УИХ-ын чуулганы дугуй танхимд “Ард түмэн минь”, “Эх орон минь” хэмээн уйлан амиа хорлочих гээд байдаг түшээдэд хүргэх мэдээллээс гадна хэлэх санаа оноо байна. Цаана чинь АНУ-ын засаг захиргааны 10 хүн, нэг сенатын гишүүний хамт Техасын цагаачдыг тусгаарлан хорих байранд өлсгөлөн зарлаж эхэлсэн мэдээлэл байна. Яасан гээч !!! Ерөнхийлөгч Д.Трампын Цагаачлалын бодлого нь хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзэн өлсгөлөн зарлажээ.
Тэгвэл манай улсад хүний эрхийг зөрчөөд зогсохгүй ард иргэдийнхээ хоолыг булаан “цусалж” байгаа эрх мэдэлтнүүд дэндүү олон байна. Үүний төлөө та нар нэг өлсгөлөн зарлаач гэсэн санааг хэлэх гэсэн хэрэг. Өөрөө хуудуутай ч гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын баялагийг гучхан гэр бүл идэж байна” хэмээн өдөр шөнөгүй давтаад байгаа биз дээ. Бидний баялагийг идэж уугаад байгаа тэр “Гучин гэр бүл”-ийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаач ээ. Бидний мөнгийг “оффшор бүс”-д аваачаад “булшилчихсан” тэр нөхдүүдийн мөнгийг оруулж иртэл өлсөөч ээ. Асар олон лицензээр баяжсан нөхдүүд, эх орноо зарж идэж байгаа олон олон эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааны эсрэг өлсөж өгөөч гэж гуйх байна.
Та нар даанч чадахгүй л дээ. Өөрсдөө ямар нэгэн байдлаар хулгайч нартайгаа холбоотой, эсвэл хулгайч нараасаа бага атугай хэмжээгээр ашиг хүртэж байдаг нөхдүүд эрх мэдлийн хүрээлэлд байгаа учраас яаж ч чадахгүй. Ёстой л худлаа “ард түмэн, эх орон минь” хэмээн нулимсгүй уйлахаас хэтрэхгүй. Хурлын танхим, камерын өмнө баахан худлаа уйлж, нам эвсэл ярин хэрэлдчихээд үдэш болохоор нэг хөнжилд ороод унтчихдаг хүмүүс шүү дээ. Хэтэвч нэгтэй энэ аалзын торноос гарах ямар арга байна вэ гэвэл томоохон хувьсгал хэрэгтэй гэж захын нэг хүн хэлж байна.
Манай УИХ-ын гишүүд захиалгаар хүн муулж, захиалгаар бусдыг өлсгөж, захиалгаар жагсаал цуглаан хийлгэж чаддаг хүмүүс. Харин өөрсдөө талбай дээр гараад жагс гэвэл жагсахгүй, тойрогтоо ажиллана,аа гээд тоос татуулчихна. Өлсгөлөн зарла гэвэл ёстой “тэгэж үхэхээ болъё” л гэх байх. Эсвэл нэрэлхэж ямар нэг шалтгаан хэлээд түргэн тусламжаар эмнэлэгт хэвтчих тийм л хүмүүс. Уг нь манай УИХ-д жагсаал цуглаан, өлсгөлөн дундаас орж ирсэн хүн ч бий. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан байдаг ч УИХ-д хоёр сонгогдож, өчүүхэн төдий эрх ашгийн сүүдэрт ороолгуулсан байх магадлалтай учраас найдалтгүй. Уг нь Г.Уянга, С.Ганбаатар гээд өлсөхөөс буцахгүй нөхөд байсан нь өдгөө даанч алга.
Монголын улс төрийн лидер явсан Н.Энхбаяр цагдан хорихын өрөөнд ес хоног өлсөж л байсан, зарим нэг улстөрчид өлсөхгүй ч гэсэн өлснө гээд ярьж л байсан. Тэгэхээр та нар эрх мэдлийн төлөө өлсөж чаддаг юм чинь ард түмнийхээ төлөө өлсөөд өгөөч гэж гуйх гэсэн хэрэг.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Наад новшнууд чинь чадахгуй л дээ. Хувь авдаг хулгайч нараасаа салахыг мэдээж хусэхгуй. Хиншуу Гамбаа харин нэг магадгуй. Дандаа л ард тумэн ард тумэн гэж хуцаж байдгийн, цагаа тулахаар яахыг нь харья?
эшш энэ УИХ-ын Гишүүд тэгж Өлсөж чадах уу Өхөөрдөмөөр өрөвдөлтөй Амьтад ш дээ Наадуул чинь Өлсөөд нэг цаг болоо үгүй юу Бие хаа нь өвдөж Зүрхнийх нь хэм горим нь алдагдаж Хөгөө чирцгээнэ биз дээ Ямар жирийн Иргэд бидэнтэй адил Хоол унд зооглож элдэв Дархлаа энэ тэртээ биш Тусгай хоол цайтай Улс хэцүүдэнэ дээ
Ааай көөркий,,,Монгол улс минь яана даа, хуульчид нь авилгачид ёрөнхийлөгч нь НО той,,, УИХ ых гишүүдийн ихэнхи нь хулгайч луйварчид шүү Күэй удаа яагаж однол Ккк,,,
Arai l heterlee idej uusan nuhduud ni il baihad hariutslaga tootsoj chadahgui heruulees uur zuilgui ene chadvargui ene parlament taraasai
Наад хулгайч нар чинь хэзээч чадахгүй ээ Зөвхөн яаж хулгай хийх, авилга авах, хуйвалдах аргаан бодож байгаа. Ард тэмэн, эх орон гэж энэ хулгайч нарт байхгүй. Зөвхөн хар амиа бодож баяжих хязгааргүй шуналтай хүмүүс шүү дээ.Хулгай хийж, авилга авч сурсан хүмүүс хэзээч засрахгүй, үхэж байж л зогсоно Хулгай хийгээд сурчисан хүмүүс байж ядаад өөрийнхээ юмыг хулгай хийж донгоо дардаг гэж дээр үеийн хүмүүс ярьдаг биздээ