Өчигдөр орой 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт боллоо. Наян мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн нээлтийн ёслолыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, багуудад амжилт хүсэв.
Мөн нээлтийн ажиллагаанд Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцлоо. Нээлтийн ёслолыг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд 80 гаруй мянган хүн хуран цугласан байна. Хоёр цаг үргэлжилсэн нүсэр нээлтийг залгуулан эзэн орны баг Саудын арабын багийн тоглолт эхэлсэн юм.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )