Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явах нь тодорхой болж, улс төрийн жижиг том намууд чимээгүй морьдоо сойж эхэлсэн бололтой. Өнөөдөртөө чухам аль намаас хэн гэдэг нөхөр дэвших нь тодорхой бус байгаа ч намууд дотооддоо аль эрт далд пиарын ажиллагаагаа эхлүүлсэн байж таарна. Улс төрийн намын гол зорилго бол нэг ч гэсэн суудал илүү авахыг зорьдгоос хойш энэ тэмцэл аль эрт эхэлсэн нь тодорхой. Ямартай ч парламентад нэг суудалтай эсэх нь мэдэгдэхгүй болсон МАХН-ын үүрүүд Хэнтий аймагт идэвхжиж эхэлсэн гэдэг мэдээллийг орон нутгаас өгч байна. Гуравдагч хүчний орон зайг нөхөж буй МАХН-ынхан зарим сумдад үүр байгуулж, байгуулсан нэгнийхээ үйл ажиллагааг сэргээж эхэлсэн аж. Тэд үйл ажиллагаа явуулахаа больсон дэлгүүр мэтийг сэргээн засварлаж, үүрийнхээ байрыг бэлдэж байгаа бол зарим сумдын наадмыг ч хамтран зохион байгуулахаар ажиллаад эхэлжээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хууль ёсоор бол Н.Энхбаяр даргын нэр дэвших эрх нь нээгдсэн. Гэхдээ манай нам дотооддоо хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж байж шийднэ, С.Ганбаатараас эхлээд хэн нь ч нэрээ дэвшүүлсэн ялах магадлал өндөр” хэмээн ам бардам хариулна билээ. Харин ах намынхан буюу МАН-ынхан энэ тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Олны таамаглаж байгаагаар өдгөө Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг нэрлэж байгаа. Н.Ганбямбын хувьд тус аймгаас УИХ-д сонгогдож байсан төдийгүй одоо Хэнтий аймаг дахь МАН-ын хорооны даргаар ажилладаг билээ. Засаг даргаар сонгогдон ажилласан хоёр жилийн хугацаа ч түүнд чамгүй оноо цуглуулж өгсөн байх.
Нөгөө талаас УИХ дахь бүлгээ тараахдаа тулчихсан АН ч чухам хэнийг нэр дэвшүүлэхээ шийдээгүй байгаа боловч дотооддоо чамгүй зодоонтой байгааг эх сурвалж хэлсэн. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, өнгөрөгч 2016 оны сонгуулиар Д.Гантулгатай 42 дугаар тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон Ж.Оюунбаатар, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж асан М.Хүдэрбаатар нарын нэрс явж байгаа. Хэдийгээр олон тэрбум төгрөгийн хэргээр шалгагдаад байсан ч гэсэн Б.Гарамгайбаатарын нэр бас орж ирж байна. Б.Гарамгайбаатар нь өнгөрөгч 2016 оны сонгуульд мөн ялагдал хүлээсэн төдийгүй, УИХ-ын гишүүний суудлаас буусан цагаас хойш сайн нэр зүүгээгүй учраас намаасаа мандат авч чадахгүй нь тодорхой. Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай Хэнтийд очиж өрсөлдөх магадлал өндөр байна гэсэн мэдээллийг өгсөн. Болохгүй ч зүйл байхгүй байх.
Сонгуулийн тухай хуульд зааснаар “Нөхөн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоног буюу аравдугаар сарын эхний долоо хоногт товлон явуулна” гэсэн заалт бий. Ямартай ч энэ сард багтаан нөхөн сонгууль явуулах боломжгүй тул ирэх аравдугаар сард явуулж таарна. Үүнээс харвал ирэх аравдугаар сарын эх хүртэл бүтэн гурван сарын хугацаа байна хэмээн тайвширч болохгүй. Тиймээс МАХН-ынхан хоёр акул намаас урьтан пиараа эхлүүлсэн нь онож таарна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
амжилт хүсьё махн -д
МАХН АМЖИЛТ ЗӨВ
доор бичсэн хүнтэй санал нэг хэнч н энхбаяр дарыг гүйцэхгүй тийм болоод төр монгол улс өр зээл хаус оффшор 60-н тэрбум мафийн бүлэглэл авилга луйвар дээрэм танхай хүчин дэгч хүртэл төрд сууж байсан дампуурсан ялзарсан гэдэгээ баталсан штээ н энхбаярын үед төр арайч ийм доош орж байсан түүх байхгүй ялалт махн ых болтугай манан устаж нар мандан бадраг ард түмэн
ЗӨВ ЗӨВ ЗӨВ МАХН ЛИДЕРТЭЙ НАМ АМЖИЛТ МАХН НАМ ШИГ НАМ АМЖИЛТ СОНГУУЛЬ БОЛГОНООР МАНЫ ШЭЭСИЙГ САДРУУЛДАГ ХҮЧТЭЙ ЭКС Н ЭНХБАЯР БАЙГАА ЦАГТ МАН ҮРГЭЛЖ АЙЖ ЯВАХ ЁСТОЙ ӨӨРСДӨӨ Л ХҮНД ХОР ХИЙСЭН БОЛХООС Н ЭНХБАЯР ХЭНД Ч ХОР ХИЙГЭЭГҮЙ ТҮМЭН МЭДНЭ ТИЙМ Ч БОЛООД АРД ТҮМЭНТЭЙ ХҮН ДЭЭ АМЖИЛТ ЭКСИЙХ
Enkbair garna ard tumen demjij baina MAnan odoo bolloo
Enkbair garna ard tumen demjij baina MAnan odoo bolloo
Enkbair garna ard tumen demjij baina MAnan odoo bolloo
Н. Энхбаяр одоо болио