Сингапур улс ТЭДНИЙ уулзалтад 20 сая ам.доллар зориулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг өөрийн улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулахын тулд Сингапур улс 20 сая ам.долларыг зарцуулж байна. Энэ тухай Сингапурын  Ерөнхий сайд Ли Сянь Лун "Бүс нутаг цаашлаад олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа  хувь нэмэр" хэмээн уулзалт эхлэхийн өмнөх өдөр мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нарын уулзалт өнөө өглөө 9 цагт эхэлсэн. Тэд сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийсний дараа хаалттай уулзалтаа эхлүүлсэн юм. Хэлэлцээрийн гол сэдэв нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөж, энхийн гэрээ байгуулах асуудлууд болж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top