Төрийн ордонд залардаг Дархан аваргууд маань Улсын баяр наадмын өмнөхөн “гал өрдөж” ид бэлтгэлдээ гараад байгаа бөхчүүдийн дунд хэргээр юм шиг “яс хаяв”. Эсвэл алс хэтийн тэмцэлд ч дуудаад байгаа юм шиг байдал үргэлжилсээр. Ийн хэлэхийн шалтгаан байна. Яагаад гэхээр нэгэн насыг үндэсний бөхийн спортод зориулж, Дархан аварга цол хүртэл хөлс хүчээ шавхасан хоёр аварга энэ хэрүүлээ наадмын дараа хийж болох байсан. Тэд ид бөхчүүдийн бэлтгэл сургууль, уламжлалт дэг ёсыг эвдэн ийнхүү Төрийн ордноо “тачаадсан” нь бөхчүүдийн дургүйг ч хүргээд авав. Бөхчүүд маань наадам дөхөж, ид бэлтгэл сургуулийнхаа үед элдэв хэл ам, хэрүүл тэмцлээс хол байхыг эрхэмлэдэг хүмүүс. Тэр ч бүү хэл наадам дөхөөд ирэхээр “хэл амны дараа, ярилцлага өгөхгүй” хэмээдгийг ч бид мэднэ. Гэтэл хоёр аварга маань үүнийг мэдэхийн дээдээр мэддэг байж өөрсдийнхөө шуналаас үүдсэн хэрүүлийг үүсгэсэн нь бөхчүүдийн төдийгүй бөхөд хайртай түмний ч дургүйг хүргээд авлаа.
Энэ тухайд тал талд бэлтгэлд гараад буй бөхчүүд ихээхэн цээртэй хандаж, даасан лам залсан сахиусандаа хүртэл даатгасан гэх сураг бий. Тэр тусмаа ихээхэн сүсэг бишрэлтэй бөхчүүдийн хувьд бүр ч цээртэй санагдаж үе үе бэлтгэлээ таслан даасан лам руугаа гүйх болсон тухай багш дасгалжуулагчдын үг ч байна.
Ёс жудаг, үндэсний уламжлалаа мэдэх хоёр аваргын хувьд Бөхийн өргөөний барилга булаалдсан хэрүүлээ наадмын дараа хийж болох байсан ч хүний шуналын хязгаарт хүрэх газар үгүй учраас ийнхүү яаран дааран хэвлэлээр нэг маргаан дэгдээсэн нь туйлын буруу. Сүүлдээ бүр үндэстний шинжтэй маргаан руу шилжиж байгааг ч хаа хаанаа анхаарч арга хэмжээ авах цаг болсон мэт.
Бөхчүүдийг ид бэлтгэлдээ гарах цагийг амдуулан хийсэн мэдэгдлийн үеэр Дархан аварга А.Сүхбат “Монголын бөхийн холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдэж гарын үсэг зурахаар тохиролцсон ч Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан. Энэ жилйин наадмаар бөхчүүдийн дунд замбараагүй байдал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга өөрөө хариуцаарай, ялыг нь үүрээрэй” хэмээн наадам дөхөж байхад баахан амны билгэгүй мэдээлэл хийсэн. Хэний зохион байгуулсан эмх замбараагүй байдалд хэн нь хэндээ ял үүрүүлэх гээд байна вэ. Маш сонин мэдэгдэл байгаа биз.
Монголчууд ямар ч гандуу, бэрхшээлтэй жил баяр наадмаар “тарган тавтай зусаж, сайхан наадаж байна” хэмээн өвөр зуураа тамхилж суудаг билгэдэлт түмэн. Хурдан морио уралдааны замд эндүүлсэн уяач “Морь хурдан, уяа эвлэг, сайхан наадлаа” хэмээн мэнд мэддэг тийм л ард түмэн шүү дээ. Тэгэхээр билэгдэлт түмний хувьд А.Сүхбат аваргын энэ үг хирдхийлгэж таарна.
Энэ даруйд Б.Бат-Эрдэнэ аварга хариу мэдэгдэл хийж, “Х.Баянмөнх аварга Төрийн наадам хохирол амсана, миний ар талд мянган бөх байгаа” хэмээн хүч түрэмгийлсэн мэдээлэл хийсэн гэдгийг ч илчлээд өгөв. Мөнхүү энэ үеэр тэрбээр “А.Сүхбат аварга урьд өмнө АН-д байсан хүн, харин сонгуулийн өмнө МАН-ын нэр дээрээс нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр хүсэлтээ гаргасан дагуу намаас зөвшөөрч УИХ-ын гишүүн болсон. Энэ гаргаад байгаа ааш араншинг нь ойлгохгүй байна. Дэлхийн олон оронд гарсан “өнгөт хувьсгал” нэртэй үймээн самуун нь тухайн орны олон нийтийн хамгийн их сонирхдог спортын тэмцээний үеэр үзэгчдийн дунд мөргөлдөөн үүсгэх эхлүүлж байсныг бид бэлээхэн мэдэж байгаа” гэх мэтээр хадам хүргэн хоёрын ижил төстэй байр суурийг олонд ил гаргаж тавив.
Энэ бүгдээс харвал Бөхийн өргөөний дугуй барилгын маргаан савнаасаа хальж, Төрийн ордонд морилсон төдийгүй хөндлөнгөөс Ерөнхийлөгч Х.Баттулга ч оролцоод авсан нь харамсалтай. Одоо бүр “өнгөт хувьсгал” хэмээн нэлээд улс төрийн өнцөгтэй болж байгааг Дархан аварга, УИХ-ын гишүүн хэлээд авсан нь маш ноцтой асуудал. Үүгээр ч зогсохгүй үндэстний цээрлэх асуудал болж, үндэсний аюулгүй байдал хөндөж мэдэхээр байр суурийг тал талд илэрхийлж байгаа нь тун харамсалтай.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 24 )
uuniig dalimduulj nairaa tsetsegleh baihdaa Buhiin urguug tatan buulgaachee yamar heregtei yum
Ерөнхийлөгч өө?! Энэ 3 дархан аваргуудын цолыг нь хураа
Энэ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААН БҮҮ ҮЗЭЦГЭЭ МОНГОЛЧУУД АА... Х.БАЯНМӨНХ, А.СҮХБАТ, Л.ЧИНБАТ НАР ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ШҮҮ... АМЬД Л ЯВЦАГАА МОНГОЛЧУУД МИНЬ ...
өөрсдийхөө амжилтыг давчих гэсэн залуустаа бүү гай бол....7 сарын 1 нээс 7 сарын 8 ны хооронд бүртгээл барилдуул заавал том цолтой юмнууд хэрэггүй шт...допинг хэрэглээгүй хар бяр ухаанаарөа залуучууд барилдаг
ene suhbuzar eruul bishee haar tamhichin bhaa
suhbat bayanmunh 2 hutlultsuud zailbal taarna
БӨХӨӨ БАРИЛДАЖ ЧАДАХАА БОЛИО БИЗ ДЭЭ,НУЛЬ НАЙРАА ,ЭНЭ ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛСАН ТАРГАН БОЛОВСРОЛГҮЙ НӨХДИЙГ ХАРЖ ЯАДАГ ЮМ
Бөхийн өргөөг босгоход СОХОР ЗООСНЫ ХАНДИВ ӨГӨӨГҮЙ хар баянаа хар сүхбат нар одоо бөхийн өргөөний төлөө амиа тавих гэсэн шунал байна шүү Ичмээр юмаа.
Сүхбат л үймээн гаргана гэж хэлсэн тэр нөхөрт хариуцлага тооцохгүй юу. Их хурлын өрөө их хурлын гишүүний нэрийг ашиглан улс орны эмх замбараагүй байдал руу өөрөө турихраад байгаа биздээ.
Nairaanii naadam bolon busad buhiin barildaan uzehee boliyoo mongolchuudaa.
юун сүр гарчиг өгдөг юм
naadam hiihee bolieoo
Ed nariig hen toodgiin barildval barildana l biz Dopinduul dopindon l biz tertee tergui Lam buu naraar haraal jatga hiilgej bj neg um busdiigaa darj avdag doping heregledeg argaldag ni herees hetersen shuudee ungursen naadmaar Chavgants Sodnom Huvsgul Zavhkanii buu lam naraar haraal jatga hiilgeseer barildalgui shaham turuulev shuudee Hun uzeh ee bolihoor l uhaarah blgui hehe
Бат эрдэнэ гэж нэг хор найруулсан бөхөнцөр түй
Дуракуудын Цолын нь Хураа
ЭНЭ ТӨРИЙН БОЛООД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. ХУУЛЬ НЬ ГУУЛЬ ; ИХ ХУРАЛ НЬ ” МАНИН” УЛС ОРОН УРУУ ДОРОЙ ЯАХ ВЭ???
Ter baliar bugs buur ni utsun zawhai zawaan svhbataasaa l sejigleerei buhchuudee vnehr sejigiin hvn yumaa eeeee halag...
Neg negniigee alj hyadchihgaad hetsuu barildaanuud boloh bhdaa naadmaar,zugeer ued zodoldchihgood bdag bohchuud,
huuchin hadam hurgen 2 Buhiin urguuguu avchih yum bol hoorondoo bas bulaatsaldaad alaltsah baih daa
yamar hashaa duurchihcen tarhitai abraguud be ard tumen amc hiih zavgui ajillaj amidarch gants undecnii naadmaa bohjr humuuciin zugaa bolgoh l uldej dee tegej ch yrihgui shuu ard tumen huchtei shuu bitgii ard tumniig gomdoo avraguudaa