Ерөнхийлөгч Хэнтийд Г.Уянгыг сойхоор шийдэв үү

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 27

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох сургаар улс төрийн намууд сэмхэн дотооддоо үймэж, далд сунгаагаа аль хэдийнээ эхлүүлсэн. Тэр дундаа гуравдагч хүчний орон зайд гарч ирсэн МАХН бол тун бардам байгаа. “МАН, АН аль аль нь МАХН-аас үхтлээ айж байна” гэх мэтийн ярилцлага тэдний удирдлагын зүгээс явж, хэвлэлүүд ч МАХН-д цаасан малгай өмсгөсөөр байна. Үнэн хэрэгтээ цагаа тулахаар сонгогчид гэдэг туйлшрах дуртай, буцамтгай булзамтгай хүмүүс гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэх ч хэвлэлүүдийн өмсгөсөн цаасан малгай дороос нэг л олж харахгүй байх шиг. Гэтэл тэд нөхөн сонгуулиас нэг суудал авчихсан, бараг л Төрийн ордноо Д.Гантулгын өрөөнд ороод суух нь халаг болж байна.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан тэр зүүднээсээ сэрж чадахгүй яваа бололтой. Түүнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрчихсөн бөгөөд эрх мэдэлтнүүдээс улс төрийн ямар акц ирж, хэрхэн ямар төлөвлөгөө зурсныг хэн ч таах аргагүй гэдгийг МАХН-д сануулах хэрэгтэй. Тэд хүссэнээ хийдэг хүмүүс гэдгийг сайн ойлго.

Гэтэл улстөрийн бусад хүчнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сойхоор зэхсэн гэдгийг эх сурвалж дуулгалаа. Тэгэхээр чухам ямар учраас гэх асуулт зүй ёсоор тулгарна. Нэр нүүрээр таагүй байгаа МАН, АН-ын нэр дэвшигчдийг хойш тавъя. Хэрвээ Г.Уянга Н.Энхбаяртай тус тойрогт тулбал яах вэ. Ялах магадлал тун бага, байх ч үгүй биз. Тэгэхээр Х.Баттулга нарын зүгээс Г.Уянгаар халхавч хийж Н.Энхбаярыг ямар нэгэн аргаар энэ тойрогт сөхрүүлэх төлөвлөгөө зурсан бололтой.

МАН, АН, Ерөнхийлөгч гээд аль аль зүгээс түүнийг улс төрд оруулахгүй байх том шалтгаан бий. Тэдний хувьд Н.Энхбаярыг ямар ч үнээр хамаагүй унагааж таарна. Тэдэнд мөнгө нь, эрх мэдэл нь гээд бүгд бий учраас Н.Энхбаяр яах ч аргагүй ёстой уйлаад л үлдэхээс аргагүй. Тэгэхээр энэ том шалтгааны буянаар Г.Уянга УИХ-ын гишүүн болох боломж байна.

Хэрвээ Н.Энхбаяр УИХ-ын гишүүн боллоо гэж үзэхэд тэр дугуй танхимд ороод авсан байхад 2020 оны сонгуулийг хаашаа ч эргүүлж мэднэ гэсэн айдас МАН, АН аль алинд нь бий. Н.Алтанхуягийн үед АН-тай хамтраад тэднийг шороотой хутгасан. МАН-д бол үүрдийн хонзон бий гээд зайлшгүй том шалтгаан түүний өмнө хөндөлсөнө. Магадгүй, 2020 оны сонгуульд амжилттай оролцвол дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль гэж бий. Үүнд Н.Энхбаяр өрсөлдвөл Х.Баттулга цаашаа гэдгээ мэдэж байгаа учраас түүнд томоос том айдас бий. Тэгэхээр шүүх эрх мэдлийн хүрээнд бол МАН, АН айх аюул байхгүй гэсэн үг.

Энэ мэт гуравласан хүчин зүйлээс бүрдсэн шалтгаан нь Г.Уянгад ашигтай эргэх магадлал тун өндөр байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.243.85) 2018 оны 07 сарын 01

Уянга гэж бас л нам дамжсан туйлбаргүй амьтан. Иймэрхүү хүмүүс л энэ цаг үед дээшлэх гээд байх вм даа

0  |  0
Лалала(103.10.22.39) 2018 оны 06 сарын 29

Шал худлаа хар таамаг шааж өгөх юмаа. Тийм юм хэзээ ч болохгүй. Гэхдээ хүссэн юм хүзүү орооно ч гэдэг. Хэрэв ийм хувилбар хүсээд байгаа бол яагаад болохгүй гэж. Уянга гараад ирэхэд юу нь болохгүй гэж. Энхбаяр ханзарч урагдсан хуучин бандааш мэт хог болно.

0  |  0
зочин(103.229.120.121) 2018 оны 06 сарын 28

шулам эмээ шүүрээ унаад л явж өгөх нь дээ угаасаа суурьгүй хаана ч явж мэдэх гар

0  |  0
erka(66.181.161.77) 2018 оны 06 сарын 28

Ёстой дэнжнь хотоидгүи ум бол энхбаяр гарнаа

0  |  0
ZOCHIN(202.179.31.114) 2018 оны 06 сарын 28

Монголын ард түмэн буруу хүнээ л ерөнхийлөгчөөр сонгосон юм да. Одоо амаа барьж байиа. Одоо яая гэхэв моингол ялна ч гэх шиг юунд ялах гээд байгаа юм

0  |  0
Dmongol(203.91.115.46) 2018 оны 06 сарын 28

Neg sarmagchin nuguu h ni mori um daa?? Suuhoid bh da ch yahaw dee

0  |  0
Иргэн(150.129.141.27) 2018 оны 06 сарын 27

таарсан таар шуудайнууд

0  |  0
Уяанга(43.228.130.149) 2018 оны 06 сарын 27

ерөнхийлөгч чин нам бус биздээ АН-ын Ерөнхийлөгч юмуу ард түмний ерөнхийлөгч юмуу. ойлгохгүй юм

0  |  0
Кк(202.9.42.7) 2018 оны 06 сарын 27

Женко хэд хэдэн хүнийг өндөр үнээр эртнээс худалдаж авсны нэг нь энэ дарваан амт худалч хүүхэн болой. Одоо тэр херо баатарын дүү оюунэрдэнэ ойрхон нүдэт хуурмаг залууг женко хүрэлсүх 2 сайхан гүйлгэж бга гэж сонсогдсон. Улс төр шиг бохир хуурмаг заваан тоглоом байдаггүй. Энэ улс төрд үнэнч шударга хүн ордоггүй гдг ойлгох хэрэгтэй. Өнгө мөнгө нэр төр олох гсн гарууд л үхэн хатан зштгэж бн

0  |  0
иргэн(112.72.11.109) 2018 оны 06 сарын 27

Хэнтийчүүд ёс зүй муутай хүнд таагүй ханддаг гэдгийг сэтгэгдэл бичдэг эрхэмүүд анхааралдаа аваарай. Ц.Уянга Монголын улс төрийн гал тогоонд эзлэх байр суурьтай хүчирхэг залуу эмэгтэй . Харин (103.229.120.156) кодоор сэтгэгдэл өгсөн хүн С.Ганбаатарыг унагах гээд байна уу? дэмжээд байна уу? сайн бодоорой.

0  |  0
Яаана вээ ззззз(66.181.189.238) 2018 оны 06 сарын 27

Хээээээ энэ гарвал бүр холионоооооооо

0  |  0
Зочин(103.229.120.156) 2018 оны 06 сарын 27

Женко шааж сурсан хулгайч цэвэр хүн биш уянга ч шаалцуур *** ард түмнийг хошигруулж гэж бүү бол май май салаавч ганбаатар шударга баярцогт яааж хуцаж байсаныг ард түмэн мартаагүй ! Ганбаатарын зөв байсан одооч дэмжих болно

0  |  0
Зочин(103.229.120.156) 2018 оны 06 сарын 27

Женко шааж сурсан хулгайч цэвэр хүн биш уянга ч шаалцуур *** ард түмнийг хошигруулж гэж бүү бол май май салаавч ганбаатар шударга баярцогт яааж хуцаж байсаныг ард түмэн мартаагүй ! Ганбаатарын зөв байсан одооч дэмжих болно

0  |  0
Зочин(103.229.120.156) 2018 оны 06 сарын 27

УЯНГА ШОУ ЯНХАН

0  |  0
Монгол хүн (103.229.120.156) 2018 оны 06 сарын 27

УЯНГА худлаа элбэгээг шоронд хийнэ гээд шоу хийдэг *** харин с ГАНБААТАР чадна шүү одоо манан ялтануудад ХУУРТАХГҮЙ МАХН ард түмэн эх орноо аварч энэ хулгайчидтай ханз үзэх улс төрийн хүчтэй нам

0  |  0
Монгол хүн (103.229.120.156) 2018 оны 06 сарын 27

УЯНГА худлаа элбэгээг шоронд хийнэ гээд шоу хийдэг *** харин с ГАНБААТАР чадна шүү одоо манан ялтануудад ХУУРТАХГҮЙ МАХН ард түмэн эх орноо аварч энэ хулгайчидтай ханз үзэх улс төрийн хүчтэй нам

0  |  0
ххх(66.181.185.15) 2018 оны 06 сарын 27

Муусайн бичлэгээр занималддаг поп Анусууд зайлаа түүн дорхноо Энхбаяраа гаргаж тавьчихаад алалцуулаад байж байхаас.МАНаас үзчих шанстай аавын хүү алга уу.Энэ хоёрыг тусгай хангамж эдлүүлээд бидний мөнгөөр тансаглуулдаг гэж бодохоор арай л байгаам да.

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.26.13) 2018 оны 06 сарын 27

Өөрийнхөө бие хамгаалагч,балин Очирбатын хамаатан Бат эрдэнийг МТЗ-н даргаар тавьдаг хүнээс өөрийг хүлээгээд хэрэггүй.Найрагч Хуланг Үндсэн хуулийн шүүгчээр,агсам Асаг Японд элчинээр удахгүй тавих байлгүй дээ.Хөөрхий дөө”Би Үндсэн хуулийн шүүгч больё” гэж Ерөнхийлөгчийг хоргоож байсан хорчин Гончигоод шанс алга.

0  |  0
irgen(103.57.93.104) 2018 оны 06 сарын 27

Хүрэлсүх Хэнтийд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн одоо ойлгомжтой боллоо. Тэр Баттулгын зараалын молтогчин гэдгээ 100 хувь баталлаа.

0  |  0
irgen(202.21.117.178) 2018 оны 06 сарын 27

zuv shuu emegtei hunee songoh heregtei

0  |  0
Top