Паркийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

Хүүхдийн паркийн сансрын хөлөг тоглоом хугарсны улмаас дөрвөн хүүхэд бэртсэн ноцтой осол гарсан. 

НМХГ-ын улсын байцаагчид Паркийн сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргажээ.

Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт, шалгалтын ажлыг эхлүүлжээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.8) 2018 оны 06 сарын 15

МХГазар гэж дуурчихсэн газар нэг байна аа, дандаа ниргэсэн хойно нь хашгирна, хахуульд идэгдсэн хэдэн байцаагчид нь буур дархлагдчихсан, юу ч болж байсан байж л байдаг

0  |  0
Top