Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд авиралт хийхээр маргааш эх орноосоо мордох гэж буй МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаад БТСГ-аас төрийн далбаа гардууллаа. Тэрээр энэ сарын 16-нд уулын хамгийн захад байдаг тосгонд очоод зургадугаар сарын 18-наас уул руугаа явж эхлэх юм байна. Авиралт хоёр сарын хугацаанд үргэлжилж, наймдугаар сарын 16-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Нийт 35 мянган ам.доллар зарцуулж байгаа бөгөөд түүний аяллыг “Таван богд” ХХК, “Говь”ХХК ивээн тэтгэсэн байна.
K2 уулын оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирчээ. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг аж. Б.Гангаамаагийн хувьд 2013 онд анхны оролдлогоо хийсэн ч цасан нуранги болж, олон хүн нас барсан тул авиралтаа цуцлаж, эх орондоо ирж байсан түүхтэй. Монгол хүн энэ ууланд гараагүй учир авиралт амжилттай болвол К2 уулын оргилд гарсан анхны Монгол хүн болоод зогсохгүй дэлхийн уулын спортын түүхийг бичилцэх юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 3 )
Odoo bolimoor yum. Tend garsan ugui ni yamar yalgaa bainaa.
Hodolmoriin baataryn ogood boliul hend heregtei jum bee! Ter teneg baigalmaa heden temeetei London ayalan gez tenegteed heden orny hil deer tus bur deer 30 honogiin karantind tsagaa ongoroon gedgee medehgui tuuz bn Lee daraa ter malaa yah gez baigaa bol hachin TENEG
amjilttai boloh boltugai, ireed amidralaa bod