Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг дэмжихтэй зэрэгцээд нөхөн сонгуульд горилогчид бараг л Хэнтий аймаг руу давхилдахдаа тулав. Юуны өмнө “МАХН-ын дарга Н.Энхбаярын ээж Бүдханд Хэнтий аймгийн уугуул” гэсэн мессэжийг МАХН-ны зүгээс нисгээд авлаа. Нас өндөр болсон хүн нөхөн сонгуулийн сургаар нутгаа гэнэт санаж, МАХН-ын дарга хүү нь гэнэт Хэнтий аймагт төрсөн ээжтэйгээ санав бололтой. Ингэж өөрийнхөө улс төрд өндөр настай ээжийнхээ нэрийг татан оролцуулж сандрах хэрэггүй л байсан юм.
Нөгөө талаас “Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба томилогдсон цагаасаа хойш маш сайн ажилласан” гэх эрээ цээргүй мэдээг ч дүүлүүлэв. Тэр ч бүү хэл “Засаг дарга Н.Ганбямба орон нутгийнхаа оёдлын үйлдвэрт хослол захиалж, урагшаа гаргах мөнгөн урсгалыг нутагтаа үлдээхэд уриалав” гэсэн хөөрхөн гэнэн шувуу ч жиргээд өнгөрлөө. Аймгийн засаг ноён Оёдлын үйлдвэрт ганцхан хослол захиаллаа гээд урагшаа гарах мөнгөний урсгал татрав гэж. Бренд өмсдөг УИХ-ын гишүүн асан Засаг ноён нөхөн сонгуулийн сургаар дахиад хэзээ ч өмсөхгүй нэгэн хослол аймгийнхаа Оёдлын цехэд захиалчихав. Хожим шинээр нь музейд өгөхөөс өөр аргагүй.
Гэтэл “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай 42 дугаар тойрогт өрсөлдсөн Ж.Оюунбаатар аймгийн Засаг даргаар ажиллахдаа маш сайн ажилласан. Уг нь өнгөрөгч сонгуулиар ялалт байгуулах байсан ч МАН-аас будилуулсан” гэх завхарсан мэдээг ч чулуудаж үзэж байна. Засаг асан сайн ажилласан л юм бол нутгийнхан нь сонгоод гаргана биз дээ. Тийм гэнэн өрсөлдөгчийг зориуд МАН-аас аманд нь хаяж өгч байхад бараагүй байж олон зүйл ярих утгагүй л дээ. Хэнтийчүүд арга ядахдаа л 30 нас хүрээгүй бацаан сонгож бүтэн жил цоллууллаа шүү дээ.
Үүгээр ч зогсохгүй, “боловсролтой, соёлтой залуу М.Хүдэрбаатар Хэнтий аймагт хоёр удаа өрсөлдөөд байнга ах нарынхаа хайчин галд өртөж унаад байх юм. Үүнийг одоо дэмжих цаг нь болсон. Сүүлийн арваад жил орон нутагт мөн ч их зүйл хийсэн залуу” гэх далавчгүй шувуу ч сангасаа бужигнуулж өнгөрлөө. Сонгогчид, тэр тусмаа хэнтийчүүд сонголтоо тэгтлээ дайвалзуулаад байдаггүй түмэн. М.Хүдэрбаатарыг дэмжихгүй учраас л удаа дараа сонголгүй хөөж явуулаад байгаа хэрэг шүү дээ. Түүний орон нутагт хийсэн зүйлийг даанч мэдэх юм алга, сайн мэдэж байгаагаар “Эх үрсийн баяр”-аар Хэнтий аймгийн хүүхдүүдэд зайрмаг тараан доромжилж суудаг л нөхөр шүү дээ. Улстөржих гэж оролдоод сэдэв, санаагаа ч олдоггүй учраас байнга бүтэлгүйтэж явдаг нэг ийм бүдүүн тоймын бизнесмэн нөхөр.
Хорвоо ертөнц гэнэтийн явдлаар дүүрэн гэдэг дээ. Н.Энхбаяр гэнэт Хэнтийд төрсөн ээжтэйгээ санаж, Н.Ганбямба гэнэт Оёдлын цехэд хослол захиалж, Ж.Оюунбаатар пиарынхаа өнцөг санааг ололгүй гэнэт төөрч, М.Хүдэрбаатар өнөөх л бүдүүн тоймын санаагаа гэнэт чулуудаж суухаар бүрэн эрхээ хөндүүлээд байгаа УИХ-ын гишүүний дуулиан эхэлсэн тэр өдөр буюу өдгөөгөөс нэг жилийн өмнө Хэнтий аймгийн тухай ярих байлаа. Яадгийм, Хэнтийд шилжиж очоод гэм зэмгүй амьдарч байсан ч болохгүй зүйлгүй л байлаа.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 41 )
ЭНХБАЯРААС ӨӨР ТУРШЛАГАТАЙ УЛСТӨРЧ БАЙХГҮЙ. ЭНХБАЯРЫН ҮЕД ӨР ШИРГҮЙ САЙХАН АМЬДАРЧ БАЙСАН. ТЭГЭЭД Ч ЭНЭ ШАЗРУУН ӨВГӨН УИХ ОРЖ ИРВЭЛ ГОЁ ЮМ БОЛНО.
Энхбаярыг гарвал улс маань бур дордоно гэж бодож байна авгайн оросын хунд гартай холбоотой оороо ард тумнээ яаж салаавч огч доромжиллоо бух хун тэгш эрхгуй гээд 2 дугаар эмнэлгийг шорон болгоо биздээ анх авилгалыг монголд эхлуулсэн хун энээс болоод сайд байсан хун шоронд заларч байна ард тумэн минь зов хунээ сонгоорой
Энхбаярыг гарвал улс маань бур дордоно гэж бодож байна авгайн оросын хунд гартай холбоотой оороо ард тумнээ яаж салаавч огч доромжиллоо бух хун тэгш эрхгуй гээд 2 дугаар эмнэлгийг шорон болгоо биздээ анх авилгалыг монголд эхлуулсэн хун энээс болоод сайд байсан хун шоронд заларч байна ард тумэн минь зов хунээ сонгоорой
Enkhbayariig demjix ni zov. Ene xolsnii xun muuldag shizonuud odoo boliooo.
enhbayaraa hentii ruu honshooroo tsuhuilgaad uzeerei.narmaig chin neegeed ambaardaad zailuulna.gantulga bol zugeer l uguush baisan.ardchilsan namiin bulhai luivar l tuuniig yaluulsan
Enkhbayar ikh kurald orj irvel amid atnuud aigaad tuuniig suujbaiaval yadaj khuraldaa suudag bolno.
угаасаа Эд нар Далавчтай байлаа ч нээг их хол Нисэж чадахгүй болчихсон Нөхдүүд шүү дээ, Нөгөө Санаа байвч Сачий хүрэхгүй гэдэг л болох вий,
Оюунбаатар дарга гараасай. Тогтвортой, ноён нуруутай, нутгаа гэсэн сэтгэлтэй хүн дээ
Хэнтийчүүд Ооёо даргыг гаргаагүйдээ харамсаж сууна. Гантулга элдэв хар пи ар цацсаар бгаад л нэрийг нь унагасан. Мундаг хүнийг ялж гарчихаад байж бгаа царайг нь, чааваас
Му-ын гурав дахь ерөнхийлөгчийн үед ЭНГЭТЭЛЭЭ төр нь доош орж ард түмэн талхаа таллаж авч идэж байгаагүй юм шдээ! Болох хэрэгтэй дэмжинэ тодорхой
Му-ын гурав дахь ерөнхийлөгчийн үед ЭНГЭТЭЛЭЭ төр нь доош орж ард түмэн талхаа таллаж авч идэж байгаагүй юм шдээ! Болох хэрэгтэй дэмжинэ тодорхой
Доор бичсэн шээс аятайхан байгаарай ална шүү! Хэнч н энхбаярыг гүйцэхгүй болоод монгол төр ард түмэнтэйгээ ялзарсан ХҮЧИНГИЙН төр засагтай АВИЛГААР төрд ордог 60нтэрбумийн мафийханий хажуу жинхэн монгол төрийн лидер мөн амжилт бүхэн эксийх
Доор бичсэн шээс аятайхан байгаарай ална шүү! Хэнч н энхбаярыг гүйцэхгүй болоод монгол төр ард түмэнтэйгээ ялзарсан ХҮЧИНГИЙН төр засагтай АВИЛГААР төрд ордог 60нтэрбумийн мафийханий хажуу жинхэн монгол төрийн лидер мөн амжилт бүхэн эксийх
ЭНХБАЯР ОДОО БОЛЬ НУТГААС ЦААШГҮЙ ХОГ АРХАНГАЙ ГЭЭД ГҮЙНЭЭ ОВИЛГОГҮ Й
hentiinhen dahiad 1 mal gargah biz.bas 1 MAH-iin t1 ats garna haraara
Хэнтийгээс шинээр хүн гаргамаар юм Хүдэр,Ган,Оюу г.м. хүмүүс хэрэггүй ээ
ХЭН ГАРАХ НЬ МОНГОЛ ХҮН БҮРТ ХАМААТАЙ
hen garhan hendech hamaagvi hentiid yum hiideg gishvvd gardag yumuu
Хэнтийн тухай болон улс тєрийн тухай юу ч мэдэхгїй амьсгаа бичсэн байна
тухайн орон нутагт байнга амьдардаг хүмүүсээ сонгодог баймаар бна.
ОЮУНБААТАР, ХҮДЭРБААТАР БИШ
Н.ЭНХБАЯР ТӨРИЙН БҮХ АЛБЫГ ХАШИХДАА АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛЖ ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ, ХУВИЙН СОНИРХОЛ НЬ ЭЦЭСТЭЭ ТУЛААД ДУУССАН БИЗДЭЭ. ДАХИН МОНГОЛ ТӨРЛҮҮ ШУНАХ НЬ ИЧМЭЭР, ГУТАМШИГТАЙ. ХҮМҮҮС СОНГОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭНХБАЯР БИШ ШҮҮ. АРД ИРГЭД ХУДАЛ ЯРИА, УХУУЛГАД ХУУРТАХГҮЙ БАЙХ
Manai ulun hovdog guravdagch hoolondoo orohoor dailaa shuu
Заа Хэнтийн 3 тэнэг гэж зохиол шахуу юм хүртэл бий дээ. Хүдэрбаатараа сонговол ёстой гайхамшиг болно доо хаха. Энхбаяр гуай хэрэггүй биз дээ, тэгэж жижигрээд гишүүн тэр тусмаа энэ дотуур хувцастай юманд...
Тэр Худэрбаатарыг нь дэвшуул, яаж онхолдож унаж ард тумнээр тохуурхаж болдоггуй юм байна гэдгийг мэдэж аваг, ийм солиотой юмнууд сонгуульд орно гэж ард тумний хоронгийг хулгай хийж урэн таран хийнэ, энэ нохор хаанахын новш юм Бэ? Увсын хог шаар байж магадгуй, Баянмонхтэй нийлээд Бохийн Оргоог авчихаж болно гээд бодчихсон, естой хогийн хог шаарнууд
УИХ ынхан хурал тасалсан гишуундээ арга хэмжээ авах гэж хуулиндаа нэг огуулбэр оруулах юм шиг байна, Мон ч их суржигнэж байна АА, М.Энхболдын ороонд баахан юмнууд ороод зурганд авахуулчихсан ч байх шиг одоо туугээрээ улсын Баяр хургэнэ биз, тэгээд орон нутгаар ядарсанаа гайхацгааж жаал зуул самбганцгаана биздээ
Одоо Монголын ард тумэнд Н.Энхбаяраас оор хэн хэрэгтэй юм Бэ? Улдсэн 75 хунийг хардаа, эд нарт бид итгээд 2020 он хурнэ гэхээр дотор эвгуурхэж байгаа биздээ, Монголын ор одроос одорт нэмэгдээд Отгонтэнгэрээс ондор боллоо, улс оронд нэмэгдсэн юм алга, газраа ухаж урагш нь одор шоногуй зоосоор байгаад байгалын баялаг дундарч байна, хариу монго нь хаашаагаа ороод Монголчууд одроос одорт ядуурч байна, яах вэ тамин ээ, УИХ ынхан нэг Сар орчим хучин хийсэн Гантулгыг хэлэлцээд одоо дуусч байна, дараа ярих зуйлээ олох гэж Мон хэдэн Сар болно доо
Хүдэр баатарыг гаргавал бандааш байтугай л болно. Угаасаа л бандаашаараа баяжсан балагтай гар.
Амжилт