МИАТ-т хайр зарлаж, Хөрөнгийн биржийг ад үзэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Бид сүүлийн 20 гаруй жилд хувьчлал явуулж ирсэн туршлагатай гэж болох улс орон хэдий ч өмч хувьчлалын талаар ард түмэн сөрөг ойлголттой байсаар байна. Учир нь ерээд оноос хойш явагдсан хувьчлал нь олигархи бүлэглэлийг бий болгосон гэж үздэг. Өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд “АПУ”-ны Г.Батхүү гэх цөөн тооны баячуудыг төрүүлж, тэд нар нь Төрд суун өөрсдийнхөө компанийг тэтгэдэг болсон хэмээдэг. “Олны үг ортой” гэдэг дээ, ямар нэгэн учир байдаг л байх.  

Уг нь бол өмч хувьчлал нь хууль ёсоор шударга явагдаж, тухайн үйлдвэр объект очих ёстой эзэндээ очдог бол зөв зүйл. Төрөөс татаас авдаг ч төдийлөн ашиггүй, Төр өөрөө менежментийг нь хийж чаддагүй учраас хий зардал төлж өөрсдөдөө төвөг болгож байдаг олон компани бий. Энэ талаас нь харвал Төрийн өмчит компанийг хувийн хэвшилд өгч шинэ шатанд гаргах цаг нь хэдийнээ болжээ.

Энэ удаад Төрийн өмчид байх МИАТ, Төрийн банк тэргүүтэй олон компанийг хувьчлахаар яригдаж байна. Энэ хэрээр хувьчлал тойрсон маргаан дэгдэж гишүүд ч эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Тухайлбал, далайд гарцгүй улс оронд Иргэний агаарын тээвэр маш чухал учраас стратегийн ач холбогдолтой гэж үзээд Төрийн өмчид байхыг илүүд үзэж байгаа бол мөнхүү эрчим хүчний салбарын компаниудыг Төрийн өмчид хэвээр үлдээх санал дээр нэгдсэн. Үүнээс хамгийн ихээр маргаан дагуулж байгаа нь МИАТ юм. “Эрдэнэт”-ээс дутуугүй шахааны бизнестэй гэх Иргэний агаарын тээвэрт Төрийн шахааны томилгоо ч ихээхэн хийгддэг учраас энэ тал дээр эрх мэдэлтнүүд жинхэнэ утгаараа хэл амаа билүүдэж байгааг бид харж байна.  

Харин олон жил үйл ажиллагаа явуулсан ч төдийлөн амжилтгүй ажиллаж байгаа Хөрөнгийн биржийн хувьчлалыг тоож байгаа хүн алга. Сүүлийн жилүүдэд гэхэд үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор 23.1 тэрбум төгрөг зарцуулсан ч бахь байдгаараа байгааг ч гишүүд шүүмжлээд авснаас харвал Хөрөнгийн биржид санаа тавихгүй бололтой. Арга ч үгүй. Төсөв хөрөнгө муу Хөрөнгийн биржийг сонирхох нэг ч хүн байхгүй. УИХ-ын гишүүн асан Р.Содхүү мэтийн тэтгэврийн насаа хүлээсэн, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа нарын албаны нэр зүүх гэсэн хүмүүс л дамжин өнгөрдөг ийм байгууллага.

Харин хэдэн саяар тооцох цалинтай, ахуй хангамж сайн, шахаа хийж болдог, нэр хүнд бүхий МИАТ-ийг Төрийн өмчид байлгах сонирхолтой гишүүд олон байна. Хэрвээ МИАТ хувьд очвол энэ байдал хумигдаж, түшээдийн сонирхолоос гарч чадна. МИАТ-ээс гадна Төрийн банк, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ гэх мэт газрууд ч гишүүдийн анхаарлын төвд байна.

Тэгвэл Хөрөнгийн биржээс эхлээд Авто зам арчлалтын хэдэн компаниудыг мөн тоохгүй байна. Учир нь төсөв багатайгаас гадна сул зогсолт ихтэй учраас тоох нэг ч түшээ алга.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.24) 2018 оны 06 сарын 13

МИАТ, Төрийн банк. Монгол шуудан, Цахилгаан холбоо зэрэг ашигтай ажилладаг компаниудыг хувьчилж болохгүй шүү МАНгаруудаа

0  |  0
bolohgui shuu.(103.57.92.180) 2018 оны 06 сарын 13

miat -iig hubichilj bolohgui ee.bvh uls ooriin agaariin teeberiin kompanitai sh dee.. herbee hubid ababal ashigtai gants hoer chigleld niseed ashigui chigleliin ee hariin turk solongos geh met gadaadad ogonoo.

0  |  0
Top