Ш.Сайхансамбуу Н.Энхбаярт ахиад хулхидуулах нь

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Нэгэнтээ МАН-ын нэр дээрээс УИХ-ын сонгуульд Завхан аймагт өрсөлдөн гишүүн болж байсан “Наран туул”-ын эзэн Ш.Сайхансамбуу 2016 онд МАХН-ын нэр дээрээс өрсөлдсөн ч нэг тойрогт төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа таарч хөгөө хөлдөө чирсэн түүхтэй. Ийнхүү өнгөрөгч сонгуульд өвдөг шороодож ирсэн цагаас хойш намынхаа дарга Н.Энхбаяртай санал зөрөлдөх болсноор холбоогоо тасалж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Харин Ш.Сайхансамбуу Н.Энхбаяр нар сүүлийн үед байнга уулзах болсон тухай мэдээлэл бий. Тухайлбал, саяхан бидний нэрлэж заншсанаар “Сэлмэн” барилгаар байн байн үзэгдэж, тэнд шөнө дөл болтол суух болжээ. Үүнээс харвал хоёр нөхрийн харилцаа шинэ түвшинд гарч байгаа нь Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай холбоотой болов уу гэсэн таамаг бий. Ш.Сайхансамбуу мэдээжийн хэрэг Хэнтий аймагт өрсөлдөх эрх горьдоогүй байх. Төрж өссөн нутагтаа очоод “өвдөглөчихдөг” хүнд Хэнтий аймаг бол арай л хатуудсан хэрэг болно.

Харин айсуй 2020 оны сонгуульд тохироо хийж, Хэнтийн нөхөн сонгуульд гаргах МАХН-ын зардлыг Ш.Сайхансамбуу даахаар болсон бололтой. Учир нь ирэх сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулийг  пропорциональ тогтолцоонд шилжүүлэх тухай яриа бий. Яриа ч юу байхав, АН-ын бүлгийнхэн “Амташсан хэрээ арван гурав дахих”-ын үлгэрээр энэ ситемээр яваад үзвэл ялахгүй юм гэхэд олон суудал авч магадгүй гэсэн горьдлогоор байн байн сануулсаар буй.

Тэгвэл Ш.Сайхансамбуу Н.Энхбаярын намаас О.Баасанхүү шиг гараа хумхин сууж байгаад УИХ-д орчихно гэсэн горьдлого тээж яваа бололтой. Өөрөөр хэлбэл, таамаг төдий зүйлд бооцоо тавьж байна гэсэн үг.  Н.Энхбаяр ч түүний тархийг яаж ч угааж чадна л даа. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар “Чиний талд ялалт байгаа” хэмээн худлаа рейтэнг үзүүлж, “би ч өөрийнхөө зүгээс сайн дэмжинэ” гэх мэтээр тархийг нь угаан чамгүй мөнгө аваад Завханд мордуулсан гэдэг. Уг нь  пропорциональ тогтолцоонд шилжүүлэх тухай эрх баригч намынхан огт ярихгүй байгаа. Тэгэхээр олонхийн бүлэг мажоритар системээр явна гээд гэдийчихвэл олонхи л дийлж таарна. Үүнийг эрх биш гадарламаар юм даа. Ёстой л “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” хамаагүй гэдэг л энэ болж байна. Түүнээс бус Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж магадгүй гэсэн горьдлогоор мань эр нөхөн сонгуульд мөнгөө хийсгэхээр Н.Энхбаяртай байн байн уулзаж байгаагаас өөр юу байв гэж.

Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө АН-ын бүлэг 25 суудалтай байхдаа урт хугацаанд тэмцэл өрнүүлж байж Сонгуулийн тухай хуулийг пропорциональ тогтолцоонд шилжүүлж өөрсдөө арай илүүрхэн ялалт байгуулсан. Харин хариуд нь бүгдийнх нь өстөн дайсан, бүгдээрээ айдаг Н.Энхбаярынхаа намд 10 орчим суудал алдсан. Сүүлдээ арга барагдахдаа МАХН-тай Засгийн газарт хамтарч, үүнээсээ болж, Засгийн газраа огцруулж, Н.Алтанхуягийг намынх нь даргаас буулгах гэх мэт бужигнаан үүсгэсний үр дүнд өнөөдөр АН-ынхан парламентад арав хүрэхгүй суудалтай сууж байгаа.

Хэрвээ ахиад пропорциональ тогтолцоонд шилжүүлвэл Н.Энхбаярт ашигтай хувилбар гарч ирэхээс МАН, АН хоёуланд нь ашиггүй. Өнөөдөр нэр нүүр нь таагүй байгаа хоёр намыг сонгогчид айсуй сонгуулиар дэмжинэ гэдэг ихээхэн эргэлзээтэй.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.20.74) 2018 оны 07 сарын 16

Ene naimaachid gej neg YOSIIN SHUNALIIN SHULMASNUUD uuh ugsun hvntei uud uruugvi zargaldana gegcheer hooloo oldog NARANTUULIINHAA ezniig yu yu geed bicheed ergvvteed bicheed bainaa GANTSAL ARGA LANGUU TVREESLEGCH SHUNALIIN HAR TOOSNUUD TA NART GERTEE L SUUCHIH tegvel SAIHANSAMBUU bolon hudaldan avagchdaa zvhehgvi taivan amidrah shvvv hahahaha

0  |  0
зочин(66.181.160.14) 2018 оны 07 сарын 15

сайхансамбуугийн ах дүүс хүнд хулхидуулахад гэмгүй. өөрсдөө хүн хулхидсаар өдийг хүрсэн хүмүүс. удахгүй нүгэл нь нүдээрээ гарч далд орцгоох болно.

0  |  0
лангуу(66.181.160.69) 2018 оны 07 сарын 11

Шунал самбуу чи Нарантуулын лангуу түрээслэгчдээс түрээсийн мөнгөө үхэн хатан нэхэж дарамталдаг биз дээ. Юм үзээгүй өмхий шунал минь.Бас Энхбаяр гэчихжээ, ичиж үхмээрээ,тэнэг ээ

0  |  0
зочин(202.179.25.25) 2018 оны 07 сарын 10

Яах гэж Монгол түмнийг хагалдуулж байдаг хачин сонин хүмүүс хаанаас гарч ирээд байна.аа? Энхбаяр нь угаагаад Сайхансамбуу нь угаалгаад байх хэмжээний хүмүүс мөн үү? Яалтай ч эцсийн бүлэгт МОНГОЛ ТҮМНЭЭ ГЭСЭН ХОЁРГҮЙ СЭТГЭЛТЭЙ НЬ Л ТУНАЖ ҮЛДЭХ НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН. АВИЛГАЧДАД ГИШГЭХ ГАЗАР ЦААШДАА ОЛДОХГҮЙ. МОНГОЛ ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДЧИХСЭН.ОДОО НЭГ Л ӨДӨР ЗЭРЭГ БОСОЦГООХ ВИЙ ДЭЭ .....

0  |  0
zochin(202.179.26.132) 2018 оны 07 сарын 03

2 -laa butechgui garuud

0  |  0
зочин(103.229.123.30) 2018 оны 06 сарын 30

ШУЛААЧ САЙХАНСАМБУУ ИРГЭДИЙГ АЙМААР ДАРАМТАЛЖ МӨНГӨ АВДАГ ҮНЭН

0  |  0
ЗОЧИН(103.229.123.30) 2018 оны 06 сарын 30

захийн түрээс их өндөр сайхансамбуу чи энхбаярын хаана ч хүрэхгүй мэдлэг боловсрол дутан зүгээр л түрээсийн мөнгөөр ард түмнийг дарамталж байдаг штээ худлаа биш аймаар пиздаа шунал мөнгөө өгөхгүй бол зайл гэдэг хүн ард түмний төлөө энэ юу хийсэн юм бэ гамшиг

0  |  0
ИРГЭН(103.229.123.30) 2018 оны 06 сарын 30

ХУЦВАА САЙХАНСАМБУУ ЛАЛАР ЧИ ТӨРД ЮУ ХИЙСЭН ЮМ ЭКС ЧИНИЙ ХАЖУУД ТӨР АРД ТҮМЭНДЭЭ ХИЙСЭН ГАВЪЯАТА ХҮН БИ ЧАМШИГ ГӨЛӨГ ХОЛ ОЧИЖ ХУЦ ЧИ ИХ ӨРИЙГ ТӨЛЧӨӨЧ ОДООГИЙН ӨРИЙГ МАЙ САЛААВЧ САЙХАНСАМБУУ ЛАЛАРТ БАГДАН ШҮҮ ЧИ ТӨРД БИШ ТАМД БАЙХ ЯЛТАН ХАР ЗАХИЙГ АЖИЛУУЛЖ ОЛОН ХҮНИЙ АМИААР ТОГОЛСОН ШҮҮ ӨНДӨР ТҮРЭЭС БИД ТӨЛЖ БАЙНА

0  |  0
Baasanhuu(203.91.115.42) 2018 оны 06 сарын 30

Ene stguulch baatar ch gen uu chi yaaj ingej medej hudla shaagad bga saltaani alchuur vee? Ingej shaasnaas heer ochij khar yamaa gaa shaa lalar min zurchliin huuli bga shuu hoshnogo min

0  |  0
mongol(27.123.212.141) 2018 оны 06 сарын 29

Bicigc yumaa medehguin baina. Boldogoor ni bolgoj MANANg Enhbayaraar nuhuulsan hamaagui deer.

0  |  0
shhs(66.181.160.3) 2018 оны 06 сарын 29

ha ha ene setguulch medrel muutai yum baih daa 2016 ond Maxn aas bish Uyangiin namaas dewsheed uwdug shoroodson shuui dee

0  |  0
irgen(103.212.118.243) 2018 оны 06 сарын 29

enhbayar MAH- n luivarchidaas hamaagui deer. hamtrah heregei

0  |  0
zochin(103.9.88.162) 2018 оны 06 сарын 29

2020 ond zavhandaa daagaa neheerei. ard tumen chini uguilj bgaa.

0  |  0
Үнэн сонин(202.179.26.223) 2018 оны 06 сарын 29

zindaa.mn Үнэн сонин хоёрт ялгаа байна уу

0  |  0
Женкогийн зарц(202.179.25.0) 2018 оны 06 сарын 29

Женко 37 саяар Баянгол буудлыг 180 саятай данстай нь авч,Сайхансамбуу 47 саяар хар захыг бүх эд хөрөнгөтэй халаасалсан даа.

0  |  0
ҮЙЛС(49.0.218.167) 2018 оны 06 сарын 29

ХӨРӨНГӨТЭЙ ХҮНИЙГ ҮРГЭЛЖ ХӨГИЙН ЯВДАЛ ДАГАЛДАЖ ЯВДАГ.БАЯН ХҮНЭЭС ДАНДАА БАЛАГТАЙ ЯВДАЛ САЛДАГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ.ШУНАЛТАЙ ХҮН БАЯН БӨГӨӨД ҮРГЭЛЖ БИ-ИЙН ҮЗЭЛ,ЭГО -ТОЙГОО ЗУУРАЛДАЖ,ШААРДДАГАТАЙ ҮЕД ХАНЬ ИЖИЛ,АНД НӨХРӨӨ ЭД БАЯЛАГ.ЭРХ МЭДЭЛ,ХӨРНГӨ МӨНГӨНӨӨС АРИЛЖИХАД БЭЛЭН БАЙДАГ АМИА ХИЧЭЭГЧ.ХУВИА БОДОГЧ МӨН.

0  |  0
х(122.201.21.131) 2018 оны 06 сарын 29

УГ нь энэ 2 нийлээд ажиллавал сайнсан

0  |  0
Top