“Олгой хагаравч тогоондоо” гэдэг байх аа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 22

Ах намын даруулгагүй хэдэн банди нар унасан, жийгдсэн хорслоо барьж дийлэхгүй байгаа бололтой. Намаа дотроос нь цохиж хариугаа авахын зэрэгцээ өөрсдийгөө нийгэмд харагдуулахыг хичээж байна. Хэдийгээр нам нь нэгэн бодлого нэгэн зорилгын дор явж амжилт үзүүлдэг ч  дутагдлын хажуугаар дуугүй өнгөр гэсэн үг биш байх. Гэхдээ л хэдэн пиарчин банди нар намынхаа рейтэнгийг навс унагаж өөрсдийгөө нийгэмд харагдуулахыг хичээж байгаад ахмадууд дургүйхэн байна. “60 тэрбум”-ын учрыг олно л гэнэ, Ч.Хүрэлбаатар сайдын “Хотгор шанага”-ын уурхай л гэнэ. Угтаа бол “60 тэрбум”-ын асуудлыг шалгаад эвлүүлэг гэдгийг нь тогтоочихсон биз дээ. Нийслэлийн хурлын дарга асан Д.Сандуй ч энэ тал дээр хариуцлагаа хүлээсэн. Ч.Хүрэлбаатар сайд болон түүний ах нартай “Хотгор шанага”-ын уурхайтай ямар ч холбоогүй гэдгийг нь шалгаад тогтоочихсон байтал ах намын хэдэн банди нар тоть мэт давтаж байгаа нь намаа муухай харагдуулахаас өөр зүйл алга.

Үнэн хэрэгтээ айсуй 2020 оны сонгуульд ороход энэ хэдэн амных нь салиа арилаагүй залуусын хар гайгаар өвдөглөхөд бэлэн харагдана.  

МАН-ын зарим залуус сөрөг хүчний намын хэдэн гишүүдтэй нийлэн намынхаа үүр уурхайг уудалж байгаа нь ч тэдний рейтэнгийг улам л унагаж байгаагаас өөрцгүй.

Тэд сэтгүүлчдийг цуглуулан “Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийн АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ? Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо. Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн.

“Олгой хагаравч тогоондоо” гэдэг үг бий. Хууль бус өрнөсөн үйл явц нь мэдээжийн хэрэг эрх барьж намтай ямар нэгэн байдлаар холбогдох учраас энэ мэт асуудлаа нам дотроо шийдэх нь юу юунаас чухал гэдгийг МАН-ын ахмадууд үзэж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.10) 2018 оны 06 сарын 26

үүнийг Бичигч МАН-ын төлөө яасан их Зовж санаа тавьж байх юм вэ дээ Цагийн аясаар юм болгон өөрчлөгдөж шинжлэгдэж буй өнөө цагт МАН-д Шинжлэл хийх цаг нь болсон эс бөгөөс олон жилийн Түүхтэй МАН цагийн аясаар Сүйрэх нь зайлшгүй

0  |  0
Ах(103.10.23.118) 2018 оны 06 сарын 24

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй

0  |  0
зочин(43.250.126.130) 2018 оны 06 сарын 24

мангар бацаануудаа та нар байхгүй биегүй 60 тэрбумыг ярьж байхын оронд Эрдэнэтийг ганцхан шөниийн дотор 400 сая доллартай 20 н хэдхэн настай залуу яагаал аьах болов. Тэр байгуулсан хувийн компиани нь хэнийх болох төмөр замын баримт нотолгоотой олон доллар хаачив. Энэ хэрэг яагаад замхарсан, Ассемын нэрээр олон сая төгрөг идэж уусан нөхдүүдийг илрүүлэн шалгая, монгол улсад хятад иргэдийн суурьшилт эрх мэдэл хэрээс хэтэрч газар нутгаа тэдэнд алдаад эхэллээ гээд ярих байсан. Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон. Өгсөн авсан хүн байхгүй 60 тэрбумаар пиардаж багаа алаад яахав дээ дүү минь.

0  |  0
zocin(66.181.161.60) 2018 оны 06 сарын 23

энэ ман намын 65 дотор үзээдэхье ч гэсэн олигтой юм алгаа бүгд ёсзүйгүй жудаггүйуих гишүүнп тэнцэх хүн алгаа.ийм хар бараан парламент тараасай

0  |  0
zocin(66.181.161.8) 2018 оны 06 сарын 23

Zowoo zow

0  |  0
Зочин(66.181.178.190) 2018 оны 06 сарын 23

Харин ч энэ залуучууд алсыг хараад байгаам биш үү. Өнөөдөр 60 тэрбумынхаа учрыг олохгүй бол 2020 онд АН хамаг баримтуудыг дэлгэж шороотой хутгана гэдгийг урьдчилж хараад байгаам биш үү. Тэднийг дэмжих нь хожмоо чухаг болой. Өнөөдрөөр амьдрагчид эсэргүүцнэм зээ, алсын хараагүйчүүд

0  |  0
zochin(175.38.88.125) 2018 оны 06 сарын 22

mangar patsaanuud

0  |  0
Иргэн(150.129.140.69) 2018 оны 06 сарын 22

Хуцдаг долдой вэ? Шударга бус юмны төлөө энэ залуус дуугарах нь зөв ш дээ. Энэ улс нүдэн дээр чинь сүйрч, хээл хахууль гаарч, эдийн засаг сүйрч, өрөнд баригдаж гүйцэж байна. Үүний төлөө МАН-ы толгойд байгаа, байсан юмнууд хариуцлага хүлээх ёстой

0  |  0
?????????????????(112.72.14.200) 2018 оны 06 сарын 22

ЯАЖ ЖАРАН ТЭРБУМЫН БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ БАЙХ ВЭ ДЭЭ??

0  |  0
иргэн(202.179.25.112) 2018 оны 06 сарын 22

МАН МЭнхболд СБаяр нараасаа Салахгүй энэ чигээрээ явах юм бол дараагийн Сонгуульд Санал авна гэхэд Горьдолтгүй Үнэн шүү Ард иргэд Тэнэг биш шүү дээ

0  |  0
Зочин(43.242.243.61) 2018 оны 06 сарын 22

Баярын шоронд хийлгэх ёстой ман энхболд элбэгээг барилдуулж ялын дээд өг үнэн шүү ард түмэн хэлдэг юм

0  |  0
Иргэн бна(43.242.243.61) 2018 оны 06 сарын 22

МАНЫХАН ЭНХБОЛДОО ЗАЙЛУУЛЖ БАЯРЫГ ШОРОНД ХИЙЖ 20-Н ОНД САНАЛ АВ ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ХУЦВАА ГЭЖ ХЭЛНЭ МАНД САЛААВЧ ӨГСӨНЧ БАГДАН ШҮҮ 60-Н ТЭРБУМ ХАУС ОФШОР МОНГОЛ ТӨРИЙГ МАФЖУУЛСАН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН НАМ ЭЛБЭГДОРЖИЙН БАРУУН ГАР БАЯР ЭНХБОЛДЫГ ШОРОНД ХИЙЛГЭЖ ШУДАРГА БАЙ! ЯЛТАНУУД МАНД ЗӨНДӨӨ

0  |  0
Иргэн бна(43.242.243.61) 2018 оны 06 сарын 22

МАНЫХАН ЭНХБОЛДОО ЗАЙЛУУЛЖ БАЯРЫГ ШОРОНД ХИЙЖ 20-Н ОНД САНАЛ АВ ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ХУЦВАА ГЭЖ ХЭЛНЭ МАНД САЛААВЧ ӨГСӨНЧ БАГДАН ШҮҮ 60-Н ТЭРБУМ ХАУС ОФШОР МОНГОЛ ТӨРИЙГ МАФЖУУЛСАН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН НАМ ЭЛБЭГДОРЖИЙН БАРУУН ГАР БАЯР ЭНХБОЛДЫГ ШОРОНД ХИЙЛГЭЖ ШУДАРГА БАЙ! ЯЛТАНУУД МАНД ЗӨНДӨӨ

0  |  0
Top