутаас 4/1 шигшээ тоглолтоо дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай хийнэ.
Тэд эхний тоглолтоо Канадын багтай хийж ялагдал хүлээсэн ч Филиппин, ОХУ, Бразилийн хүчирхэг багуудыг дараалан хожсоноор Ази тивээс ганцаараа шигшээ наймд үлдэж түүхэн амжилтыг бий болгоод байгаа юм.
ФИБА 3х3 Дэлхийн аваргын тав дахь өдрийн тоглолтуудыг MNBA SPORTS TV, Channel суваг болон 3x3 Mongolian Basketball Association хуудас шууд дамжуулан үзүүлж байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 5 )
doorhi huntei sanal neg baina
ОРОСУУДЫН ӨМНӨ ӨВДӨГ НЬ ЧИЧИРДЭГ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ЭНЭ БАРАГ АНХНЫ ЯЛАЛТ БАЙХ.БАГИЙН СПОРТОД ЯЛСАН НЬ БҮҮР БАХАРХАЛТАЙ.БИД ӨӨРЧЛӨГДӨЖ ДЭЛХИЙ ДАЯРШИЖ БАЙНА.ОРОСУУД БИДНИЙГ УРДАХЬ ШИГЭЭ ДОРОМЖИЛЖ ДЭЭРЭЛХЭЖ УУСГАЖ УСТГАЖ ОДОО НЭГЭНТ ЧАДАХГҮЙ.