Өнгөрөгч долоо хоногт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэрийн шав тавьж Засгийн газар зоримог алхам хийсэн нь шатахуун импортлогчдын дургүйг илтэд хүргэв үү яав. Ямартай ч эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болохоор асуудал дэгдэв. Импортлогчид шатахууны үнэ нэмэхийн зэрэгцээ эртнээс яригдаж байсан хуурамч шатахууны асуудал ч дөрөө харшуулан босов. Уг нь бол манай импорлогч боссуудын дунд нэг ч орос, хятадын иргэн байхгүй. Тэд бүгд Монгол Улсын иргэн бөгөөд энэ газар шороонд унаж, энд хөл тэнцэж хүн болсон. Тэгэхээр импортлогчид маань эх орон нь нэг ч гэсэн үйлдвэртэй болохыг дэмжих нь зүйн хэрэг.
Нефть нэрэх үйлдвэрийн тухайд бол олон жилийн тушид улстөрчид шоу хийх зорилгоор шав тавьж ирсэн ч нэг ч үйлдвэр баригдаагүй болохоор иргэд олон нийт ч итгэхээ больсон. Харин энэ удаад Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрийн ажлыг эрчимтэй эхлүүлж, Техник эдийн засгийн үндэслэлээ гаргачихсан, хөрөнгийн эх үүсвэрээ шийдчихсэн, зам барилгын ажил нь гараанаас гарч байгаа болохоор иргэд олон нийтийн итгэл сэргэж энэхүү ажлыг дэмжиж сууна. Үүний зэрэгцээ нефтийн импортоос асар их ашиг олдог импортлогчид маань дургүйхэн байна уу гэсэн сэжигийг нийгэмд өгчихлөө.
Уг нь энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Засгийн газар нь тогтвортой байгаад, сонгуулийн үр дүнд шинээр Засгийн газар байгуулагдлаа ч Газрын тосны үйлдвэр барих ажлыг гацаалгүй барьж чадвал хугацаа ёсоор 2022 онд үйлдвэр барих ажил дуусах ёстой. Манай нөхцөлд шинээр Засгийн газар гарч ирэхээр өмнөх Засгийн газрынхаа хийж байсан зөв, буруу ямар ч ажлыг гацаадаг жишиг бий. Тэгэхээр энэ мэт томоохон төслийг гацаалгүй үргэлжүүлэх нь Монгол Улсад хэрэгтэй. Уг нь үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт эхлүүлсэн Засгийн газрыг үргэлжүүлэн ажиллуулаад эцсийг нь үзэх нь хамгийн зөв арга гэдэг ч манай нөхцөлд сонгуулийн үр дүнгээс хамаарах тул ямар ч арга байхгүй. Гагцхүү сонгогч олны итгэл, ирээдүйгээ харсан сонголт л үүнд тус болох учиртай.
Нефть нэрэх үйлдвэр ашиглалтад орлоо бол нефть импортлогчид тэртээ тэргүй импортоо зогсооно. Тэд дотоодын зах зээл дээр дур зоргоороо үнэ тогтоодог монополь эрхээ хазаарлуулахаас гадна Засгийн газарт шантааж үзүүлэх ямар ч хэрэггүй болох учраас ийн эсэргүүцэж байна уу гэх хардлага нийгэмд бий боллоо. Уг нь ОХУ-аас орж ирж байгаа шатахууны үнэ тонн тутамд нэг ам.доллар нэмэгдсэн юм билээ. Энэ бол дотоодын зах зээл дээр нэг литр тутамд 50 төгрөг нэмэх шалтгаан биш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 14 )
зөв зөв энэ дураараа үнээ нэмдэг ШТС уудыг жааран цэгцлэх хэрэгтэй. Нэг хоёр баячуулын төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө улсынхаа төлөө байх ёстой юм. Үйлдвэрээ бариад дараа нь даварсан хятадын нефть олборлогчдыг хөөж гаргах хэрэгтэй.
Novshnuud tseverluuleh ni dee. Hurelsuh diilehgui bol ard tumend daatgacih
энэ асуудалд хэн дуртай нь юу дуртайгаа ярих нь зохимжгүй юм, уг нь салбараа мэддэг, мэргэжилтэй, мэдээлэлтэй нь хэлэлцүүлэг өрнүүлвэл зүгээрсэн..Сэтгэгдлийг нь харж байхад огт ойлголтгүй зочдын мэдэгдлүүд гарч байхийм..
Угаасаа долларын ханшны өсөлт, гадаад үнийн өөрчлөлт үнэ нэмэгдэхэд хүргэнэ. Цаг хугацаа нь л шав тавихтай таарчихсан. Нефтийн том компаниуд гадаадаас авсан, дотоодын үйлдвэрээс авсан нэг их том ялгаа байхгүй байлгүй дээ. Ашиг бага зэрэг буурна. Гэхдээ ШТС уудаараа л жижиглэн худалдана шүү дээ. Багассан ашгаа нефтийн нэрэлтийн дайвар бүтээгдэхүүний бизнест орж нөхнө биз. Харин ч экспортын ирээдүйтэй бизнестэй болно. Газрын тосны хайгуулд ч хөрөнгө оруулах байх. Зохицох байхоо.
Oros mash hyamd abaad teebriin zardal gj vnen hudal ni mdgdhgui vne tabiad tatbar bl bl yahaw vnee nemeed tatbart tulsunuu nuhchihun buu uu vne derese adhig gargan jijiglen derese ashig gargan mungu hvvleh hregsel blj shathuun zarna gdg
Shatahuunii chenjuud zailtsgaa.mongol uls baylag buteeh tsag n bolsoon.
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭГЧИД ХАГАРТЛАА БАЯЖСАН, ОДОО БОЛООШ ТЭЭ...
uuganaa s.daa MAH iig dahij songuuliar garga gej shaagaaad bgaamuu\
ORSUUD MONGOLOOR GAZRIIN TOSNII HOOLOI DAIRUULAHAD ZOVSHOORCH BAILEE SHDE
нефтийн үйлдвэр барих хэрэгтэй
Үнэндээ монголчууд өөрсдийгөө л шулж сүйрүүлж байгаа. Хужаа эрлийз гэсэн бамбайгаар бусдын цөсийг хөөргөн толгойг нь угаагаад л. Монголчууд өөрсдийн арчаагүй байдлаа юм болгон дээр харуулж үүнийгээ бусдын буруу болгохдоо гаргууд. Удахгүй хятадууд тэгсэн гэнэ биз.
Үүнийг Хүрэлсүх л зүтгүүлэн хийж чадвал чадна одоогоор өөр хэн ч хийж чадахгүй. Иймд Хүрэлсүхийг унагах гэж үзнэ тэд бол урвагчид байх болно. Хэдхэн жилийн өмнө Дарханд үйлдвэр барих гээд бас л бөөн юм болсон. Харамсалтай нь барьж чадаагүй шоу болоод өнгөрсөн МАНАН бол ийм л юм хийдэг. Монгол улсын бүрэн эрх тусгаар тогтнолд үйлдвэр маш их хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.