С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь АН-ыг айлгасаар...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 25

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшилд байдаг “Худалдаа хөгжлийн банк”-наас санхүүгийн дэмжлэгтэйгээр, Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар ажиллаж асан Ч.Сайханбилэг нараас эрх мэдлийн дэмжлэгтэйгээр авч чадсан АН-ын харъяат нөхдийн арга нь мухардав бололтой. “Эрдэнэт”-ийн ОХУ-ын мэдэлд байх 49 хувийг Монгол Улсад авчрах тухай асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулах нь бүү хэл Засгийн газрын зарим гишүүддээ ч мэдэгдэлгүй авчирч чадсан ч хууль ёсны дагуу 49 хувийг Монгол Улсын Засгийн газрын мэдэлд авахаар болсон нь тэднийг ёстой л “Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” гэгч болгосон.

Ямартай ч Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т ханджээ. Шалгуулахаар өгсөн үндэслэл нь ч тун ядмаг, ёстой л арга мухардсан ядсан нөхдийн ажил гэлтэй.

Тэд “Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. АН-ын ҮБХ-ны гишүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг сонирхлыг зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг огт хангахгүй байгаа юм”

Ц.Нямдорж сайдын хувьд “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг хууль ёсны дагуу болгож, луйврыг илчилнэ. С.Зоригийн хэргийг илрүүлэхэд бүхий л зүйлээ дайчилан ажиллана хэмээн хэлж байсны дагуу энэ тал дээр чамгүй ажил өрнүүлж байгаа нь АН-д огтхон ч таалагдахгүй байгаа нь өнөөдрийн энэ үйл явдлаас болон урьд өмнөх үйлдлээс бэлхэн харж болно.

Тэдэнд байгаа ганц айдас бол С.Зоригийн хэрэг илрэх, “Эрдэнэт”-ийн 49 хувийг алдах хоёр л байгаа бололтой.  

Тэрбээр өнгөрөгч 2016 оны сонгуулийн дараа “Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж,  худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. Тэгэхээр энэ хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гарга” хэмээн мэдэгдсэн цагаас хойш АН-ынхан Ц.Нямдорж руу дайрч эхэлсэн.

 

Үүний дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийн учрыг олж луйврыг илрүүлнэ” гэдгээ итгэл төгс хэлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж 49 хувийг Төрийн мэдэлд авахад голлон хүчин зүтгэсэн хүний нэг нь Ц.Нямдорж. Үүнээс хойш Ц.Нямдорж Хууль зүйн сайд болж, С.Зоригийн хэрэг тойрсон асуудал ч тодорхой баримт тийш алгуурхан явж байгааг хаа хаанаа ажиглаж байна. Тэгэхээр АН-ын тодорхой бүлэг этгээдүүд айх нь аргагүй. Тиймээс “нохойд барьдаг мод”-уудаа өмнөө тавьж байх шиг байна. Тэд өөрсдөө хэзээ ч ил гарахгүй, тодорхой “Нохойд барьдаг мод”-оо тавьж байна.

 

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huz(46.125.250.53) 2018 оны 06 сарын 27

Bugdiig ni buudaj al

0  |  0
Зочин(66.181.160.66) 2018 оны 06 сарын 26

АН намын хулгайч нар хэзээ ч засрахгүй 49 хувииг ард түмнээсээ дээрэмдэж авчихаад алдахгүй гэж улайрч бна худалдаж авсан мөнгөнийх нь үндэслэлийг ил тод болгоод Орхон гэгч шуналын туламыг баривчлаачээ ёрөнхийлөгч ганц удаа улсаа бодож шударга байж болохгүй юу яасан муухай амьдардаг юм бэ нүглээ даахуу үр удамд чинь муу хэзээ нэг цагт шиитгэл ирнэ дээ

0  |  0
z(202.55.191.130) 2018 оны 06 сарын 26

erdene shig dargatia namiig yamar nam gexiin

0  |  0
тарвагуудыг бууд(182.160.32.175) 2018 оны 06 сарын 26

АН-ы дээрэмчид айж эхэллээ. одоо л гэмт хэргүүдийг нь ил тавих хэрэгтэй.

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

yag.uneniig.bichjee.sanal.neg.bna.AH.bol.luivarchdaar,.duursen.nam.Erdene.guai.ichij.amidraach

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

yag.uneniig.bichjee.sanal.neg.bna.AH.bol.luivarchdaar,.duursen.nam.Erdene.guai.ichij.amidraach

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

yag.uneniig.bichjee.sanal.neg.bna.AH.bol.luivarchdaar,.duursen.nam.Erdene.guai.ichij.amidraach

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

AHyn,.deeremchid.hevleliin.baga.hural.hiigeed.yahiinz

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

Zorigiin.hereg.bol.yah.argagui.huuramcherdenetiin.49/.bol.tsever,.deeremiim.bhad.ta.nar.arai.l.dendej.bna

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

AH.boliochee.ta.nar.bol.Mongol.ulsyg.muhliin.irmegt,..avaachsan.novshnuud

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

AH.boliochee.ta.nar.bol.Mongol.ulsyg.muhliin.irmegt,..avaachsan.novshnuud

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

AH.boliochee.ta.nar.bol.Mongol.ulsyg.muhliin.irmegt,..avaachsan.novshnuud

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

unen.sh.teeAH.bol.unendee.MAH.tai.yag.ijilhen.luivarchid.ichij.uheech.erdenee.chi.

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 25

unen.sh.teeAH.bol.unendee.MAH.tai.yag.ijilhen.luivarchid.ichij.uheech.erdenee.chi.

0  |  0
Зочин(66.181.184.249) 2018 оны 06 сарын 25

АН ын халзан үхрийг их хурлаас зайлуулаач

0  |  0
S(202.9.42.3) 2018 оны 06 сарын 25

Бас чингис бонд томор зам

0  |  0
Иргэн(139.5.216.199) 2018 оны 06 сарын 25

Батзандан тун ноцтой зүйл мэдэгдсэн. Хэрэв үнэн бол эвгүй л юм болох нь дээ

0  |  0
иргэн(202.179.27.191) 2018 оны 06 сарын 25

Нямдорж АН-ынханы Булхай луйварыг илчилсэний төлөө Хариу Арга хэмжээ авч АТГ-д өгч байгаа ш дээ АН-ынхан өөрсдөө тийм Энхийн цагаан тагтаа шиг Нөхдүүд гэж үү Эрдэнэтын 49н хувийн асуудал бол яалт ч үгүй Луйварын хэрэг ш дээ Зоригийн хэрэг ч ялгааагүй

0  |  0
Zochin(66.181.161.126) 2018 оны 06 сарын 25

Huzuugui hun Zorigiig nuhsan bval gj serdeh erh nadad bn

0  |  0
Top